2015 оны хамгийн шуугиан тарьсан “Селфи”

Оны хамгийн шилдэг селфи зургуудыг бид та бүхэндээ хүргэж байна. Эдгээр зургууд нь бүгд өөрсдийн бүтсэн гайхалтай түүхтэй ч нэг л зүйл тэднийг холбож байгаа нь "Селфи" юм. Бидний бэлтгэсэн фото мэдээллийг үзэнгээ, амралтын өдрөө ая тухтай өнгрүүлээрэй.
2015 оны хамгийн шуугиан тарьсан “Селфи”


1. ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, улсынхаа сайхан бүсгүй Виолетта Игошина (Violetta Igoshina)-гийн хамтаар ийнхүү селфиджээ.



2. Өнгөрсөн хоёрдугаар сард НАСА агентлагийн сансрын нисгэгч Барри Wilmore (Barry Wilmore), олон улсын сансрын станцаас мэндчилж байна. 



3. Канадын Онториа мужийн ойгоос нэгэн урхинд орсон бүргэдийг Майкл (Michael) болон Нил Флетчер (Niel Fletcher) нар аварснаа ийнхүү фото хальсанд буулгажээ. 



4. НАСА агентлагийн Ангараг гараг дээр байрлуулсан судалгааны роботын селфи



5. Реппер Канье Вест (Kanye West)-ийн урвагар царай



6. Америкийн хөгжимчин, реппер Коолио (Coolio)-гийн шүтэн бишрэгч, түүнтэй селфидэхдээ санаандгүй барьж байсан ундаагаа асгачихжээ.



7. Канадын хосууд болох Шеннон (Shannon), Крис Ньюман (Chris Neman) нар өнгөрсөн долоо хоногт гэр бүлээ цуцлах гэрээнд гарын үсгээ зурсан юм. Хосууд ийнхүү шүүхийн гадаа хөгжилтэйгөөр селфиджээ.



8. АНУ-ын нэгэн хосуудын сэлфи шуугиан тарьсан билээ. Нөхөр нь эхнэрийнхээ хүсэлтээр бяцхан охиноо угтаж, ийнхүү төрөх агшиндаа селфидсэн байна.



9. "Youtube" хуудаснаа Ники хэмээх нэгэн бүсгүй, нүүр будгийн гайхамшгийг харуулсан бичлэгээ цацсаны дараа ийнхүү хагас нүүр будалттай селфидсэн нь, бүсгүйчүүдийн дунд нүүрний будаггүй зургаа авахуулах давалгааг эхлүүлсэн юм.



10. Английн мэргэжлийн хөл бөмбөгийн "Челси" багийн үнэнч фанатын селфи.



11. Канадын иргэн, энэхүү залуу тус зургийг 6 сарын өмнө гэрийнхээ ойролцоо авсан бөгөөд тухайн үедээ анзаараагүй байна. Хожим Google компаний лого бүхий машиныг цагаа олж дарсан нь ийнхүү шуугиан тарьжээ.



12. Нэгэн бүсгүй эмээ өвөөгийндөө зочлоход, түүний селфидсэн зургыг ийнхүү жаазанд хийгээд тавьсан байжээ. Эмээ өвөө нар үргэлж онцгой байсаар ирсэн...



13. Ким Кардашьян, ээжийнхээ хамтаар хойд аав Крис Женнерийг хүйсээ солиулсаны дараахан авахуулсан анхны селфи.



14. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Ким Кардашьян болон Канье Вест нарын селфи.



15. Английн залуу дуучин Сэм Смит (Sam Smith) ижил хүйстэн найз залуу болох Жонатан Зeйзeл (Jonathan Zeizel)-ээс салсныхаа дараа ийнхүү селфидсэн байна. Тэд хоёр сарын турш болзсон юм.


16. Палестин эрчүүд Иерусалимын ариун шүтээний өмнө ийнхүү селфидсэн байна.



17. Манай төрийн тэргүүн маань шинэ жилийн өмнөхөн нэгэн өвөрмөц мэндчилгээг ард түмэндээ хүргэсэн юм. Тэрээр DOZ энтертайнментийн захирал Ш.Доржсүрэн, Х-түц хамтлагийн жүжигчин И.Одончимэгийн хамтаар ийнхүү селфидсэн юм.


Энэ гурвын хөгжилтэй бичлэгийг ЭНД дарж үзээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()