Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. “Заримдаа маш жижигхэн зүйл ч бидний зүрхийг дулаацуулах юм”
2. “Боломжгүй зүйл гэж хаа ч байхгүй хэмээн хүмүүс үргэлж ярьдаг. Гэхдээ би өдөр бүр л боломжгүй зүйлсийг хийгээд байх юм”
3. “Би намхан бас бүдүүн. Миний ганц бахархал энэ шүү дээ”
4. “Бид үргэлж сайн найзууд байх болно. Хэрвээ чи итгэхгүй бол хүлээж байгаад, харж болно шүү”
5. “Баяртай гэж хэлэхэд хэцүү, хагацаж чадахгүй найзтай байна гэдэг ямар азтай хэрэг вэ”
6. “Чи өмнө нь ямар нэгэн зүйлийн талаар бодохоо зогсоож, ахиад эхнээс нь эхлэх талаар мартаж үзсэн үү?”
7. “Чи бол бодож байгаагаасаа зоригтой, одоо байгаагаасаа илүү хүчтэй, санагдаж байгаагаасаа илүү ухаантай. Өөрийгөө үргэлж ингэж бодно гэж надад амлах уу?”
8. “Сүүл гэхээр л заавал сүүл байх албагүй шүү дээ. Нурууны төгсгөлд юу ч байсан тэр сүүл л болно.”
9. “Хэрвээ миний иддэг бүх зүйл зөгийн балаар хийгдсэн байсан бол би өөрөө ч зөгийн бал байх байсан даа. Тэр үед амьдрал ямар амттай байх байсан бол”
10. “Хэрвээ чамтай ярилцаж байгаа хүн таныг сонсохгүй байгаа юм шиг санагдвал уурлах хэрэггүй. Тэвчээртэй бай. Магадгүй чихэнд нь жижигхэн хөвөн орчихсон байж болно шүү дээ”
11. “Ганцаараа байх цаг хугацааг дутуу үнэлж, үл ойшоох хэрэггүй. Энэ л хугацаанд өмнө нь сонсож чадаагүй болон бодож чадаагүй зүйлсээ эргэцүүлэн ойлгох болно.”
12. “Бод, бод, бодоод бай!!!”
13. “Би яаж ийгээд санах л болно. Хэрвээ би санах гээд өөрийгөө хүчилчихвэл мартчихдаг юм”
14. -Пиглет: Чинийхээр бол ХАЙР гэдэг үгийг яаж үсэглэх вэ?
-Пух: Хайрыг үсэглэдэггүй юм аа. Хайрыг мэдэрдэг юм.
15. “Хэрвээ чамтай холбоотой хэн нэгэн гутлаа өмссөн байвал ямар нэгэн адал явдалтай учрах гэж байна гэсэн үг.”
16. “Золгүй явдал гэж үнэхээр хөгийн инээдтэй зүйл. Тэдэнтэй учрах хүртэл чамд ямар ч адал явдал байхгүй мэт санагдана”
17. “Найзгүй өнгөрөөсөн нэг өдөр, дусал ч зөгийн балгүй том хоосон торхтой л адилхан”
18. “Зөгийн бал түрхсэн агаарын бөмбөлөг хийсгэхэд зөгий ирнэ гэж айхын хэрэггүй болно. Үүнийг би найдвар гэж ойлгодог”
19. “Бод, бод, үргэлж бод. Төсөөлөн бод, ургуулан бод”