2015 онд #ИлүүИх хэрэглэгч хандсан 10 цахим хуудас

2016-01-06, 20:00
4,919
Интернэтийн эрин үе дэлхийд ноёлж, интернэт хэрэглэгчийн тоо саяас тэрбумд шилжин, сүлжээний зах зээлээс олон ч вэбсайт арчигдан гарч, олон ч вэбсайт шинээр үүсэн бий болж байна. Түүнчлэн, өөрийн содон, бодит, хэрэглээнд нийцэх шинж чанараараа хэрэглэгчийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг нь болж чадсан вэбсайтууд хүрээгээ улам л тэлсээр... Тэдний нууц нь хэрэглэгчдэдээ Илүү шинэлэг, Илүү боломжийн, Илүү найдвартай үйлчилгээг үзүүлдэгт байгаа аж. 2015 онд #ИлүүИх хэрэглэгч хандсан 10 вэбсайтыг Alexa Интернэт компани тодорхойлсноор танилцуулж байна.
2015 онд #ИлүүИх хэрэглэгч хандсан 10 цахим хуудас


10. Tencent QQ
QQ нэрээрээ олон нийтэд танигдсан Хятадын Tencent Холдинг Лимитэд компани мессежинд суурилсан программ хангамжийн үйлчилгээ үзүүлэхээс гадна, онлайн тоглоом, онлайн худалдаа, групп болон voice chat-ийн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгодог. 1999 онд зах зээл дээр анх гарч ирснээс хойш 829 сая идэвхтэй хэрэглэгчтэй болж, өдөр бүр 176.4 сая хүн QQ мессенжерийг ашиглаж байна. QQ нь windows, iOS болон андройд хувилбараа гаргаснаар дэлхий дээр #ИлүүИх хэрэглэгчтэй вэбсайтын жагсаалтад орж чаджээ.    



9. Twitter
“Жиргээ” нэрт олон нийтийн энэхүү сүлжээнд хэрэглэгч 140 тэмдэгт ашиглан мессеж бичдэг ба дэлхий даяар жиргээчидтэй. Jack Dorsey, Evan Williams, Biz Stone болон Noah Glass нар 2006 оны долоодугаар сард Твиттерийг бүтээсэн ба өдгөө идэвхтэй 284 сая, нийт 500 сая хэрэглэгчтэй.



8. Taobao.com
Alibaba группийн зөвхөн Хятадад онлайн худалдаа хийдэг вэбсайт бөгөөд eBay, Amazon-той ижил үйл ажиллагаа явуулдаг. 2003 оны тавдугаар сарын 10-наас эхлэн хувиараа бизнес эрхлэгчдэд онлайн дэлгүүрээр жижиглэн худалдаа хийх боломжийг олгосон ба уг сайтаар 760 сая бараа худалдагдаж, худалдааны хэмжээг өнгөрсөн оноос 1 триллион юанаар давуулсан үзүүлэлтээрээ #ИлүүИх хэрэглэгчтэй вэбсайтын жагсаалтад оржээ.   



7. Wikipedia
Ашгийн бус Википедиа сангийн хөгжүүлсэн энэхүү сайтыг 2001 онд Jimmy Wales, Larry Sanger нар санаачилсан. Википедиад өдөрт ойролцоогоор 500 сая хэрэглэгч хандаж, 18 тэрбум удаа нээж үздэг баримт бий.  Хэрэглэгчийн мэдлэгт тустай агуулгыг нийтэлдэг бөгөөд тэдгээрийг хэрэглэгч өөрөө засварлах боломжтой байдаг. 19 сая account засвар хийдгээс 69,000 нь хамгийн идэвхтэй. Англи, франц, испани, хятад зэрэг дэлхийн олон орны хэлээр нийтлэгддэг.  



6. Amazon.com 
Америкийн интернэт худалдааны уг вэбсайт нь анх онлайн номын худалдаагаар үйл ажиллагаагаа эхэлж, улмаар DVD, CD, видео, видео тоглоом, MP3, программ хангамж, тавилга, тоглоом, хүнс, үнэт эдлэл гээд төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг, олон улсад салбартай компани болж өргөжсөн.  Хэрэглэгчдэдээ олон талт үйлчилгээ үзүүлж чаддагаараа энэ жагсаалтад багтжээ.



