Оддын хачирхалтай зуршил

Бид яг үнэндээ одуудыг төгс хүмүүс л гэж боддог. Гэвч тэд ч гэсэн бидэнтэй л адил хумсаа мэрдэг муу зуршилтай, онгоцонд суухаас айдаг хүмүүс шүү дээ. Энэхүү мэдээллээс та хайртай жүжигчин, дуучнаа ямархуу сонирхолтой зуршилтайг нь мэдэж аваарай.
Оддын хачирхалтай зуршил
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хөлбөмбөгийн од Дэвид Бекхам (David Beckham) хий юм хардаг өвчтэй. Тэр хөргөгчинд байгаа хүнсүүдийг бүгдийг нь хоёр болгож хардаг гэнэ.



2. Попын гүнж Бритни Спирс (Britney Spears) хумсаа мэрдэг сонин зуршилтай гэнэ.



3. Реппер Эминэм хар хөшигтэй, ямар ч гэрэлгүй орчин л биш бол огт унтаж чаддаггүй ажээ.



4. Жүжигчин Катерин Зета Жонес (Catherine Zeta Jones) шүдээ цагаан байлгахын тулд үргэлж гүзээлзгэний оогоор шүдээ угаадаг. Өөр оо огтхон ч хэрэглэдэггүй гэнэ шүү.



5. Тэрбумтан Билл Гейтс (Bill Gates) унтахынхаа өмнө үргэлж ном уншдаг. Номгүй бол унтаж чаддаггүй байна.



6. Сэтгүүлч, зохиолч, “Huffington Post” цахим агентлагийн үүсгэн байгуулагч Арианна Хафингтон (Arianna Huffington) унтлаганыхаа өрөөнд ямар ч цахилгаан хэрэгсэл байлгадаггүй. Нэг ёсондоо унтлагын өрөө бол бясалгалын өрөө байх ёстой гэж боддог аж.



7. “Apple” компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Стив Жобс (Steve Jobs) маш цонхигор царайтай тул залуудаа арьсныхаа өнгийг гэрэлтсэн шаргал болгох гэж маш их лууван иддэг байжээ.



8. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama) шөнийн 2 цагаас хойш өөдрөг үзэлтэй болно хэмээн өөртөө итгүүлдэг гэнэ. Ингэж байж шөнийн турш бүтээлч байж чадна хэмээн нэгэн ярилцлагдаа дурьдсан байна.



9. Жүжигчин Камерон Диаз (Cameron Diaz) гараараа биш харин тохойгоороо хаалга онгойлгодог зуршилтай гэнэ.



10. Мөнхийн залуу жүжигчин Женнефер Анистон (Jennifer Aniston) онгоц болон ямар нэгэн тээврийн хэрэгслээр зорчихдоо үргэлж баруун хөлөө эхэлж тавьдаг. Ингэвэл муу зүйл тохиолдохгүй гэж боддог ажээ.



11. Жүжигчин Деми Мур (Demi Moore) шимэгч хорхойн эмчилгээнд тогтмол явдаг. Ингэснээр биеийнхээ хорыг гадагшлуулж, таатай амарч чаддаг байна.



12. Дуучин Кэти Перри (Katy Perry) өдөрт 6 удаа шүдээ угаадаг. Үлгэр дууриал сайтай юм аа...



13. Жүжигчин Жессика Симпсон (Jessica Simpson) хэдийгээр тамхи татдаггүй ч гэлээ никотинтой бохь зажлах дуртай.



14. Дуучин Мариан Кэри (Mariah Carey) долоо хоногт 3 удаа хаш, усан үзэм гэх мэт үзмэн ягаан өнгийн хүнс иддэг гэнэ.



15. Дур булаам жүжигчин Меган Фокс (Megan Fox) онгоцоор нисэх үедээ Бритнигийн дууг л сонсохгүй бол тайвширч чаддаггүй ажээ.



16. Бид ямар нэгэн аймшигтай зүйл ярьсныхаа дараа, аюулыг өөрсдөөсөө зайлуулахын тулд мод тогшдог. Харин Парис Хилтон яг ийм мухар сүсэгтэй гэнэ.



17. Продьюсер, “X Factor” нэвтрүүлгийн шүүгч Саймон Ковел (Simon Cowell) өдөр бүр модонд авирч дасгал хийдэг зуршилтай гэнэ шүү.



18. Памела Андерсон толинд харах тун дургүй. Өөрийгөө тольдмогцоо л цухалдаад эхэлдэг хэмээн ойрын эх сурвалж ярьжээ.



19. Жүжигчин Жонни Депп барби хүүхэлдэй цуглуулах хоббитой. Тэр уйдаж, гуниглахаараа хүүхэлдэйнүүдээрээ тоглодог байна.  



Одуудын хувьд ийм байдаг байх нь. Харин та ямар зуршилтай вэ? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()