Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Дрю Бэрримор (Drew Barrymore)
Өдгөө 40 настай үзэсгэлэнтэй бүсгүй Дрю Бэрримор хүүхэд байхаасаа л урлагийн ертөнцөд хөл тавьсан. Тэрээр 11 сартай байхдаа л анх нохойны хоолны рекламанд тоглож байсан гээд боддоо. Ёстой төрчихсөн хүн гэж түүнийг л хэлнэ. 5 настай байхдаа "Altered States" хэмээх кинонд жижиг ч гэсэн дүр бүтээж байжээ. Түүний дараа 7 насандаа "E.T. the Extra-Terrestrial" хэмээх кинонод тоглосон нь түүнийг хамгийн залуу авьяаслаг жүжигчин гэх эрхэм хүндтэй цолын өгсөн юм.
Ийнхүү жүжигчин бүсгүй, дөнгөж 16 насандаа Холливуудын алдартай продюсер Леланд Хэйвард (Leland Hayward)-ын ач хүүтэй сүй тавьсан боловч тэр нь бүтэлтэй болоогүй гэдэг. Улмаар жилийн дараагаас жүжигчин бүсгүй маань хөгжимчин, жүжигчин Jamie Walters (Жэйми Волтерс)-той сүй тавьж, жил гаруй хугацаанд хамт амьдарсны эцэст салсан гэдэг. Тэр 19 настай байхдаа бизнесмэн Жереми Томас (Jeremy Thomas)-той гэр бүл болсон ч хосууд 2 сар ч хүрэхгүй хугацааны дараа салсан юм.
Ийнхүү жүжигчин бүсгүй, дөнгөж 16 насандаа Холливуудын алдартай продюсер Леланд Хэйвард (Leland Hayward)-ын ач хүүтэй сүй тавьсан боловч тэр нь бүтэлтэй болоогүй гэдэг. Улмаар жилийн дараагаас жүжигчин бүсгүй маань хөгжимчин, жүжигчин Jamie Walters (Жэйми Волтерс)-той сүй тавьж, жил гаруй хугацаанд хамт амьдарсны эцэст салсан гэдэг. Тэр 19 настай байхдаа бизнесмэн Жереми Томас (Jeremy Thomas)-той гэр бүл болсон ч хосууд 2 сар ч хүрэхгүй хугацааны дараа салсан юм.
2. Соланж Ноулз (Solange Knowles)
Дуучин жүжигчин Соланж Ноулз, 29 настай. Түүнийг үзэсгэлэнт дуучин Бейонсе (Beyoncé)-ийн дүү гэдгээр нь хүмүүс сайн таних болов уу. Тэрээр дөнгөж 19 насандаа Даниэль Смит (Daniel Smith)-тэй гэрлэж, улмаар 9 сарын дараа анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Хосууд 2007 онд гэрлэлтээ цуцлуулж, Соланж 2014 онд найруулагч Алан Фергюсон (Alan Ferguson)-тэй гэрлэсэн юм.
3. Алияа (Aaliyah)
Дуучин, жүжигчин Аалияа 90-ээд оны эхээс дунд хүртэлх хугацаанд тухайн үеийнхээ залуусыг байлдан дагуулж явсан авьяаслаг уран бүтээлч юм. Тэрээр бүхий л дуунуудаа өөрөө бичдэг байсан юм. Түүнчлэн тэр 15 насандаа гэрлэсэн боловч 22 насандаа онгоцны ослоор нас барсан билээ.
4. Оливия Уайлд (Olivia Wilde)
Холливуудын үзэсгэлэнтэй жүжигчин Оливия Уайлд 19 насандаа Италийн кино найруулагч Тао Русполи (Tao Ruspoli)-тэй гэрлэж байсан. Харин одоо жүжигчин бүсгүй маань жүжигчин Жейсон Судейкис (Jason Sudeikis)-тэй болзож байгаа юм.
5. Деми Мур (Demi Moore)
Холливуудын хамгийн нэртэй, үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг өдгөө 53 настай Деми Мур, 1987 онд алдартай жүжигчин Брюс Уиллис (Bruce Willis)-тэй 3 жил, 2005 онд Эштон Катчер (Ashton Kutcher)-тэй нижгэр хуримыг хийж, 8 жилийн хугацаанд хамт амьдарсныг хүмүүс сайн мэдэх болов уу. Сүүлд 1980 онд хөгжимчин Фредди Мур (Freddy Moore)-тай гэрлэсэн боловч 5 жилийн дараагаар гэрлэлтээ цуцлуулсан. Одоогийн байдлаар тэр хэн нэгэнтэй болзож байгаа мэдээлэл байхгүй, нам гүм байгаа юм.
