Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Тайлор Свифт (Taylor Swift)
Үзэсгэлэнтэй дуучин бүсгүй Тайлор Свифтийг энэхүү жагсаалтанд орно гэж хэн санах билээ. Тэрээр эрчүүдтэй хэд хэдэн удаа холбоо тогтоож байсан ч төдийлөн удаан үргэжлээгүй юм.Тэгэхээр хайр дурлалд царай зүс, бие хаа төдийлөн чухал биш бололтой шүү. Тэрээр жүжигчин Жейк Жилленхол (Jake Gyllenhaal)-д онгон биеэ өгсөн гэдэг. Гэсэн ч тэдний харилцаа цдаан үргэлжлээгүй юм. Нэг үгээр хэлвэл Жейк түүнд хаягдчихжээ.
2. Бритни Спирс (Britney Spears)
Попын гүнж дуучин Бритниг залуусын эрлэг хэмээдэг. Учир нь түүнийг бүжигчин, загвар өмсөгч Кевин Федерлайн (Kevin Federline)-ийг эхнэрээс нь салган суусан хэмээн хүмүүс ам муутай байдаг юм. Хосууд 2 хүүхэдтэй бөгөөд тэдний харилцаа удаан үргэлжлээгүй салалтаар дууссан нь харамсалтай. Түүнээс хойш дуучин бүсгүй маань эрийн тэнгэр харьсан уу гэлтэй дараалан хууртаж, дурлалын асуудалдаа цэг тавьсан юм. Хэзээ түүнийг хэн нэгэн эртэй дотно харьцаатай болсон хэмээн шуугих болдоо...
3. Линдсей Лохан (Lindsay Lohan)
Жүжигчин Линдсейгийн хувьд, түүнийг хүмүүс сахилаггүй үйлдлүүдээр нь андахгүй. Хэдийн 30 хүрсэн ч томоожих болоогүй жүжигчин бүсгүй, энд тэндхийн шоу цэнгээнийг алгасалгүй оролцож харагддаг, идэвхитэй амьдралтай бүсгүй юм. Түүний хувийн амьдралын талаар сайхан мэдээ хэзээ дуулдахыг таашгүй юм.
4. Парис Хилтон (Paris Hilton)
Жилийн орлого нь хэдэн зуун тэрбумаар тоологдох алдартай өв залгамжлагч бүсгүйн хувийн амьдрал хүмүүст төдийлөн нээлттэй бус. Харин түүний порно бичлэг цацагдаж, багагүй шуугиан тарьж байсан билээ. Тэрээр нэгэн ярилцлагандаа "Хүүхдүүдтэй болж, сайхан хань ижилтэй болохыг хүсэж байна" хэмээн хэлсэн удаатай. Одоо түүнийг хүлээх л үлдлээ.
5. Сандра Буллок (Sandra Bullock)
Өдгөө 51 нас хүрсэн ч одоо хүртэл нөхөргүй Сандра Баллокийг мэргэжил нэгт найзууд нь их зожиг хэмээн хэлсэн удаатай. Олны үг ортой гэдэг. Түүний хувийн амьдрал нь үргэлж нам гүм байсаар ирсэн. Магадгүй тэрээр үнэхээр нууцлаг нэгэн байх. Сандра нэгэн удаа ярилцлагандаа эрчүүдэд дахиж итгэхгүй хэмээн хэлж байсан. Хэн нэгэн нууцлаг залуу түүнийг, голдоо ортол гомдооход хүргэсэн юм болов уудаа?
6. Селена Гомез (Selena Gomez)
Залуу дуучин Селена Гомес, R&B дуучин Жастин Бибер (Justin Bieber) нар удаан хугацааны туршид салж нийлэн 2015 онд албан ёсоор салсан болохоо мэдэгдэж байсан. Жастинд хоёргүй үнэнч хэдий ч, үргэлж хууртсаар байдаг болохоор энэ жагсаалтанд багтсан байх.
7. Кэти Перри (Katy Perry)
Үзэсгэлэнтэй дуучин бүсгүй Кэти Перри, алдартай хөгжимчин, дуучин залуу Жон Майер (John Mayer)-ээс харшилтай болсон гэнэ. Учир нь залуугийн хуурмаг байдал түүнийг хашраасан гэхэд болно. Хэд хэдэн удаа хосууд эргэн нийлсэн ч, хаяж, хаягдсаар энэхүү ярвигтай харилцаандаа цэг тавьсан юм. Сүүлд дуучин бүсгүй, DJ Дипло (Diplo)-той холбоо тогтоосон хэдий ч, мөн л Жон Майертэй дахин болзож эхэлжээ.
8. Рианна (Rihanna)
Барбадосын алдарт дуучин Рианна 2008 онд R&B дуучин Крис Браун (Chris Brown)-тай үерхэж эхэлсэн. Гэвч жилийн дараа хосуудын хооронд багагүй асуудаг дэгдсэн нь дуучин Крис Браун, дуучин бүсгүйд гар хүрсэн явдал байлаа. Түүнээс хойш Рианнаг хэд хэдэн хүмүүстэй холбогдсоныг цахим ертөнцөөр шуугиж байсан.
9. Сиара (Ciara)
Дуучин Сиарагийн хувьд хувийн амьдрал нь үнэхээр нууцлаг, далд байдаг. Тэрээр одоогийн байдлаар, Америкийн мэргэжлийн хөл бөмбөгийн багийн хамгаалагч Рассел Уилсон (Russell Wilson)-тэй харилцаатай бөгөөд тэд сүй тавихаар төлөвлөж байгаа гэнэ. Гэсэн ч өмнө нь үргэлж л бүтэхгүй дурлалтай учирч байсан юм.