2016 онд моодонд орох хувцаснууд

2016 оны эрэгтэй, эмэгтэй загварын чиг хандлагад ерөнхийдөө 40-50 жилийн өмнөх загварууд ганц нэг нэмэлт өөрчлөлттэйгээр эргэн ирж байгаа нь хүн бүхэнд танил санагдаж байна. Моод эргэдэг хэмээх үг хичнээн үнэн болохыг та дараах мэдээнээс хараарай. Ингээд дэлхийн загварын акулуудын санал болгож буй энэ оны хувцас загварын шинэлэг, өвөрмөц чиг хандлагуудтай хамтдаа танилцъя.
2016 онд моодонд орох хувцаснууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хийтэй мэт харагдахуй
2016 оны шинэ трендэд яг л дундад зууны үеийн хатагтай нарыг санагдуулам өргөн бөмбөгөр мөрнөөс гадна тэр чигтээ хийлсэн мэт загвар зонхилж байна. Эрээн өнгөтэй, элдэв чимэглэлтэй даашинзийг энэ силуэт илүү чимэх бөгөөд гудамжны стильд голлох үүрэг гүйцэтгэнэ хэмээн загварынхан зөвлөжээ.



2. Мөрөө ил гаргая
Моод эргэдэг гэдэг үг ч үнэхээр үнэн юм аа. 10 жилийн өмнө ид моодонд орж байсан мөр ил гарсан энэхүү загвар нь 2016 оны загварын чиг хандлагыг ийнхүү тэргүүлж байна. Нарийхан утсан мөрнөөс давхар, унжих нимгэн мөр нь бүсгүйчүүдийг илүү туранхай, дур булаам харагдуулдаг билээ. Гоёлын даашинз, зуны нимгэн цамц, өдөр тутмын даашинз зэрэгт энэхүү загварыг оруулж өгвөл илүү зохимжтой.



3. Замбараагүй судлууд
Хэдий эмх цэгцгүй мэт боловч, гайхалтай загварлаг өнгөлөг харагдуулах энэ хээ нь урт даашинз, сул цамцан дээр тод өнгөтэй байвал илүү онцгой харагдах болно. Хавар намрын пальтон дээр байсан ч гайхалтай байдлаа хадгалсаар л байна. “Emilio Pucci”-ийн шинэ загварууд дээрээс харж болох энэхүү “замбараагүй” мэт хээ нь таныг хэрхэн чимэхийг та төсөөлөх ч үгүй дээ...



4. Давхраат
Дэрвэгэр богино бошинзуудыг давхарлаад тавьчихсан мэт харагдах энэхүү даашинз нь цыган эмэгтэйчүүдийн даашинзыг эрхгүй санагдуулж байгаа биз? Мөр ил гаргасан нь эмэгтэйлэг хэрнээ замбараагүй хувцаслах дуртай хүмүүст таалагдах нь дамжиггүй. Тод болон бүдэг, бараан өнгөний гайхалтай зохицлыг зөвхөн энд л нэг дор нь бүрэлдүүлж болно.



5. Очир эрдэнэ мэт гэрэлт
Гэрэл цацармаар гэрэлтэхгүй хэдий ч метал мэт харагдах энэхүү чимэг нь яг л 70-аад оны үеийнх шиг харагдаж байна. Таныг ихэмсэг, өөртөө итгэлтэй харагдуулахаас гадна олны дотор яг л очир эрдэнэ мэт гялалзуулна. Викториа Бекхамын шүүгээнд хэд хэдэн ийм төрлийн даашинз байдаг хэмээн тэр өөрөө нэгэн загварын сэтгүүлд хэлж байжээ.



6. Эрчүүдийг илүү энхрий харагдуулах загвар
Загварын ертөнцөд эрчүүдийн хувцасны гайхалтай, хурц тод шийдлүүд маш том байр суурийг эзэлдэг. Харин 2016 онд тэднийг торгомсог материал илүү дур булаам харагдуулах нь ээ. Захтай сорочкон цамц, биеийн тамирын мэт сул задгай цамц, бүр хослолыг ч гэсэн ийм материалаар хийж болно.



7. Цэцгэн хээ хэзээ ч моодноос гарахгүй
Цэцэг навчны хээ эмэгтэйчүүдийн хэзээний л “сайн найз” байсаар ирсэн. Харин одоо эрчүүдтэй “нөхөрлөх” цаг нь болсон бололтой. Торгомсог материал болон цэвэр даавуун материал дээр битүү цэцгэн хээг нэмж өгвөл илүү тансаг хэрнээ “сахилгагүй” харагддаг. Ийм хувцасыг “Gucci”, “Dolce&Gabbana”-ийн энэ хаврын шинэ коллекциос харж болно.



8. Урт ороолт
Урт намирсан ороолт ч гэсэн өмнө нь эмэгтэйчүүдэд л зориулагдсан мэт санагддаг байлаа. Харин энэ онд бол эрчүүдийг чимэх үүрэг гүйцэтгэх гэж байна. 2015 болон 2016 онуудын тренд өнгө болох номин ногоон, гааны ногоон, бүдэг цэнхэр зэрэг өнгөтэй ороолт бүр ч эрэлттэй байх болов уу...



9. Судлаар өнгө нэмье
1940-өөд оны үед эрчүүдийн судалтай хослол энэ онд эргэн ирж байна. Гэхдээ өмнөх үеэ бодвол илүү өргөн бас тод байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй.



10. Эрчүүдийн шорт
2016 оны эрчүүдийн зуны трэндэд яг охидынх шиг богино шорт их үүрэг гүйцэтгэх бололтой. Хэдийгээр спортлог мэт харагдах ч, сорочкон цамц болон хүрэмтэй хослуулан өмсвөл жинхэнэ жентельмэн шиг харагдах боломжтой.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()