6. Мелани Гриффит (Melanie Griffith)
Өдгөө 58 настай жүжигчин Мелани Гриффит, алдарт жүжигчин Дон Жонсон (Don Johnson) нар, 1990-ээд оны халуухан хосуудын нэг байсан юм. Жүжигчин бүсгүйг "Miami Vice", "Working Girl", "Bonfire Of The Vanities" зэрэг бүтээлүүд нь алдрын оргилд хүргэсэн билээ. Хосууд 1976 онд хуримаа хийсэн бөгөөд Мелани тэр үед дөнгөж 18 настай байжээ. Тэд салж нийлсээр эцэст 1976 онд албан ёсоор салсан гэдгээ мэдэгдсэн юм.
7. Маколей Калкин (Macaulay Culkin)
Гэртээ ганцаараа киногоороо бид бүхэнд танигдсан жүжигчин Маколей Калкин хамгийн сахилгагүй одуудын тоонд зүй ёсоор ордог. Тэр маш олон эмэгтэйчүүдтэй нэр холбогдож байсан ч, тэдэнтэйгээ хэзээ ч удаан, тогтсог харилцаа тогтоож байгаагүй аж. 17 наснаасаа хойш кинонд тоглохоо больсон бөгөөд удалгүй жүжигчин Рэйчел Майнер (Rachel Miner)-тай гэр бүл болсон боловч, 4 жилийн дараа салцгаасан юм.
8. Ким Кардашьян (Kim Kardashian)
Реалити шоуны од Ким Кардашьян (Kim Kardashian)-ийг мэдэхгүй хүн бараг байхгүй. Тэрээр 2000 онд, найруулагч Дэймон Томас (Damon Thomas)-тэй гэрлэж, 4 жилийн дараа салсан юм. Тэрээр 19 насандаа өөрөөсөө 10 насаар ах залуутай гэрлэсэн боловч, мөн л удалгүй салсан юм. Түүнчлэн сагсанбөмбөгийн тамирчин Крис Хамфристай (Kris Humphries) 2011 онд нийт 10 сая долларын хөрөнгө зарсан нүсэр хурим хийж байсан ч ердөө 72 өдрийн дараа л салах өргөдлөө өгсөн. Харин одоо реппер Канье Вест (Kanye West)-тэй гэр бүл болсон бөгөөд өдгөө хосууд 2 хүүхдийн эцэг эх болж, аль аль талдаа анх удаа тогтсон амьдралтай болж байгаа юм
9. Шер (Cher)
Өдгөө 69 настай дуучин Шер, 18 настай байхдаа сургуулиа хаяж, улмаар гудамжинд бүжиглэдэг байхдаа хөгжимчин, дуучин Сонни Боно (Sonny Bono)-той танилцаж, 1964 онд хуримлаж байжээ. Харин 1975 онд хосууд хуримаа цуцлуулсан байна.
10. Мэрилин Монро (Marilyn Monroe)
20-р зууны секс бэлэг тэмдэг болсон жүжигчин Мэрилин Монрог бид хувийн амьдрал, алдрын замнал, амрагийн явдал зэргээр нь маш сайн мэднэ. Тэрээр 16 насандаа буюу Норма Жин хэмээх өөрийн жинхэнэ нэрээ солиогүй байх үедээ үйлдвэрийн ажилчин Жэймс Dоугерти (James Dougherty)-тэй гэрлэж байв. Харин 1942 онд алдарт тамирчин, тухайн үедээ бүсгүйчүүдийг "хуйлруулдаг" байсан Жо ДиМаггио (Joe DiMaggio)-той гэрлэж, тун удалгүй нэрт хөгжмийн зохиолч Артур Миллер (Arthur Miller)-тэй тус тус гэр бүл болж байжээ. Гэсэн хэдий ч түүнд тогтсон амьдрал, үр хүүхэд гэж байсангүй. Жүжигчнийхээ карьерийг түр хойш тавьж, хүүхэд төрүүлье хэмээн шийдэхэд нь бүх зүйл нэгэнт оройтож, тэр хэзээ ч эх хүн болох боломжгүй болсон байлаа. 30 гаруй удаа үр хөндүүлсэн хүнд яаж ч үр заяах билээ дээ...
12. Элизабет Тайлор (Elizabeth Taylor)
Холливуудын домог болсон үзэсгэлэнт жүжигчин Элизабет Тайлор (Elizabeth Taylor) амьдралынхаа хугацаанд 8 удаа 7 өөр эртэй хуримаа хийж байсан. Тэрээр 1950 онд буюу дөнгөж 18-хан настай байхдаа алдарт Хилтон зочид буудлын өв залгамжлагч, Парис Хилтоны нагац ах Конрад Хилтон (Conrad Hilton)-той хуримлаж байжээ.