Хүүгийнхээ эрхтнийг бусдад өгсөн ээж

Энэ бол таны бодож байгаа шиг зүйл биш шүү. АНУ-ын Теннесси мужийн иргэн болох 32 настай Жэми Хeрд (Jamie Heard)-ийн 2 настай Виллиам (William) хүүд тохиолдсон эмгэнэлтэй явдлыг уншигч танд хүргэе.
Хүүгийнхээ эрхтнийг бусдад өгсөн ээж


Виллиам хүү бусад хүүхдүүдийн л адил эв эрүүл, дэггүй, өхөөрдөм нь дэндсэн хүү байлаа. Гэтэл 12-р сарын 11-ний тэр өдөр гэр бүлээрээ гэртээ хооллоод сууж байтал тахианы шөл оочилж суусан хүүгийн хоолой руу тахианы ястай мах яваад орчихжээ. Хүү хахаж цацан, амьсгаа авч чадахгүй болтлоо хөхөрсөн байв. Сандарсан Жэми, нөхрийн хамт хүүгээ аван эмнэлэг рүү яаран очиход бүх зүйл хэдийн оройтсон байлаа.



Хүүгийн амьсгал боогдож, зүрхний хэмнэл нь алдагдаж эхэлсэн байна. Энэхүү золгүй явдал ээж аавд нь итгэмгүй хүндээр туссан нь ойлгомжтой. Хоёр өдрийн турш хүүд амьсгалын аппарат зүүлгэж, сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн ч ухаан оролгүй байсаар ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.



Уй гашууд автсан хүүгийн эцэг эх “Бидний үрээс ялгаа юу байхав” хэмээн сэтгэж, 118 өдрийн турш зүрхний донор хайж буй нэг настай Ава Мартин (Ava Martin)-д хүүгийнхээ зүрхийг донорложээ.



Бяцхан Ава харин тэр даруй зүрх шилжүүлэн суулгах хагалгаанд орж, одоо эрүүл саруул бойжиж байгаа аж. Түүнчлэн Виллиамын элэг болон бөөрийг ч гэсэн донор хайж буй хүмүүст зориулсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()