Сүүлийн 30 жилд болсон хамгийн харгис үйл явдлууд

2016-01-15, 03:50
17,505
Дайны үед хүмүүс ямар үйлдэл гаргаж, юу хийж чадахыг, бүр ямар ч гэм зэмгүй хэдэн хүний амийг нүд цавчилгүй хөнөөхийг таахад бэрх. Дэлхийн Хоёрдугаар дайн 70 жилийн тэртээ төгсгөл болсон боловч хүн төрөлхтөн үүнээс сургамж аваагүй бололтой. Дэлхий даяар олон сая хүн амь насаа алдсан тэрхүү явдлаас хойш олон оронд нэг бус удаа дайны гал дүрэлзсэн. Мэдээж бас л харгислал, үхэл зовлон, өлсгөлөн дүрвэгсдээс өөр юунд ч хүргээгүй. Ингээд дэлхийн түүхийн сүүлийн 30 жилийн дотор болсон аймшигт үйл явдлуудаас хүргэж байна.
Сүүлийн 30 жилд болсон хамгийн харгис үйл явдлууд


15. Афганистан - 1988 оны 8-р сарын 8
Афганистанд 30 гаруй жил үргэлжилсэн дайн хүн төрөлхтөний эсрэг зуун зуун гэмт хэрэг гарахад хүргэсэн. Тухайлбал, энэ өдөр болсон эмгэнэлт явдлын үр дүнд тус улсын баруун хойд хэсгийн Мазари-Шариф хотод хэдэн зуун энгийн номхон иргэд амиа алдсан билээ. Наймдугаар сарын найманд Талибаны босогчид хот  руу дайрч хэдхэн цагийн дотор эзлэснийхээ дараа энгийн номхон иргэдийг хөнөөж эхэлсэн байна. Уг гэмт үйлдлийн мөрдөн байцаах ажиллагаа бүрэн хийгдээгүй боловч “Human Rights Watch” байгууллагын зүгээс хийсэн судалгаагаар энэ өдөр хэдэн зуун хүн амиа алдсан бөгөөд дахин хэдэн өдөр үргэлжилсэн аллагад нэмж 2000 хүн үрэгдсэн гэсэн тооцоо байдаг.



14. Руанда - 1994 оны 4-р сарын 6
Хуту омгийнхон Тутси омгийнхныг хүйс тэмтэрсэн харгислал Руандад 100 гаруй өдрийн турш үргэлжилсэн юм. Энэ бүхэн Руанда улсын Ерөнхийлөгчийн сууж явсан онгоц осолдсноос үүдэлтэй байв. Хуту омгийн хэт даврагчид үүний дараа тутсичуудыг үй олноор нь хядах төлөвлөгөөгөө боловсруулж эхэлжээ. Хууль сахиулах байгууллагынхан эхлээд энгийн иргэдийг тутси цустай хөрш, найз нөхөд, гэр бүлийн гишүүдээ хөнөөхийг турхирсан байна. Үүнийх нь төлөө тэднийг мөнгө, хоол хүнс, газраар урамшуулав. Энэ аллагад ойролцоогоор 200 мянга орчим хүн оролцсон бөгөөд 2-р сараас 6-р сар хүртэл үргэлжилсэнэ энэ “төлөвлөгөөнд” 800 мянга орчим тутси хүн амиа алджээ.



13. Ирак - 1988 оны 3-р сарын 13
Иракт Хусейны Засгийн газар курд үндэстнүүд хэмээх үндэсний цөөнхийг бүрмөсөн устгахыг хчиээж байв. Үүний тулд тэд курдуудын амьдардаг Ирантай хил залгаа жижиг хотыг бөмбөгдөж эхлэв. Энэ явдлыг нүдээр үзэгсдйин ярьж буйгаар дэлбэрэлт хамгийн аймшигтай зүйл биш байв. Учир нь Иракын цэргийнхэн гичний хий ашиглажээ. Энэ хийнд хордсон хүмүүсийн арьсан дээр цэврүү үүсч, уушиг нь гэмтэн, сохрох шинж тэмдгүүд илэрч, хордсон хүмүүсийн ихэнхи нь амьсгал ч авч чадахгүй хорвоог орхиж байв. Довтолгооны үеэр 5000 орчим хүн амиа алдаж, 7000-10000 хүн шархдсан байдаг. Мөн амь үрэгдэгсдийн 75 хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан юм.



