Согтож байгаагаа мэдэх хөгжилтэй аргууд

2016-01-20, 02:35
23,047
Төрсөн өдөр, найзуудын уулзалт гээд л бидэнд тэмдэглэлт баярууд мундахгүй олон. Мэдээж “дотор халаах” зүйлгүйгээр таатай уур амьсгалыг бүрдүүлнэ гэдэг хэцүүхэн хэрэг. Гэхдээ түүнийгээ хэтрүүлчихвэл бүр л ичмээр, харамсмаар явдал болно шүү дээ. Тиймээс хэнд ч хэрэг болох үүднээс, согтож байгаагаа мэдэх сонирхолтой, хөгжилтэй аргуудыг хүргэж байна.
Согтож байгаагаа мэдэх хөгжилтэй аргууд


1. “Ахиад ганцхан татчихья”
Халамцуу хүмүүст “Ахиад ганцхан” гэх үг байхаас биш, үнэн хэрэгтээ ганцхан хундага хангалтгүй байдаг. Согтох шатандаа орсон хүмүүс одоо хангалттай гэж хэзээ ч боддоггүй, согтох тусам л уух хундагын тоо нэмэгдсээр байдаг гэнэ. Хөгжилтэй өнгөрөөсөн үдшийн маргааш ажлаа тасалж, хариуцлага алдмааргүй байвал яг тэр дороо л уухаа зогсоох хэрэгтэй.



2. Хяналтаа алдаж эхэлнэ
Гэнэт л сэтгэл санаа тань халгин цалгиж, бүх дэлхийгээр дүүрэн бардамнаж орилмоор, өмнө нь ганц ч үг ганхийж үзээгүй хүнтэйгээ амьдралын нарийн ширийн асуудлыг чин сэтгэлээсээ ярьмаар санагдаж байгаа бол... уучлаарай та согтсон байна. Магадгүй та согтож, хяналтаа алдсаны хар гайгаар хүсээгүй хүндээ тохиромжгүй үгийг хэлж, өөрийгөө ч, түүнийг ч эвгүй байдалд оруулж болно шүү дээ. Энэ мэтийн болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалах ганц арга бол өөрийгөө хянах, хэтрүүлэхгүй уух хоёр юм.



3. Өөрийгөө хамгийн тачаангуй хэмээн төсөөлөх
Ямар ч хүн халамцуу үедээ өөртөө хэт итгэлтэй болж, ердийнхөөсөө хавь илүү хөөрхөн, халуухан болсон мэт санадаг. Энэ бол бодит байдал биш, харин архи толгой руу чинь орсны шинж. Согтсон хүн болгон ариун цэврийн өрөө орж, өөрийгөө удаан гэгч нь тольдоно. Толгойгоо эргүүлж тойруулан, эрүүгээ өргөн ихэмсэг мэт харц шидэн хэрдээ л сайхан санагддаг. Гэвч энэ байдлыг тань эрүүл, гадны хүн харвал ямар тэнэг харагдахыг төсөөлж байна уу?



4. Хувцсаа тайлмаар санагдаж эхэлнэ
Гэнэт л маш их халууцаж (халууцаагүй байсан ч тэр), саунд сууж байгаа мэт санагдан, өмнө нь зүв зүгээр байсан хувцаснууд танд тээр болж эхэлнэ. Магадгүй энэ нь цаагуураа биеийнхээ сайхан хэсгүүдийг бусдад гайхуулмаар санагдах, далд ухамсартай холбоотой байж болзошгүй.



