Интернэт хэрэглэгчдийг байлдан дагуулж буй 10 халуухан бүсгүй

Инстаграм нь хүмүүсийн амьдралын хэв маяг, өдөр тутмынхаа үйл ажиллагааг бусадтай хуваалцах бүхий л боломж бололцоог нээж өгсөн. Тэр ч утгаараа зарим хүмүүс Инстаграмыг нэр алдарт хүрэх, мөнгө олох хэрэгслээ болгоод байгаа нь нууц биш. Ингээд үүний нэгэн тод жишээ болсон Инстаграмын үзэсгэлэнтэй 10 бүсгүйчүүдийг танилцуулж байна.
Интернэт хэрэглэгчдийг байлдан дагуулж буй 10 халуухан бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. Синди Прадо (Cindy Prado)
Инстаграм хаяг: https://www.instagram.com/cindyprado/
Инстаграмын хамгийн алдартай, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг Синди Прадо 241 мянган дагагчтай. Тэрээр моделийн чиглэлээр ажилладаг бөгөөд чөлөөт цагаараа блог хөтөлдөг байна. Тэрээр Инстаграмд ихэвчлэн өөрийн ажлын хүрээнд авахуулсан, бикинитэй зургуудаа бусдад дэлгэн хуваалцдаг ажээ.



9. Эмили ДиДонато (Emily DiDonato)
Инстаграм хаяг: https://www.instagram.com/emilydidonato/
Америкийн үзэсгэлэнтэй модель бүсгүй Эмили, Инстаграмд 758 мянган дагагчтай төдийгүй чинээлэг амьдралаараа алдартай. Тэрээр "Vogue","Sports Illustrated" зэрэг алдартай сэтгүүлүүдийн нүүрийг чимж байсан. Түүнчлэн Эмили бусад алдартай моделиудыг бодвол илүү натурал, энгийн сайхан зургуудыг Инстаграмдаа хийдэг юм. 23 настай өсөж яваа ирээдүйтэй залуу модель бүсгүйд, загварын акулууд ам сайтай байдаг гэнэ шүү.



8. Фэйт Пикоззи (Faith Picozzi)
Инстаграм хаяг: https://www.instagram.com/faithpicozzi/
Амтлаг тоорыг санагдуулам улбар үс, нүүрэн дээр нь үл ялиг тодрох сэвх, өнгөний содон зохицлыг шингээсэн түүний зургууд Инстаграмд шинэ өнгө төрхийг авчирсан гэхэд болно. Тэрээр зургуудаа нэгэн хэвийн бус, яг л үлгэрийн гүнжийг санагдуулам байдлаар авахуулдаг нь ийнхүү 46.200 гаруй дагагчтай болгосон болов уу. Эмили моделийн чиглэлээр ажилладаг бөгөөд  "The Warwicks" (2015), телевизийн цуврал кино болох "Breakfast for Dinner" (2011) гэх мэт хэд хэдэн кинонд жижиг дүрүүдийг бүтээсэн юм.



7. Девин Брагман (Devin Brugman)
Инстаграм хаяг: https://www.instagram.com/abikiniaday/
Сүүлийн үед цахим ертөнцөд алдаршаад байгаа авьяаслаг модель бүсгүй, "ABikiniADay", "Monday Swimwear" зэрэг усны хувцасны загварыг зохион бүтээдэг төдийгүй үүсгэн байгуулсан юм. Тэрээр өөрийн хийдэг энэхүү усны хувцаснуудаа өмсөж, Инстаграмд зургуудаа оруулан, хүмүүст худалдаалдаг байна. Үнэхээр сэргэлэн бүтээлч энэхүү бүсгүй Инстаграм сайтад хэдийн 1.1 сая дагагчтай болжээ.