12. Конго - 2008 оны 12-р сарын 24, 25
Харгислал, аллагаараа нэрд гарсан “Их Эзний эсэргүүцлийн арми” бүлэглэл Уганда болон Ардчилсан Конго улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. 2008 онд Конго улсын иргэд Зул сар тэмдэглэхээр гэр бүлээрээ цуглах үед тус бүлэглэл довтолсон бөгөөд 48 цагийн цуст яргаллын дараа багаар бодоход 865 энгийн номхон иргэн амиа алдаж, 160 гаруй хүүхэд хулгайлагджээ. Тэд хүмүүсийг олноор нь хядсан бөгөөд эмэгтэйчүүдийг хүчиндэж, хүүхдүүдтэй нь хамт хулгайлан авч явсан байдаг.



11. Босни - 1995 оны 7-р сар
90-ээд оны эхэн болон дунд үед Боснийн газар нутагт санаархсан хэд хэдэн угсаатны бүлэглэл ноёрхон байв. Үүнд бас НАТО, НҮБ болон Голландын цэргүүд зөрчилдөөнийг намжаахыг хичээн, тус нутагт нэвтэрсэн байсан юм. 1995 оны долдугаар сард Боснийн сербүүд голланд цэргүүдийн хяналтанд байсан мянга мянган мусульманчууд оршин суух Серебреница хот руу хөдөлжээ. Голландын энхийг сахиулагчид хотыг бараг эсэргүүцэлгүйгээр тэдэнд өгсний харгайгаар 7000 гаруй 10-65 насны мусульман эрчүүд, эрэгтэй хүүхдүүдийг олноор нь буудан хороосон байдаг.



10. Сьерра-Леон - 1999 оны 1-р сарын 6 
“Нэгдсэн Хувьсгалт Фронт”-ынхон Сьерра-Леоны ард түмэнд маш их зовлон зүдгүүр үүрүүлсэн. Тэдгээрийн хамгийн аймшигтай нь тус бүлэглэл энгийн номхон иргэд рүү дайрч,хотын нэг хэсгийг хэдэн долоо хоногийн турш барьцаалах үед тохиолдсон юм. Энэ хугацаанд 66 хүн буудуулсан байдаг аж. Уг явдлыг нүдээр харсан хүмүүсийн яриагаар хүмүүсийг гэртэй нь шатааж, гудамжинд олны өмнө цаазалж байсан гэдэг. Олон залуу бүсгүйчүүдийг барин хорьж, системтэйгээр хүчирхийлэл үйлдэж, хүүхэд, том хүн гэлгүй эрэмдэглэж байв. Халдлагын үеэр 7335 орчим оршуулга албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд цогцоснуудыг ихэвчлэн гудамжнаас олжээ.



9. Либери улс - 1989–2003
Либери улс 14 жилийн дотор 2 иргэний дайны нүүр үзсэн юм. Дайныг эхлүүлсэн гол хүмүүсийн нэг нь Либерийн Ерөнхийлөгч асан Чарльз Тейлор байв. Түүний удирдлагад байсан цэргүүдийн 10 хувь нь 8-аас дээш насны хүүхдүүд байсан гэгддэг. Тэдгээр хүүхдүүдийн ихэнхийг хулгайлж, армидаа хүчин зүтгүүлэхийн тулд гэр бүлийнхнийг нь нүдэн дээр нь хөнөөж байгааг харуулдаг байв. Мөн тэдэнд чихрийн нишингийн шүүс, дарийн холимог болон амфетаминаас бүрдсэн хар тамхи тогтмол өгдөг байжээ. Тэрээр генералуудын дундаас жаахан хөвгүүдээр хамгийн аймшигтай, нүд хальтрам харгислал үйлдүүлэхээр хүчилдгээрээ алдартай нэгэн байсан гэдэг.