5. Baidu.com 
Baidu бол Хятадын Вэб Үйлчилгээний компани бөгөөд 2000 оны нэгдүгээр сарын 18-нд албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн. Хятад хэл дээрх вэбсайт, аудио файл, гэрэл зураг хайх зориулалттай систем. #ИлүүИх хэрэглэгч хандсан жагсаалтад багтсан шалтгаан нь 740 сая вэб хуудастай, 80 сая зураг агуулдаг, ойролцоогоор 10 сая мултивидео файл интернэтэд байршуулж чадсанд байгаа аж. Baidu нь Baidu Map, Baidu Yun, Baidu news гэх зэрэг вэбийн үйлчилгээ бас үзүүлдэг. 



4. Yahoo.com 
Yahoo.inc бол Америкийн Интернэт компани ба дэлхийг хамарсан томоохон хайлтын систем юм. Yahoo лавлах, Yahoo мэйл, Yahoo news, Yahoo answers, Онлайн газрын зураг, Yahoo Санхүүгийн зэрэг олон арван үйлчилгээ үзүүлдэг. Yahoo хуудас 30 гаруй хэлээр нийтлэгддэг ба ойролцоогоор хагас тэрбум хэрэглэгчтэй, хэрэглэгчийнх нь тоо жил тутам 21%-иар нэмэгддэг, дэлхийд хамгийн их түгсэн цахим хуудас юм.



3. Youtube 
Залуусын өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг болох Youtube нь Google-ийн охин компани бөгөөд клип, хөгжмийн холбогдолтой, боловсролын агуулгатай видеонууд, кино гээд төрөл бүрийн- асар их видео сантай вэбсайт юм. Дэлхий дээр хамгийн нийтлэг, хамгийн олон хандалттай гэж тодорхойлж болно. Хэрэглэгч үнэ төлбөргүйгээр бүртгүүлж өөрийн видеогоо оруулах боломжийг олгодог онцлогтой. Хувь хэрэглэгчээс гадна, CBS, BBC, Vevo зэрэг томоохон байгууллагууд Youtube-ээс материалаа татдаг аж.  



2. Facebook
2004 онд үүсэн бий болсон нийгмийн онлайн сүлжээ. 1.3 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй. Хэрэглэгч өөрийн профалиа үүсгэж, бусад хэрэглэгч рүү найзын хүсэлт илгээн, холбогдож, аудио болон видео дуудлага хийх боломжтой. Өөрийн бүтээсэн зураг, видеогоо түгээх, бусадтай санаа бодлоо хуваалцах гээд хувь хүний үзэл санааны чөлөөт индэр болж чаддаг нь #ИлүүИх хэрэглэгчтэй вэбсайтын жагсаалтыг удаалахад хүргэжээ.



1. Google
Америкийн улс дамнасан корпораци Google энэхүү жагсаалтыг тэргүүлжээ. Энэ вэбсайтын нэрийг мэддэггүй хүн дэлхий дээр ховор байх. Хэрэглэгч Google-ийн хайлтын системийн үйлчилгээг илүүтэй мэддэг ч, онлайн сурталчилгааны технологи, программ хангамжаараа алдартай. Дэлхий даяар Google-ийн 1 сая сервэр байршсан байдаг. Сар тутам 1 тэрбум хэрэглэгч энэ сайтад ханддаг ажээ.  



#ИлүүИхийн талаар нэгэн мэдээ хүргэе. #ИлүүИх боломжийг агуулсан урамшууллыг Скайтел санал болгож байна. Дараа төлбөрт үйлчилгээний үндсэн багцад дагалдах дата 2 дахин нэмэгдэж, сүлжээндээ хязгааргүй ярих, мөн сүлжээндээ өдөр бүр 150 мессэж бичих эрхтэй боллоо. Дэлгэрүүлбэл, дараа төлбөрт 10,000 багцын хэрэглэгчид 100 минут яриа, 20,000 багцын хэрэглэгчид 300 минут яриа, 60 мессэж, 30,000 багцын хэрэглэгчид 500 минут яриа, 100 мессэж, 40,000 багцын хэрэглэгчид 800 минут яриа, 200 мессэжийн эрхийг сар бүр бусад сүлжээнд ашиглах боломжтой боллоо.



#ИлүүИх боломжийг агуулсан энэхүү урамшуулал 2016 оны хоёрдугаар сарын 29 хүртэл үргэлжилнэ. #ИлүүИх боломжийг сонгоцгооё!

Эх сурвалж: http://www.abcnewspoint.com/


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.