Интернэтэд шуугиан тарьж буй “ээж”

Сүүлийн үед цахим ертөнцийг Калифорни мужын нэгэн бүсгүй шуугиулаад байна. Тэрээр шонтой бүжгээр хичээллэдэг бөгөөд хүүхэд төрүүлсэн ч гэсэн завсардалгүй, охиноо нуруундаа үүрээд бүжгийнхээ бэлтгэлийг хийдэг ажээ. Ингээд та бүхэндээ цуцашгүй авьяастай бүсгүй, болон түүний бяцхан охины талаарх гайхалтай мэдээллийг хүргэе.
Интернэтэд шуугиан тарьж буй “ээж”


1. Түүнийг Эшли Райт (Ashley Wright) гэдэг бөгөөд Калифорни мужийн Сан-Фернандо хотод амьдардаг байна. Эшли хүүхэд байхаасаа л бүжгээр хичээллэх дуртай байсан бөгөөд өөрийн хүсэл мөрөөдлийн дагуу шонтой бүжигчин болох замыг сонгожээ. Маш олон хүмүүс түүнийг ямар ч ирээдүйгүй хэрэгцээгүй мэргэжил сонгосон, тэрчлэн замбараагүй явдалтай гэх мэтээр шүүмжилдэг байжээ.



2. Гэсэн хэдий ч олны шүүмжлэлээс болж, өөрийн хүсэл мөрөөдлөө хөсөрдүүлж, бууж өгөхийг хүсээгүй юм. Тэрээр "Хүмүүс шонтой бүжгийг садар самууныг сурталчилсан, хэтэрхий эротик шинжтэй, түүнчлэн бүжиглэж байгаа хүмүүсийг нь бузар явдалтай гэх мэтээр буруугаар ойлгодог. Үнэндээ Шонтой бүжиг нь бусад бүжгийн төрлөөс хамгийн хүнд, бүжигчнээс маш их ур чадварыг шаарддаг. Энэ бүжгийг бүжиглэлээ гээд бузар явдалтай болчихгүй шүү дээ." хэмээн хэлсэн юм.



3. Бүжигчин бүсгүйн бичлэг цахим сайтуудаар цацагдаж, хүмүүс сайнтай саартай олон хандлагыг өгсөн боловч,  сайшаах хүмүүс нь олон байсныг онцлоё. Энэхүү мэдээллийг үзэж байгаа та бүхэн ч гэсэн өөр өөрийн дүгнэлтийг өгөх бизээ.



4. Түүний бусад бүжигчдээс ялгарах онцлог нь шонтой бүжгийг аеробектэй хослуулсан төдийгүй, тэнцвэрийн гайхамшгийг харуулсан юм. Ганцаараа хийхэд л үнэхээр хэцүү харагдаж байхад, 2 настай бяцхан үрээ үүрээд бүжиглэхэд, бүжигчин бүсгүйгээс асар их тэвчээр, ур чадвар харагдсаныг нуух юун.



5. Эшлигийн охин одоо 3 настай бөгөөд тэрээр өнөөг хүртэл охиноо хөхөөрөө хооллож байгаа гэнэ. Хэрвээ та анзаарсан бол, бүжигчин бүсгүй бүжиглэж байхдаа охиноо хөхүүлж байгаа. Түүнийг харсан хүмүүс ингэж байгаад хүүхдээ унагачихвий хэмээн суудал доороо өндөлзөж байж магадгүй.



6. Тэр энэ талаараа хэлэхдээ, " Миний охин надтай бүжиглэх дуртай. Арга ч үгүй биз дээ. Ухаан орсон цагаас нь л ээж нь бүжиглэж харагдсан болохоор миний охин бүжгэнд дурлах нь гарцаагүй. Аюулгүй байдлын хувьд, би охиноо үнэхээр сайн бэхэлсэн байгаа. Түүнчлэн миний бүжиг, надаас тэнцвэртэй байхыг шаарддаг. Тиймээс тэнцвэрээ хадгалахын тулд маш няхуур байх хэрэгтэй л дээ. Миний охин, ээжийнхээ энгэрт үнэхээр аюулгүй байдгаас гадна бүр хөхөө хөхдөг " хэмээн хэлсэн ажээ.



7. Эшли энэхүү бичлэгээрээ дамжуулан бусад ээжүүдэд хүүхдээ хөхөөрөө хооллохыг уриалаад зогсохгүй, охид бүсгүйчүүдийг шонтой бүжгийн төрлөөр хичээллэхийг уриалсан юм. Учир нь тус бүжгийг хийхэд биеийн бүх булчин зэрэг ажилладаг болохоор төрөөд удаагүй бүсгүйчүүд хэвийн жиндээ хурдан ороход тусалдаг гэжээ.



8. Бяцхан Шаннон охин, ээжийгээ бүжиглэж байх зуур, энгэрт нь, нуруунд нь наалдан эрхлэх бөгөөд үүндээ үнэхээр сэтгэл хангалуун байгаа нь илэрхий харагдах аж.



9. Хамгийн сүүлд тэрээр охиноо нуруундаа үүрээд бүжиглэж буй бичлэгээ цахим сайтад хийсэн нь олон хүмүүст таалагдсан юм.



10.  Түүний шүтэн бишрэгчид, ээж охин хоёрыг яаж ингэж тэнцвэрээ сайн олоод байгааг үнэхээр гайхдаг гэнэ. Бяцхан Шаннон охин ч гэсэн ирээдүйд ээж шигээ авьяаслаг бүжигчин болох нь дамжиггүй.














Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()