6. Рене Сомерфилд (Renee Somerfield)
Инстаграм хаяг: https://www.instagram.com/reneesomerfieldfan/
Австралийн супермодель бүсгүйн  дур булаам бие, наранд борлосон жигд арьс, хүрэн үс, гүн хөх нүд зэрэг нь түүнийг алдартай сэтгүүлүүдийн нүүрийг чимэх нэг шалтгаан болсон. Тэрээр Инстаграмд сая гаруй дагагчтай юм. Зөвхөн моделийн чиглэлээр ажиллаад зогсохгүй, амьтдын эрхийг хамгаалах үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байна. Үзэсгэлэнтэй бүсгүйн энэхүү олон нийтийн ажилд санаачлагатай оролцдог байдал нь түүнийг алдарт хүргэх нэг алхам болсон нь лавтай.



5. Aлиша Нетт (Alysha Nett)
Инстаграм хаяг: https://www.instagram.com/alyshanett/
Инстаграмийг шуугиулаад байгаа хагас сая дагагчтай зурагчин, модель бүсгүй Алиша, өөрийн этгээд хэв маяг,  биеийн шивээс, үзэсгэлэнтэй төрхөө мэргэжлийн түвшинд сонин содон байдлаар авдаг. Түүний зургуудаас чөлөөт хэв маяг, эршүүд хэрнээ дур булаам байдлыг харж болно.



4. Мелани Иглесиас (Melanie Iglesias)
Инстаграм хаяг: https://www.instagram.com/melanieiglesias/
Итали гаралтай Америкийн загвар өмсөгч, залуу жүжигчин Мелани Иглесиас, дэлхийн алдартай сэтгүүлүүд болох "Esquire" болон "Vibe" нартай өрсөлдөхүйц "Максим-Hometown Hotties" сэтгүүлийн нүүрэнд зургаа нийтлүүлсэн. Түүнчлэн MTV телевизийн "Guy Code" ба "Girl Code" цувралд тоглосон нь түүнийг Инстаграмд 1.4 сая дагагчтай болоход хүчтэй  нөлөөлсөн юм.



3. Нина Aгдал (Nina Agdal)
Инстаграм хаяг: https://www.instagram.com/officialmelanieiglesias/
Данийн үзэсгэлэнтэй модель, жүжигчин бүсгүй Инстаграм сайтад сая гаруй дагагчтай. Тэрээр Инстаграмаар дамжуулан хүмүүст өөрийн хийдэг дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, амьдралын хэвшил зэргүүдээ хуваалцдаг юм. Түүнчлэн алдартай загварын сэтгүүлүүдийг чимж, Don Juan (2013) кинонд жижиг дүрийг бүтээсэн.



2. Суки Вотерхаус (Suki Waterhouse)
Инстаграм хаяг: https://www.instagram.com/sukiwaterhouse/
Түүнийг Оскарын шагналт жүжигчин Брэдли Күүпер (Bradley Cooper)-ийн хуучин найз бүсгүй, Английн өсөж яваа чадварлаг модель бүсгүй Кара Делевинь (Cara Delevingne)-ын дотны найз гэдгээр нь мэдэх болов уу. Тэрээр Love, Rosie (2014), Insurgent (2015), The Bad Batch (2015) зэрэг алдартай кинонуудад тоглосон. Түүнчлэн Инстаграмд 900 мянган дагагчтай.



1. Жен Селтер (Jen Selter)
Инстаграм хаяг: https://www.instagram.com/jenselter/
Энэхүү халуухан бүсгүй Инстаграмд ойролцоогоор 8.3 сая дагагчтай. Учир нь тэрээр хувийн Инстаграм хуудсаараа дамжуулан олон сая эмэгтэйчүүдэд урам зориг хайрладаг юм. Охид бүсгүйчүүдэд хэрэгтэй анхан шатнаас хүндрүүлсэн шат бүрийн дасгал хөдөлгөөнийг хэрхэн хийх зааварчилгаа, зөв хооллох талаар зөвлөгөө зэргүүдийг хуваалцдаг. Иймээс ч түүнийг дагагчид борооны дараах мөөг шиг л цаг минут тутамд өссөөр байгаа юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()