Гадаад байдалдаа сэтгэл дундуур явдаг одууд

Бид холливуудын алдартай бүсгүйчүүдийн гоо сайхныг бишрэн, тэдэн шиг үзэсгэлэнтэй болохыг нууцхан хүсдэг. Түүнчлэн алдартай залуусын бие бялдар, хувцаслалт дүр төрх зэрэг нь бидний анхаарлыг эрхгүй татдаг билээ. Тэгвэл зарим алдартнууд өөрсдийн байгаа байдалдаа сэтгэл дундуур явдаг гэнэ. Тэд ч гэсэн хүн л юм чинь мэдээж сул талтай байлгүй яахав. Ингээд өөртөө сэтгэл дундуур байдаг оддыг танилцуулж байна.
Гадаад байдалдаа сэтгэл дундуур явдаг одууд


1. Мишель Пфайффер (Michelle Pfeiffer)
Америкийн алдарт жүжигчин бүсгүй Мишель Пфайффер, "People" сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагандаа өөрийнхөө царайнд сэтгэл дундуур байдаг, царайгаа яг л галууных шиг хэмээн хэлсэн байдаг. Тэрээр эрчүүдийн хамгийн хүсэмжит бүсгүйчүүдийн тоонд ордог байна. Түүнчлэн "Empire UK" сэтгүүлээс жагсаасан, бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 жүжигчдийн тоонд орсон ажээ. 1993 онд Америкийн алдартай продюсер, найруулагч Дэвид Э. Келли (David E. Kelley)-тэй нижгэр хуримыг хийж байсан байна.



2. Жессика Бил (Jessica Biel)
Дуучин Жастин Тимберлейк (Justin Timberlake)-ийн эхнэр, Америкийн алдартай жүжигчин бүсгүйчүүдийн нэг Жессика Бил мөн л өөрийнхөө гадаад байдалд сэтгэл дундуур байдаг гэнэ. Тэрээр өөрийнхөө арьсан дээрх сэвх, нөсөө толбонд дургүй бөгөөд түүнчлэн нарийхан бэлхүүс, урт хөлтэй болохыг хүсдэг гэжээ. Гэсэн ч маш олон хүмүүс түүн шиг биетэй болохыг хүсдэг билээ. Тэрээр хэдий хүүхэд төрүүлсэн ч, галбираа үнэхээр сайн хадгалж чадсан алдартай бүсгүйчүүдийн нэг юм.



3. Наоми Кэмпбелл (Naomi Campbell)
Английн алдартай загвар өмсөгч Наоми Кэмпбелл нь 80-аад оны сүүлч, 90-ээд оны эхээр загварын ертөнцөд багагүй шуугиан тарьж байсан билээ. Маш  олон охид бүсгүйчүүд түүн шиг өндөр, гоолиг биетэй, сайхан уруултай болохыг хүсдэг. Тэрээр 2013 онд Америкийн "E!" телевизэд өгсөн нэгэн ярилцлагандаа өөрийнхөө гадаад байдалд сэтгэл дундуур байдаг хэмээн хэлсэн байна. Чухам түүний юу нь өөрт нь таалагдахгүй байгаад олон хүмүүс гайхширсан гэдэг. Түүний урт сайхан хөл үү? эсвэл сайхан бие галбир, уруул нь юм болов уу? Юутай ч энэхүү асуултын хариултыг уншигчид та бүхэндээ үлдээе.



4. Бенедикт Камбербэтч (Benedict Cumberbatch)
Англи гаралтай жүжигчин, продюсер Бенедикт Камбербэтч өөрийнхөө гадаад байдалд үнэхээр сэтгэл дундуур байдаг гэнэ. Тэрээр үнэндээ эмэгтэйчүүд яагаад түүнийг халуухан хэмээн боддогт гайхдаг гэнэ шүү. Үзэгчид түүнийг "The Imitation Game", "Black Mass", "Star Trek: Into the Darkness" зэрэг кинонуудаар нь сайн мэднэ. Түүний эхнэрийг Софи Хантер (Sophie Hunter) гэдэг бөгөөд театр, дуурийн найруулагчийн ажил хийдэг гэнэ. Хосууд Кристофер (Christopher) гэдэг хүүтэй юм байна.



5. Жон Хэмм (Jon Hamm)
Америкийн алдарт жүжигчин, продюсер Жон Хэмм-ийг хүмүүс сайхан залуучуудын төлөөлөл болсон жүжигчид болох Райан Рейнольд (Ryan Reynolds), Брэд Питт (Brad Pitt) нартай ижил үнэхээр царайлаг залуу хэмээн тодорхойлдог билээ. Түүний нууцлаг гэмээр ногоон нүд, хар үс нь түүнийг үнэхээр онцгой харагдуулдаг нь үнэн. Гэвч жүжигчин залуу өөрийгөө огтхон ч царайлаг хэмээн боддоггүй ажээ. Хүмүүс түүний тоглосон "The town" киноны хүчирхэг дүр, түүнчлэн "Minions" хүүхэлдэйн киноны хөгжилтэй дүрд нь л дуртай байх гэсэн байна. Тэрээр жүжигчин гэхээсээ илүү продюсерийн ажлаа түлхүү хийдэг гэнэ.