8. Конго - 1998 оноос одоог хүртэл
Ардчилсан Конго улсад өрнөсөн Иргэний дайн 2002 онд төгсгөл болсон ч түүний үр дагавар өнөөг хүртэл байсаар байна. Тус улс сүүлийн 10 жилийн хугацаанд 5,4 сая гаруй иргэнээ өлсгөлөн, өвчнөөр алдсан юм. Энэ нь Дэлхийн Хоёрдугаар дайнаас хойш амь үрэгдсэгсдийн тоогоор хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Үгээгүй ядуу, идэх хоол, уух усгүйн хар гайгаар Конгод сар бүр 45 мянган хүн амиа алдаж байгаагийн тал хувь нь 5-аас доош насны балчир хүүхдүүд байгаа юм. Нас барагсдын хамгийн түгээмэл шалтгаан нь гэдэсний суулга, цус харвалт, хумхаа, өлсгөлөн бөгөөд хүмүүс эрүүл ахуйн байдал муугаас болж олноороо үрэгдэж байна.
 


7. Конго улс - 1998–2003 он
Конго улсын ой ширэнгэд 600 мянга хүрэхгүй пигмей үндэстнүүд амьдардаг. Тус улсад болсон Иргэний дайны үеэр тэд НҮБ-аас өөрсдийнх нь хувьд бэлгийн хүчирхийлэлд автах, бусдын гарт амь насаа алдах, каннибализмын золиос болох зэргээр хүний эрх зөрчигдөж байгааг мөрдөн шалгуулахаар удаа дараа хандаж байсан юм. Иргэний дайны үеэр дайсагнагч талууд хоёулаа пигмейчүүдийг хүн гэж үздэггүй, яг л амьтан шиг агнаж, хүнсэндээ хэрэглэж байжээ.



6. Судан - 2003 оноос одоог хүртэл
Дарфур дахь дайны гал 2005 онд намжсан ч 2013 онд зөрчилдөөн эргэн хурцадсан байдаг. 2003 онд нутгийн омгийнхноос ихэвчлэн бүрдсэн босогчдын бүлэглэл Засгийн газрынхаа эсрэг боссон юм. Тэд засгийн газрыг ард иргэдээ үл хайхардаг, нүүдэлчдийн халдлагаас хамгаалахыг хүсдэггүй хэмээн буруутгасан юм. Харин Засгийн газар хариуд нь араб цэргүүдээс бүрдсэн арми хөдөлгөж, энэ бүхний эцэст 400 орчим тосгоныг газрын хөрснөөс арчигдаж, олон энгийн иргэний амь нас сүйдэж, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн. Олон улсын Эрүүгийн шүүхээс Суданы Ерөнхийлөгчийг хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдэж, үй олноор хомроглон хядсан хэрэгт буруутган баривчлах шийдвэр гаргасан байдаг. НҮБ-ын дүгнэлтээр зөрчилдөөн эхэлсэн цагаас 300 мянга орчим хүн амиа алджээ.



5. Сири - 2013 оны 8-р сарын 21
Босогчдын хяналтанд байсан Сирийн нутаг дэвсгэрт олноор хөнөөх зориулалттай, Олон улсын хүний эрхийн байгууллагаас хориглосон зэвсэг болох 1000 кг орчим зарины хорт хийг цацсан байдаг. Зарин бол одоогийн байдлаар дэлхий дээрх химийн зэвсгийн хамгийн хор хөнөөлтэй төрлүүдийн нэг юм. Хоромхон зуурын үйлчилгээтэй уг бодис хүний тархи мэдрэлд шууд нөлөлж, бөөлжих, унаж татах шинжээр илрэх бөгөөд 10-хан минутын дотор үйлчилдэг байна. Дээрх хорын нөлөөгөөр 140 мянга орчим хүн амиа алдсаны дотор хүүхэд, эмэгтэйчүүд ч байсан байна. Болсон уг явдалд дэлхийн улс орнууд химийн зэвсгийн нөөцөө устгах болон үйлдвэрүүдийг хаахаас татгалзсан Асадын Засгийн газрыг буруутгадаг ч Асад үүнийг эрс эсэргүүцдэг юм. Энэ дайралтыг өнөөг хүртэл нэг ч бүлэглэл өөр дээрээ хүлээгээгүй байна.



