Та үүнийг мэдэх үү?

2016-01-04, 19:55
15,257
Бид амьдрах хугацаандаа дэлхий ертөнцийн сонин содон, итгэмээргүй зүйлсүүдтэй учирсаар байдаг нь нууц биш. Он цаг улиран өнгөрөх тусам, эдгээр мэдээллүүд хүмүүст бага багаар танигдан оюуны санд нь нэмэгдсээр байдаг билээ. Тиймээс бид та бүхэндээ мэдлэг болохуйц сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Та үүнийг мэдэх үү?


1. Хамелеон орчиндоо зохицож өнгөө хувиргаж чаддаг
Бид хамелеоныг зөвхөн орчиндоо тохируулж, гаднах өнгөө хувиргадаг гэж боддог байсан. Тэгвэл үнэндээ энэ нь өрөөсгөл ойлголт байж. Хамелеонууд өөрсдийн гэсэн мэдрэмж, сэтгэл хөдлөл, сэтгэл зүйтэй бөгөөд түүнээсээ шалтгаалж, мөн түүнчлэн гэрлийн нөлөө температурын өөрчлөлт  зэргүүдээс хамаарч өнгөө хувиргадаг байна.



2. Бохь нь ходоодонд шингэдэггүй
Биднийг хүүхэд байхад аав ээжүүд маань тарвасны үрийг залгивал гэдсэнд ургадаг, бохь залгивал ходоодонд шингэдэггүй, мухар олгой ургуулдаг гэхчилэн зүйлсэд итгүүлдэг байсан. Тэгвэл таны санаандгүйгаар залгисан бохь нь бусдын л адил ходоодонд шингэдэг гэнэ. Тэглээ гээд хамаагүй бохь залгиж болохгүй шүү хүүхдүүд ээ.



3. Сарьсан багваахайнууд харж чаддаггүй
Сарьсан багваахайнууд шөнийн хараатай байдаг. Үнэндээ хараа гэхээсээ илүү тэд байгалийн асар их зөнтэй, мэдрэмтгий амьтад юм. Тэд олзоо барихдаа эхолокаци ашиглаж, өөр хоорондоо хяхтнах, хүнгэнэх гэх мэт тодорхой хэлбэрээр харилцдаг байна. Мөн янз бүрийн ухамсрын тэмдэг дохио, харууслын шинж тэмдгийг харуулах чадвартай гэнэ.



4. Согтууруулах ундаа тархины эсийг үхүүлдэг
Спиртний төрлийн ундааны маш бага хэмжээ ч дахин сэргээх боломжгүйгээр тархины хэдэн мянган эсийг үхүүлдэг. Та урьд нь ингэж боддог байсан уу? Тэгвэл энэ нь үнэндээ өрөөсгөл ойлголт юм.  Согтууруулах ундаанд агуулагдах спирт нь цусны улаан наалдамхай эс, жижиг нарийн судаснуудыг гэмтээснээр хүнийг мартамхай болгодог байна.



5. Шувууны ангаахайд хүрэх төдийд, эх нь ангайхайгаа голдог
Биднийг хүүхэд байхад "Шувууны ангайхайд сүүдрээ битгий хүргээрэй, үрээ голчих нь шүү" гэж томчууд үргэлж хэлдэг байсан. Үнэндээ шувуунд үнэрлэх мэдрэмж маш бага хөгжсөн. Тиймээс ангаахайд нь хүрэх төдийд тэд үрээ голдог гэдэг нь үндэслэлгүй юм. Хэрвээ модны доор эсвэл газарт шувууны ангаахай ганцаараа байвал битгий хүрээрэй. Эх шувуу нь түүнийг голсон биш харин ангаахайгаа нисгэж сургахын тулд модноос анхааралтай харж байдаг байна.



6. Аянга нэг буусан газраа дахин буудаггүй
Үнэндээ аянга, буусан газраа дахин буух 45 хувийн магадлалтай байдаг гэнэ. Ихэвчлэн өндөр барилга, тал газрын ганц нэг мод зэрэгт аянга буух өндөр магадлалтай байдаг байна.



7. "Empire State Building"-ээс шидсэн нэг зоос хүний аминд хүрэх хүчтэй
Тус барилга нь 1931 онд баригдсан Нью-Йорк хотын хамгийн өндөр барилга юм. 102 давхар, 381 м өндөртэй энэ барилга телевизийн антентайгаа 443.2 м хүрдэг байна. Хүмүүс тус барилгаас зоос шидвэл, тэрхүү зоосонд оногдсон хүн нас бардаг хэмээн боддог. Үнэндээ энэ нь хүний аминд хүрэх аюултай бус, харин зүгээр л жижиг булдруу үүсгэж магадгүй гэнэ. Энэхүү барилга нь алдарт "Кинг Конг" кинон дээр гардаг аварга сармагчингын авирдаг барилга юм.

 


8. Алтан загас таван секундын ой санамжтай
Цөөрөм, азвариумын алтан загас нь ердөө 5-хан секундын ой тогтоолттой гэх ойлголт нь өрөөсгөл юм. Тэд 5 хүртэлх сарын ой санамжтай хэдий ч энэ нь тэднийг илүү ухаалаг болгож чаддаггүй.



9. Хүн бүр 5 мэдрэхүйтэй
Бид хүн төрөлхтнийг таван мэдрэхүйтэй хэмээн боддог. Гэвч үнэндээ хүний тархинд таваас илүү мэдрэхүй байдаг. Хүн тус бүрээс шалтгаалан эдгээр мэдрэмжүүд нь харилцан адилгүй боловч, мэдрэхүйн хэмжээ нь ойролцоогоор 9-20 хүртэл ялгаатай байх боломжтой гэнэ. Хуучин онолоор бол хүн харах, амтлах, сонсох, хүртэх, үнэрлэх гэсэн таван мэдрэхүйтэй. Харин орчин үеийн эрдэмтэд, судлаачдын шинэ онолоор, хүний бие организм нь тэнцвэрийн, хурдны, өвчин мэдрэх, орон зайн байршил мэдрэх, дулаан мэдрэх гэх мэт бусад мэдрэхүйнүүдтэй болохыг баталж байна.



10. Бронтозавр
Бронтозавр буюу латинаар Brontosaurus хэмээн нэрлэгдэх тус үлэг гүрвэлийн тухай олон ном зохиол хэвлэгдэж, тэр дундаа Майкл Крайтоны "Jurassic Park" кинон дээр гардаг. Гэсэн хэдий ч үнэндээ ийм үлэг гүрвэл байхгүй юм. Түүнийг Палентлогийн шинжлэх ухаанд Апатозавр хэмээн нэрлэдэг бөгөөд Цэрдийн галавын үед буюу 130 сая жилийн өмнө амьдарч байсан өвсөн тэжээлт динозавр юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()