Энэ бүсгүй юу хийдэг вэ?

2016-01-07, 23:35
20,472
Заримдаа бусдын анхаарлыг татахын тулд юу ч хийх зоригтой хүмүүстэй бид бишгүй л таардаг. Харин зарим хүмүүс төрөлхийн бүтээлч, онцгой сэтгэхүйтэй байдаг тул хүн хүний сэтгэж хийж чадаагүй зүйлсийг хийхийг хүсч, түүнийгээ ч хэрэгжүүлж чаддаг билээ. Япон гаралтай Киёюки Амано сүүлийн үед цахим ертөнц бүү хэл бодит амьдрал дээр ч олны анхаарлыг татаж, хүмүүсийн гайхшралыг төрүүлсээр байна.
Энэ бүсгүй юу хийдэг вэ?


Тэрээр одоогоор Хятадад амьдарч байгаа бөгөөд түүний гадаад төрхийг харсан хэний ч толгойд түүний хийдэг жинхэнэ ажил орж ирэхээргүй аж. Харин та түүнийг юу хийдэг гэж бодож байна?





*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*



Киёюки бол зохион бүтээгч юм. Бүх юм түүний өмсдөг богинохон бошинзноос эхэлжээ. Тэрээр жийнсэн бошинзнийхоо дотор гэрэлтүүлэгч тогтоохоор шийдсэн бөгөөд энэ нь олон эрчүүдийн харааг булаах гайхалтай шийдэл болно хэмээн итгэжээ. Энэхүү технологоо тэрбээр “Хикару бошинз” (“Хикару” гэдэг нь Японоор гэрэл гэсэн утгатай аж) хэмээн нэрлэсэн байна.



Энэхүү төхөөрөмж нь олон өнгөөр гэрэлтэж, дуу чимээ гаргах болон “Bluetooth”-ээр холбогдох боломжтой, тэр ч бүү хэл сэрүүлэг буюу цагны тохиргоотой гэнэ шүү. Эдгээрийгээ ухаалаг гар утасны аппликэйшнтэй холбож өгсөн нь түүний бас нэгэн амжилт байв.



Киёюки хэлэхдээ: “Олон охид энэхүү бошинзыг хаанаас авч болохыг асуудаг. Харин би тэдэнд үүнийг хийх аргыг зааж өгөх дуртай. Ямар ч эмэгтэй хичээх л юм бол иймэрхүү зүйлсийг 3D принтер ашиглан дөмөгхөн хийчихэж чадна” гэжээ.













Харин түүний зохион бүтээсэн дараачийн нэгэн бүтээл бол LED гэрэлтэй, цэнэглэж болдог гутал юм. Хотын гудмаар алхаж байх үед гуталнаас чинь гэрэл цацарч, ёстой л нөгөө “Гишгэсэн газартаа цэцэг ургуулна” гэдэг шиг харагдана гээд боддоо... Үнэхээр догь байгаа биз?











Олныг гайхшруулах түүний бүтээлийн цуваа үүгээр дууссангүй. Энэ удаад тэр бүр илүү өргөн хүрээг хамрахуйц бас нэгэн бүтээл зохиосон нь тагнуулын зориулалттай гутал юм. Харахад энгийн л нэг гутлан дотор USB оролттой, утасгүй интернэт, багтаамж өндөртэй дуу хураагуур нуугдах юм гэж хэн санах билээ.



Ийм хөөрхөн, үзэсгэлэнтэй бүсгүй хэр баргийн хүний хийж чадахааргүй зүйлийг хийнэ гэж эхэндээ таны толгойд ч ороогүй биз дээ? Иймээс л хүнийг харснаараа дүгнэж болохгүй гэдэг байх нь шүү дээ.







































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()