Хойд Солонгос шартуулдаггүй архи бүтээжээ

2016-01-23, 03:43
7,807
Хүний эрх, эрх чөлөө, хөгжил дэвшлээрээ дэлхийд сүүл мушгиж байгаа Хойд Солонгос саяхан томоохон гүрнүүдийн хийж амжаагүй зүйлийг бүтээж, хэр зэрэг хүчирхэг улс гэдгээ баталсан байна.
Хойд Солонгос шартуулдаггүй архи бүтээжээ


Энэхүү шартуулдаггүй архийг 30 хувийн алкохолны агууламжтай корёо хэмээх ликёроор эсгэж, зөөлөн хүн орхоодойг уусгаж хийсэн хэмээн“Пхеньян” сэтгүүл мэдээллэжээ.



Корёо ликёр нь олон жилийн турш хүн орхоодой хийж дардаг учир хамгийн үнэтэй, ховор архины төрөлдөө тооцогддог юм. “Таедонгганг” хүнсний үйлдвэрийн мэргэжилтний ярьснаар бол шартуулдаггүй архи гаргаж авахад чанаж наалдуулсан будааны үйрмэгийг элсэн чихэрний оронд ашигласан нь элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр барахгүй, архи уусны дараа шартахгүй байхад тусалдаг гэнэ.



Энэхүү архийг зөвхөн Хойд Солонгост л үйлдвэрлэх бөгөөд экспортоор гаргахгүй гэдгээ ч мэдэгдсэн байна.



Хойд Солонгосын эрдэмтэд сүүлийн үед сод бүтээлүүдээрээ дэлхий нийтийг гайхшруулах болсон. Өнгөрөгч 6-р сард л гэхэд ДОХ, сүрьеэ, хорт хавдар болон бусад эмчилгээгүй өвчнүүдийг ч гэсэн эмчлэх эм гаргаж авч байжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()