Өвлийн улиралд эрчүүдэд заавал байх ёстой хувцаснууд

Манай орны нөхцөлд, өвлийн улиралд гоёж гангалаад байх төдийлөн боломжгүй. Дулаан явбал 1000 лан гэдэг үг байдаг. Тиймдээ ч эрчүүдийн хувцасны шүүгээнд заавал байх ёстой дулаахан, таныг загварлаг харагдуулах 15 хувцсыг танилцуулж байна. Та энэхүү мэдээллийг уншаад хувцасны шүүгээндээ нэг өөрчлөлт оруулаад үзээрэй.
Өвлийн улиралд эрчүүдэд заавал байх ёстой хувцаснууд


1. Чөлөөт загварын хүрэм
Өвлийн улирал гэлтгүй, бүх цаг үед таны эрхэм нөхөр болох хувцас бол чөлөөт загварын хүрэм юм. Энэхүү хүрмийг та юун дээр ч хослуулаад өмсчих боломжтойн дээр, хүйтэн үед палтьтон дотуур өмсвөл дулаахан байх болно. Их хотын залуустай хөл нийлүүлэн алхахыг хүсвэл тэдний хувцаслах хэв маягтай нэгдээрэй.



2. Хээтэй ноосон цамц
Иймэрхүү төрлийн цамц, таныг үнэхээр энгийн хэрнээ цаанаа л нэг загварлаг харагдуулах болно. Дээр нь таныг дааруулахгүйгээс гадна, хэзээд загвараа алдахгүй онцлогтой.



3. Задгай энгэр бүхий ноосон цамц
Сорочик, футболк, цамц гээд бүхий л хувцсан дээр төгс нийцэх, дулаахан загварлаг энэхүү цамц, таны шүүгээнд заавалчгүй байх ёстой цамцнуудын нэг юм. Энэхүү цамц нь ийм тийм гээд хэв маягт баригдахгүй, өмссөн хүнээ хэзээд сайхан харагдуулахаа "мэддэг" хувцас юм.



4. Хөвөн даавуун зөөлөн материалтай цамц
Ямар ч стиль, хэв маягтай эрчүүдэд төгс таарах цамц бол энгийн сул загвартай, зөөлөн материалтай цамц юм. Өмсөхөд үнэхээр биед эвтэйхнээс гадна, таныг илүү сонгодог хэв маягтай, аль эсвэл бүр чөлөөт ч хэв маягтай харагдуулах болно.



5. Захтай даавуун цамц
Сорочкин цамц шиг загвартай, хөвөн зөөлөн материал бүхий даавуун цамц нь чөлөөт, сонгодог гээд л таны хувцаслах хэв маягт төгс нийцэх нь лавтай. Тиймээс хувцаслах хэв маягаа тодорхойлж чадахгүй, тийм зүйл дээр зохицохгүй болов уу гэсэн зовинолгүй байхыг хүсвэл энэхүү цамцыг сонгоорой.



6. Хослол
Эрэгтэй хүн бүрийн хувцасны шүүгээнд заавалчгүй байх ёстой хувцаснуудын нэг бол яахын аргагүй дэгжин хослол юм. Хурим, шинэ жил, тэмдэглэлт ойн баяр, эсвэл өдөр тутам ажилд өмсөхөд таныг үнэхээр сайхан харагдуулна. 



7. Сүлжиж нэхсэн зангиа
Та магадгүй гайхаж байгаа байх. Гэхдээ сүүлийн үеийн загварын нэг шинэ тренд болоод байгаа энэхүү зангиа нь нэгэн хэвийн зангианы загварыг эвдсэн тул, таныг үнэхээр шинэлэг харагдуулна. Түүнчлэн хослолоос илүүтэй таны  чөлөөт хувцаслалтан дээр шинэ өнгө төрхийг авчрах болов уу.



8. Сонгодог өнгийн ороолт
Хурц тод гэхээс илүүтэй бор, хар, хөх, саарал мэтчилэн сонгодог өнгийн ороолтууд өвлийн улиралд таныг дэгжин, басхүү дааруулахгүй байх давуу талтай юм. Тйимдээ ч өвлийн улирлыг ноосон ороолтгүйгээр төсөөлөхийн аргагүй.



9. Арьсан, ноосон бээлийнүүд
Зарим хүмүүс бээлийг төдийлөн таашаадаггүй. Гэвч хүйтний улиралд бээлий өмсөх нь таныг дааруулахгүй, гарыг хүйтний улиралд хагарах хуурайшихаас хамгаалдаг давуу талтай юм. Хэрвээ та ноосон бээлийнд дургүй бол дотортой савхин, эсвэл ноолууран бээлийг санал болгож байна. 



10. Нэхмэл ноосон малгай
Энэ төрлийн малгайнууд хэзээ ч загвар нь хоцордоггүй та бидний эрхэм анд болсон хувцасны нэг юм. Эрэгтэй, эмэгтэй, хүүхэд хөгшид гэлтгүй бүх насны хүмүүс өмсөхөд тохиромжтой, дулаахан, загварлаг хувцас билээ. 



11. Хальтардаггүй цасны гутал
Энэ бол өвлийн улиралд таны шүүгээнд заавалчгүй байх ёстой гутлуудын нэг юм. Учир нь өвлийн мөс цасанд хальтрахгүй, дулаахан, ямар ч хувцсан дээр төгс зохицно гээд л дуусашгүй их давуу талтай.


12. Ус нэвтрүүлдэггүй гутал
Цас бороо, шавар шалбааг гээд л байгалийн таамаглахгүй хүчин зүйлүүдэд таны оймсыг норгон, таагүй байдалд хүргэхээргүй, ус нэвтрүүлдэггүй гутлыг шүүгээндээ нэмээрэй. Аялал зугаалга, уул модоор хөнгөн аялал хийхэд доороосоо чийг даахвий, ус нэвтрэхвий гэсэн айдасгүй, сайхан амраад ирэх  болно.



13. Ноосон оймс
Өвлийн хүйтэн улиралд, дулаан гуталнаас гадна, зузаан ноосон оймс нь таны хөлийг дулаахан байлгах чухал зүйлсийн нэг юм. Гэхдээ оймсоо сонгохдоо материалыг нь анхаарах хэрэгтэй. Учир нь чийг татуулах материалтай бол таны гутал, хөлийг эвгүй үнэртүүлэх талтай.



14. Салхи, чийг нэвтрүүлэхгүй хүрэм
Хүйтэн сэрүүний улиралд таныг дааруулж жиндүүлэхгүй энэхүү хүрэм нь таны шүүгээнд заавалчгүй байх ёстой хувцаснуудын нэг юм. Иймэрхүү материалтай хувцаснууд нимгэн зузаанаасаа үл хамааран маш дулаахан байдгаас гадна цас бороонд норохгүй, аялал зугаалганд тохиромжтой байдаг. 



15. Сонгодог загварын пальто
Эрэгтэй хүн бүрийн шүүгээнд заавалчгүй байх ёстой хувцаснуудын нэг бол пальто юм. Пальто нь ямар ч насны хүн өмсөхөд тохиромжтойн дээр, өмссөн эзнээ үнэхээр сайхан харагдуулдаг. Загвараасаа шалтгаалаад ямар ч хувцастай төгс зохицдог бөгөөд сүүлийн үеийн залуус түгээмэл өмсдөг болсон. 



15. Багтаамж сайтай цүнх
Хаа нэгтэй аялал зугаалга, ажлын томилолт, бэлтгэлийн хувцас гутлаа хийх авсаархан багтаамж сайтай цүнх нь хэзээд хэрэг болохуйц чухал зүйлсийн нэг юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()