Өглөөг эрч хүчтэй угтах хялбар аргууд

Өглөө хэрхэн угтсанаас, тэр өдрийн ажлын бүтээмж, сэтгэл санаа ямар байх зэргүүд шалтгаалдаг. Хүйтэн салхи хацар жиндүүлсэн өвлийн эдгээр өдрүүдэд таны эрч хүч шавхагдаж, нэг л ядраад залхуу тань хүрээд байна уу? Тэгвэл та бүхэндээ хэцүү өдрүүдийг ардаа хийж, өглөөг цоглог угтахад хэрэг болохуйц 6 зөвлөгөөг тоймлон хүргэж байна.

Өглөөг эрч хүчтэй угтах хялбар аргууд


1. Гэртээ хариад юу хийх хэрэгтэй вэ?

A. Хамгийн сайн эмчилгээ бол унтаж амрах
Өдрийн турш ачаалалтай ажиллаж, хуваарьт ажлуудаар толгой дараалан нүдүүлсээр гэртээ харихад нэг л сэргээд, нойр хүрэхгүй байх ч үе байдаг. Унтаж амрах гэхээр л нойр хулжаад орондоо дэмий л баахан хөрвөөдөг бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Тэгэхээр та унтаж амрахынхаа өмнө хамгийн түрүүнд өрөөнийхөө гэрлийг бүдгэрүүлээрэй. Учир нь хурц тод гэрэлд угаас хүн амарч чаддаггүй байна. Түүнчлэн өрөөндөө байгаа компьютерээ унтрааж, гар утсаа холдуулан аль болох соронзон долгионоос өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Бидний хэрэглэж байгаа гар утас, утасгүй интернэт, тэр байтугай хөгжимнөөс хүртэл цахилгаан соронзон туяа асар ихээр ялгардаг. Ийм учраас тархийг амраахгүй, нойрыг хулжаадаг байна. Үүний дараа бүлээн усанд хэвтэх, аль эсвэл шүршүүрт орж болох юм. Таны ядарсан эд эсүүд үхэж, биеийг тань амраах болно.



B. "Хүн хөгширч бус, хөшиж үхдэг"
Хэрвээ та суугаа ажил хийдэг бол энэ үнэхээр хамаатай шүү. Өдөржин сандалтайгаа хадуулчихсан аятай суугаад байлгүй, завсраараа ажлын байрны дасгал хөдөлгөөнийг хийж, аль болох биеийнхээ хөшөө чилээг гаргаж байгаарай. Ингэснээр таны бие үнэхээр байхан амрах болно. Аль эсвэл хэдэн минут агаарт гарч толгойгоо сэргээж болох юм. За хэрвээ ажил дээрээ үнэхээр дасгал хийх боломжгүй бол гэртээ хариад өөрт тохирсон хөнгөхөн дасгалыг хийж биеийн чилээгээ гаргаарай. Мэдээж та дасгал хөдөлгөөн анхлан хийж эхэлж байгаа бол өөртөө хэт ачаалал өгөх гэсний хэрэггүй болов уу. Мөн ядаргаа тайлах хамгийн шалгарсан аргуудын нэг бол халуун цай юм. Унтахаасаа өмнө 30 минутын өмнө дуртай цайгаа уугаад биеэ хөнгөлөөд унтвал, өглөөг сэргэг угтах болно. Мэдээж, кофеноос бусдыг шүү дээ.



C. Оюун бодлоо цэгцэл
Энэ бүх хүнд хамаатай. Хүмүүс амрахаар хэвтэж байхдаа л маш олон зүйлсийг бодож эхэлдэг. Хүүхдийн сургалтын төлбөр, байрны мөнгө, өр зээл, хоол хүнс гэхчилэн ар гэрийнхээ амьжиргааны асуудлыг бодсоор нойроо хулжаадаг. Эдгээр зүйлс нь хэзээд дуусашгүй толгойны өвчин юм. Ингэсээр удалгүй таны хүч шавхагдаж, босох ч тэнхэлгүй болох вий. Тиймээс унтахаасаа өмнө ном унших, сайхан зүйл бодох гэхчилэн таныг бухимдуулах зүйлсээс холдон, оюун бодлоо цэвэрлээрэй.



D. Өрөөнийхөө температурыг тохируул
Судалгаагаар хүмүүс сэрүүн орчинд илүү сайхан амардаг болохыг гаргасан байна. Учир нь халуун, бүгчим орчинд хүний тархи амрахгүй түүнчлэн нозоорсон байдалтай сэрдэг. Хэдий тийм гээд энэ нь даарах хэрэгтэй гэсэн үг биш. Сэрүүхэн өрөөнд дулаан хөнжил нөмрөөд, хамгийн гол нь толгойгоо сэргэг байлгах хэрэгтэй юм. Харин өвлийн эдгээр өдрүүдэд гадаа явахдаа толгойгоо эсрэгээр нь дулаан байлгавал таны тархи илүү сэргэг байх болно. Учир нь гадны хүйтэн жаварт, тархины нарийн судсууд хагарч, улмаар мартамхай болох, толгой өвддөг болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.



2. Өглөөг хэрхэн эхлүүлснээс, таны ажлын бүтээмж хамаарна

A. Өглөөг тод гэрлээр эхлүүл
Өглөө сэрчихээд сэрүүлгээ сунгаад хэвтээд байлгүй, сэрсэн дариудаа босож хэвшвэл өглөөг маш эрч хүчтэй эхэлнэ. Түүнчлэн хөшгөө нээж, нарны гэрэл илч дулааныг өрөөндөө нэвтрүүлээрэй. Хэрвээ боломжгүй бол өрөөнийхөө гэрлийг асааж болох юм. Ингэснээр та өглөөг илүү эрч хүчтэй цоглог угтах болно. Тэрчлэн бүсгүйчүүдийн хувьд, тод гэрэлтэй өрөөнд нүүрээ будвал таны нүүр будалт илүү сайхан болох юм.



B. Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа
Та өглөө гэрээсээ гарахдаа өлөн явдаг юм биш биз? Зарим хүмүүс өглөө хоол ордоггүй, өлсдөггүй, жин барьж байгаа зэрэг шалтгаанаар өглөөний цайгаа алгасдаг. Гэтэл хамгийн чухал хэрэгцээтэй хооллолт бол яалтчгүй өглөөний хоол байдаг. Хэрвээ өглөөг өлөн ходоодтой угтдаг бол та удахгүй цөсний чулуугаар өвчилж, тэрчлэн ходоодны шархтай болох юм. Тиймээс өглөөд яаж ч яарч байсан, ядахдаа 1 аяга бүлээн ус ууж хэвшээрэй. Өдрийн хоолондоо аль болох олон төрлийн шим тэжээлтэй хоолыг идвэл та эрч хүчтэй болох болно. Оройд аль болох хөнгөхөн зууш, тараг, жимс идээд унтвал өглөө сэрэхэд хөнгөхөн байх болно. Хүнд хооллосны дараа ходоод хямарч өглөөг үнэхээр хэцүү угтдаг шүү дээ.



C. Дасгал хөдөлгөөн хийх
Оройны дасгалыг бодвол илүү эрч хүчтэй, хөнгөхөн дасгалыг өглөөд хийхэд тохиромжтой. Та өглөөд ердөө 5-хан минут дасгал хийснээр тэр өдрийн ажилын бүтээмж ихсэж, үнэхээр цоглог сэргэг болсон мэдрэмж төрөх болно. Гайхалтай биш гэж үү. Одооноос хэрэгжүүлээрэй.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()