Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Пейж Хатавуэй
26 настай Пейж Хатавуэй (Paige Hathaway) бол төгс бие галбиртай фитнессийн модель юм. Тэрээр спорт хувцасны “Shredz” брэндийн цахим сурталчлагч бөгөөд зөвхөн сошиалаар дамжуулан нийтдээ 5.6 сая доллар олсон байна.
2. Ана Шери
Ана Шери (Ana Cheri) бол Мексик, Энэтхэгийн эрлийз бүсгүй бөгөөд өөрийн содон дүр төрх, халуухан бие галбираараа инстаграм хэрэглэгчдийн дунд аль хэдийн танил болсон юм. Тэр ч мөн адил “Shredz” тураах бэлдмэлийн гэрээт модель бөгөөд олон нийтэд энэхүү бүтээгдэхүүнийг гайхалтай үр дүнтэйгээр сурталчлан харуулж буй үзэсгэлэнтэй төлөөлөгч ажээ.
3. Кайла Изинес
24 настай Австралийн фото модель Кайла Изинес (Kayla Itsines) бол гар утсанд зориулсан спортын “Sweat with Kayla” аппликэйшнийг үүсгэн байгуулагч, түгээн дэлгэрүүлэгч, фитнессийн багш юм. Тэрээр энэхүү аппликэйшнээ гаргаснаас хойш нийт 7,3 сая долларын ашиг олоод байгаа ажээ. Одоогоор инстаграм дахь түүний дагагчид 4 саяд хүрээд байгаа бөгөөд 2017 он гэхэд 26 тэрбум доллар олох төлөвтэй байна.
4. Шантель Залес
Мексик гаралтай фото модель бүсгүй Шантель Зейлс (Chantel Zales) багаасаа л усанд сэлэлт болон хөлбөмбөгөөр хичээллэжээ. Түүнчлэн “Maxim”, “FHM” сэтгүүл болон “Busty Babe” сайтуудтай гэрээгээр ажилладаг бөгөөд өөрийн инстаграм хуудсандаа 3 сая гаруй дагагчтай. Түүний орлогын ихэнх эх үүсвэрүүд нь төрөл бүрийн салбарын цахим хуудсууд гэж хэлж болно.
5. Клаудиа Аленд
Өдгөө 22 настай, Бразил гаралтай үзэсгэлэнт бүсгүй Клаудиа Аленд (Claudia Alende) инстаграм хуудсандаа 2.8 сая дагагчтай. Тэрээр дотуур хувцасны компанийн гэрээт модель бөгөөд үүгээрээ жилд 3 сая гаруй доллар олдог байна. Клаудиа түүнчлэн Бразилийн хамгийн сайхан өгзөгтэй бүсгүй шалгаруулах “Miss Boom Boom” тэмцээнд жил бүр оролцдог төдийгүй жүжигчин Меган Фокстой улсны дусал мэт ижилхэн гэдгээрээ алдартай.
6. Эбигейл Рэтчфорд
“Playboy” сэтгүүлийн модель асан, 23 настай Эбигейл Рэтчфорд (Abigail Rаtchford) өөрийн задгай зургуудаа интернэтэд байрлуулж, жилд 3 сая гаруй долларын ашиг олдог төдийгүй өөрийн нэрийн бэлэн хувцасны онлайн дэлгүүртэй гэнэ шүү.
7. Лэйси Кей Сомерс
Дотуур хувцасны компанийн гэрээт модель Лэйси Кей Сомерс (Laci Kay Somers) загвар өмсөгч, дуучин, хувийн дасгалжуулагч гээд л төрөл бүрийн салбарын олон ажил хийдэг ажээ. Харин тэрбээр орлогоо мэдээллийн хэрэгслүүдээс нууцалдаг бөгөөд их хэмжээний мөнгө олдог нь хэнд ч тодорхой харагддаг байна.
8. Аманда Ли
Аманда Ли (Аmanda Lee)-г мэдэхгүй инстаграмын хэрэглэгч гэж байхгүй биз ээ. Тэрбээр дотуур хувцасны модель төдийгүй фитнесс дасгалжуулагч, йогийн багш юм. Тэрээр жилд дунджаар 3 сая доллар олдог байна.
9. Алексa Жин Браун
Өдгөө 24 настай, нэг хүүхдийн ээж хэдий ч гуалиг сайхан биеэрээ олон хүнийг байлдан дагуулж, урам зориг өгч буй энэ бүсгүйг Алекс Жин Браун (Alexa Jean Brown) гэдэг. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болон спортын хувцасны маш олон брэндүүд түүнтэй хамтран ажиллахыг хүсдэг ч, Алекс энэ бүхэнд маш нухацтай хандаж зөв шийдвэр гаргах нь чухал хэмээн үздэг ажээ.
10. Белла Фалкон
“Shredz” компанитай хамтран ажилладаг Белла Фалкон (Bella Falconi) жилд 2.2 сая доллар олдог байна. Түүнийг их олон бүсгүйчүүд фитнесийн тамирчин гэдгээр нь мэддэг ажээ.