5. “Сэтгэлд байгаа үгсийг шилтэй архиар гаргана”
Таныг согтох үед дээрх үг биелэлээ олдог. Хүн болгонтой халуун дотно яриа өрнүүлэхийг хичээж, өөрийн мэдэлгүй хэн нэгнийг тэвэрч “Хайртай шүү” гээд хэлчихсэн байдаг уу? Түүнчлэн гар утсан дээрээ тэмдэглэсэн дугаар бүхэн рүү залгаж, зурвас бичиж үлдээчихээд маргааш өглөө нь тэднийгээ хараад өөрийгөө зүхдэг бол та их сэтгэл хөдлөлтэй хүн юм. Архи уусан үед энэ зан чинь 200 хувь нэмэгддэг гэж хэлж болно. Тиймээс мөн л өөрийгөө хянаж сураарай.



6. Нударга зөрүүлмээр санагдах
Архи толгойд орсон хойно гэнэт л маш их ааг омог “амтагдаж”, таны өөдөөс жаахан л үг сөрсөн хүн болгон руу асч, “алганы амт” үзүүлэхээр босдог хүмүүс цөөнгүй. Ер нь ихэнх эрэгтэй хүмүүс ийм байдаг. Тэгэхээр энд бас л нэг зүйлийг сануулмаар байна. Дахин өөрийгөө хяна, хяналтаа бүү алд.



7. “Би хөлөө мэдрэхгүй байна”
Эхэндээ хөлөө мэдрэхгүй, сүүлдээ гар, толгойгоо ч мэдрэхээ байна. Энэ ч жинхэнэ аюулын дохио шүү. Архи болон алкохолтой ундааг их хэмжээгээр уусны дараа спирт ходоодонд орж, гэдэсний ханаар шимэгдэн цусанд орж бүх биеэр тархана. Дараа нь тархины гадаргуу хэсэгт нөлөөлнө. Аажмаар хүний биеийн тэнцвэрийг удирддаг бага тархинд хүрэх бөгөөд энэ үед гуйвж дайвж, унаж тусахад хүргэдэг байна. Харин уртавтар тархинд спирт хүрэх юм бол жинхэнэ асуудал үүсдэг. Учир нь энэ тархи хүний амьсгалын эрхтэн, зүрх зэрэг чухал хэсгүүдийг удирддаг юм.



8. Мөнгөний мод
Халамцаж, согтсон хүнд өмнө нь шүдний өвчин болж байсан санхүүгийн асуудал юу ч биш болж хувирдаг. Энэ нь хэт их сэтгэлийн хөдлөлөөс үүдэлтэй. Гарсан тооцоо бүхнийг чадлынхаа хэрээр дарах, хүн бүхэнд мөнгө амлах зэрэг баярхсан үйлдлүүд гаргаж эхэлнэ. Энэ үед таны хувьд Билл Гейтс ч өчүүхэн хүн мэт санагдана гээд боддоо. Гайхалтай байгаа биз? Гэхдээ энэ гайхалтай зүйл чинь маргааш л гэхэд гайтай зүйл болон хувирах болохоор мөнгөө цацмаар санагдсан үедээ бушуухан такси дуудаад харих нь өлзийтэй.



9. Бурханд амлалт өгч эхэлнэ
Та шашин шүтлэгтэй эсэх огтхон ч хамаагүй. Харин ч шашингүй хүн согтуу үедээ бурхан шүтэж, итгэл үнэмшил ихтэй хүн эсрэгээрээ бурхныг харааж, хачин авир гаргадаг. Үүнээс гадна ажил хичээлээ сайн хийх, өглөгч сайхан сэтгэлтэй хүн байх гэх мэтчилэн өмнө нь бодож ч үзээгүй амлалтуудаа бурхны нэрийг барин андгайлна гээч.



10. Эцэст нь та өөрөө өөртөө бурхан мэт санагдана
Махатма Ганди 40 хоног мацаг барьж, уснаас өөр юу ч идэж уугаагүй зовлонт өдрүүдийн дараа “Би бүхнийг даван туулж чадлаа” хэмээн бодсон гэдэг. Ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхдээ та яг ийм л бодолд эзэмдүүлэх болно. Энэ бол ухаанаа алдтал согтсоны шинж юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()