6. Оливия Уайлд (Olivia Wilde)
Америкийн алдартай жүжигчин, модель, Оливия Уайлд, Америкийн жүжигчин зохиолч Жейсон Судейкис (Jason Sudeikis)-тэй 2011 онд гэр бүл болсон юм. Тэд нэг хүүтэй бөгөөд Оливия өөрийгөө хангалттай үзэсгэлэнтэй гэж боддоггүй байна. Түүнчлэн тэрээр өөрийгөө нөхрийнхөө сонирхдог бүсгүй биш, тэрчлэн нүүрнийхээ өргөн шанаанд дургүй гэсэн байна. Яагаад түүнийг ингэж бодох болсонд үнэхээр гайхмаар...  Хүмүүс харин ч эсрэгээрээ Жейсонийг лав эхнэртээ унаж тусдаг байхдаа хэмээн түүнд атаархах залуус бишгүй олон болов уу.



7. Мила Кунис (Mila Kunis)
Америкийн авьяаслаг жүжигчин хосууд болох Эштон Катчер (Ashton Kutcher), Мила Кунис (Mila Kunis) нар хүмүүсийн анхаарлын төвд байдаг сайхан хосуудын нэг билээ. Тэд Уайатт хэмээх хүүхэдтэй бөгөөд Мила Кунисын хувьд тэрээр Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор багтдаг. Түүнчлэн алдартай "Maxim" сэтгүүлийн халуухан бүсгүйчүүдийн тоонд ордог ажээ. Түүний сайхан бие, сэтгэл татам байдал нь үнэхээр цаанаасаа гэрэлтдэг хэмээн хүмүүс боддог билээ. Гэсэн хэдий ч тэрээр өөртөө сэтгэл хангалуун биш байдаг тухайгаа ярьжээ.



8. Энн Хэтэуэй (Anne Hathaway)
Холливуудын хамгийн сайхан хувцасладаг үзэсгэлэнтэй одуудын нэг жүжигчин Энн Хэтуэй-н тоглосон хэд хэдэн дэлгэцийн бүтээлүүд өндөр шагналуудыг авч байсан. Жүжигчин бүсгүйн хувьд тэрээр өөрийнхөө биеийн галбирт төдийлөн сэтгэл хангалуун бус байдаг гэнэ. Маш олон бүсгүйчүүд түүний жингээ хэрхэн барьдаг, хувцаслалт зэрэг нууцуудаас нь хуваалцахыг хүсдэг. Үзэгчид түүнийг "The Princess Diaries" ,"The Devil Wears Prada" зэрэг алдартай бүтээлүүдээр нь илүү сайн мэднэ. Эдгээр киног хэрвээ та үзэж амжаагүй эсвэл үзээгүй удсан бол, түүнийг хэр үзэсгэлэнтэй болохыг дахин нэг хараарай.



9. Жессика Альба (Jessica Alba)
Америкийн жүжигчин, үзэсгэлэнтэй бүсгүй Жессика Альба нь дэлхийн сая сая хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээсэн авьяаслаг жүжигчин бүсгүй юм. Түүнчлэн хүмүүс түүний будаггүй төрх нь илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг хэмээн боддог байна. Жессика Альба нь Холливуудын хамгийн эрэлттэй жүжигчин бүсгүйчүүдийн нэг юм. Гэсэн хэдий ч тэрээр өөрийгөө тийм ч царайлаг хэмээн боддоггүй гэжээ. Холливуудын жүжигчин бүсгүйчүүд, өөрөөс нь илүү царайлаг хэмээн боддог гэнэ. Зарим үзэсгэлэнтэй бүсгүйчүүд өөрийгөө толинд сайн хардаггүй бололтой.



10. Эд Ширан (Ed Sheeran)
Английн алдартай дуучин, ая зохиогч залуу уран бүтээлч Эд Шираны хувьд тэрээр өөрийгөө жоохон хүүхэд шиг царайтай тул яавч секс бэлэг тэмдэг болж чадахгүй хэмээн голдог гэнэ. Гэсэн хэдий ч энэ чанар нь түүнийг үгүйсгэсэн хэрэг биш юм. Маш олон эмэгтэйчүүд түүнийг гэртээ урьж, романтик болзоонд явахыг хүсдэг гэнэ.



11. Кэти Гриффин (Kathy Griffin)
Америкийн инээдмийн жүжигчин, зохиолч Кэти Гриффин 26 насандаа хамраа янзлуулах хагалгаанд орохыг шийдсэн гэдэг. Учир нь энэ түүнийг Холливуудад ороход тус болно хэмээн боддог байсан байна. Түүнчлэн тэрээр илүүдэл жингийн асуудалтай байсан төдийгүй урт удаан хугацааны хоолны дэглэм, тураах эм хэрэглэж байсан зэргээ хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр нэгэн ярилцлагынхаа үеэр дурсахдаа өөрийнхөө залуу насны царай төрхөнд санаа зовсоор маш их хугацаа алдсан хэмээн хэлсэн байдаг.



12. Лил Ким (Lil Kim)
Америкийн алдартай жүжигчин, реппер Лил Кимийн хувьд маш олон пластик мэс заслуудад орсон болох нь түүний жилээс жилд томрох хөх, уруул, хамар зэргүүд нь батлах шиг. Түүнчлэн түүний хуучны видео клипүүдээс анзаарагдана. Хүмүүс энэхүү алдартай реппер, ая зохиогч, продюсер бүсгүйг яагаад ийм олон хагалгаанд ороод байгаад үнэхээр гайхдаг гэнэ. Магадгүй тэрээр өөрийнхөө гадаад төрх, байгаа байдалд сэтгэл дундуур байдагтай нь холбоотой байх.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()