4.  Шри-Ланк1983-2009 он
Шри-Ланкад гарсан Иргэний дайн Өмнөд Африкт өрнөсөн хамгийн урт удаан бөгөөд харгис дайн юм. Үүний улмаас бараг 100 мянган хүний амь сүйдсэн боловч энэ цуст зөрчлдөөний хамгийн аймшигтай нь Засгийн газар болон сөрөг хүчний “Тамил-Иламын чөлөөлөх барууд” бүлэглэлийн үйлдсэн тоо томшгүй цэргийн гэмт хэрэг байдаг. НҮБ-ын улстөрчид, сэтгүүлчид, хүмүүнлэгийн ажилтнууд, энгийн иргэд алагдснаас гадна Шри Ланкын мянга мянган иргэд үй олноороо алга болсон хэмээн дурджээ. Цэргийнхэн эр, эм ялгалгүй яргалан тамалж, хүчирхийлж байсан гэдэг. Түүнчлэн сөрөг хүчний байрлаж байсан тусгаарлагдсан бүс нутагт хүргэх хүмүүнлэгийн тусламж нийлүүлэх ажиллагаанд хориг тавьж, өлсгөлөнгөөр буулгаж авахыг оролдсон хэмээн Шри-Ланкын Засгийн газрыг буруутгадаг байна.



3. Чечени - 2000 оны 2-р сарын 4
Чеченийн дайны хоёр дахь үечлэлийн үеэр гол тулаан болж байсан газраас алс, аюулгүй бүсэд орших Катыр-Юрт хэмээх жижигхэн тосгонд Оросын цэргүүд дайран орж энгийн номхон хэдэн 100 иргэний аминд хүрсэн байдаг. Оросын нисэх хүчнийхэн эхлээд ухарч яваа босогчдын нуугдсан тосгоныг бөмбөгджээ. Довтолгооны үеэр энгийн иргэдийг хяналт, шалгалтын бүсээс дотогш оруулаагүй байна. Харин бөмбөгдөлт түр зуур зогссоны дараа цагаан дарцаг бүхий иргэдийн цувааг нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрсөн ч мөн л бөмбөгдөж орхижээ.  Үүний улмаас 363 хүнтэй тосгон бараг бүхэлдээ устгагдсан байна.



2. Ирак - 2006 оны 3-р сар
Өөрийн сайтандаа улстөрийн нууц материалуудыг нийтэлдэг “WikiLeaks” байгууллага Ирак дахь америк цэргийн ажиллагааны деталиудыг дэлгэсэн юм. Ийм нэг ажиллагааны үеэр 11 энгийн иргэнийг гавлан, цаазалсны тав нь 5-аас доош насны хүүхдүүд байжээ. Ийм явдал нэг зуугаар ч зогсохгүй байсан бололтой. 2006 оны долдугаар сараас эхлэн 12 сарын дотор 429 энгийн номхон иргэн АНУ-ын Зэвсэгт хүчний ажиллагааны үеэр амь үрэгдсэн эсвэл шархадсан байдаг. Сануулахад Иракт 9 дүгээр сарын 11-ний халдлагын үеэр амиа алдсан америкчуудаас илүү олно энгийн номхон иргэд америк цэргийнхний гарт амиа алдсан гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй байх.



1. Ирак- 2003-2006 он
Энэ аймшигт явдал Ирак дахь цэргийн урьдчилан хорих байгууллагад гарсан бөгөөд маш олон ирак хоригдлууд харгалзагчдын гарт амиа алдсан байдаг. 2004 оны дөрөвдүгээр сард харгалзагчид хоригдлуудыг бэлгийн харьцаанд орохыг шаардан дарамталж, чармай нүцгэлэн, зургийг нь авч, зүй бус секс хийхийг шаардсан байна. Мөн манааны ноходыг тэдэн рүү турхирч, айлгаж сүрдүүлэн, зодож тамлах зэрэг бүхий л яргаллын аргыг хэрэгжүүлсэн байдаг.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()