Одууд “Зул сарын баяр”-ыг хэрхэн тэмдэглэсэн бэ?

Шинэ жилийн баяр болоход хэдхэн хоног үлдлээ. Дэлхий дахинаа хүмүүс ихэвчлэн 25-ны өдөр буюу "Зул сарын баяр"-ыг өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ. Тэр ч утгаараа олны танил алдартай хүмүүс баярын өдрөө ийнхүү хөгжилтэйгээр өнгөрөөсөн байна. Тиймээс бид та бүхэндээ одуудын инстаграм хуудаснаа хийсэн сонирхолтой зургуудыг хүргэе.
Одууд “Зул сарын баяр”-ыг хэрхэн тэмдэглэсэн бэ?


1. Тэйлор Свифт (Taylor Swift)
Дуучин Тэйлор Свифтийн шинэ жилийн өмсгөл яг л бяцхан элф шиг харагдаж байна. Мөн тэрээр найз залуу Калвин Харрис (Calvin Harris), болон Түүний ах Остины хамтаар цасан хүн хийжээ.





2. Минди Калинг (Mindy Kaling)
Америкийн жүжигчин, зохиолч Минди зул сарыг Хавай аралд өнгөрөөсөн байна. Тэрээр Инстаграм хуудсандаа: " Мауигийн зул сар, Тэр солонгыг харж байна уу?" хэмээн бичжээ. Түүнчлэн хүн бүрийн хүсэл биелээсэй хэмээн ерөөсөн байна.



3. Жастин Тимберлейк (Justin Timberlake)
Дуучин Жастины хувьд энэ зул сарын хамгийн том бэлэг бол түүний хүү Сайлас байлаа. Тэрээр бяцхан хүүтэйгээ зул сарыг ийнхүү тэмдэглэн өнгрөөжээ. Жастин Инстаграм хуудаснаа "Миний амьдралдаа хэзээ ч авч байгаагүй хамгийн сайхан бэлэг бол миний хүү. Та бүхнийг гэр бүлтэйгээ зул сараа мартагдашгүй өнгрөөж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Хүн бүхэнд зул сарын баярын мэндийг хүргье" хэмээн бичсэн байна.



4. Селена Гомез (Selena Gomez)
Дуучин Селена Гомезын хувьд зул сарын баяраа бусдын л адил гэр бүлийнхээ хүрээнд аз жаргалтай тэмдэглэжээ. Тэрээр Инстаграм хуудаснаа "Би маш сайхан гэр бүлтэй. Тэднээс хамгийн өхөөрдөм хөөрхөн, миний бахархал болсон бяцхан Айден надтай хамт байна" хэмээн бичсэн байна.



5. Эмилия Кларк (Emilia Clarke)
"Game of Thrones" америкийн шилдэг цуврал киноны од Эмилия Кларк, хамтран тоглосон жүжигчин Алфие Аллен (Alfie Allen)-тай ийнхүү баярын жигнэмэг хийсэн байна. Тэрээр Инстаграм хуудаснаа "Би хийх заавраа, жорын номноос харах хэрэгтэй байхаа" хэмээн зурган дээрээ үлдээсэн байна. Түүнчлэн "Зул сараар хүмүүс өөрийнхөө сайн чанарыг олж мэддэг юм" хэмээн бичсэн байна.



6. Азиз Ансари (Aziz Ansari)
Америкийн инээдмийн жүжигчин Азиз зул сараа Энэтхэгт өнгөрүүлжээ. Тэрээр Инстаграм хуудаснаа "Энэтхэгээс та бүхэндээ мэндчилж байна" хэмээн бичсэн байна.



7. Кэти Перри (Katy Perry)
Дуучин Кети зул сарын өдөр ийнхүү нойрмог царайтай сэржээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Ингэж л би зул сарын өглөөг угтсан юмдаа" хэмээн бичсэн байна.



8. Дуэйн Жонсон (Dwayne Johnson)
Шинэхэн аав Дуэйн зул сарыг 2 гүнжтэйгээ өнгөрүүлсэн байна. Тэрээр энэ сарын 16-нд бяцхан охин Жасминаа өлгийдөн авчээ. Түүний найз охиныг Лорен Хашиан гэдэг бөгөөд хосууд 2007 оноос эхэлж болзож эхлээд ийнхүү 7 жилийн дараа охинтой болсон юм. Тэрээр Инстаграм хуудаснаа "Зул сарын өмнөх шөнө "хэмээн бичсэн байна.



9. Кейт Хадсон (Kate Hudson)
Алдарт жүжигчин Кейт зул сарын баярыг салсан нөхөр "Muse" хамтлагийн дуучин Матью Беллами (Matthew Bellamy) болон хүүгийнхээ хамтаар тэмдэглэж өнгөрөөсөн байна. Тэрээр Инстаграм хуудаснаа "Манай гэр бүлийн зүгээс бүх сайхан гэр бүлүүддээ аз жаргал, маш их хайрыг хүсэж байна. Санта Клаус ирж явна" хэмээн бичжээ.



10. Мэрайя Кэри (Mariah Carey)
Дуучин Мэрайя Кери ихэр охидуудынхаа хамтаар Санта Клаустай зургаа татуулжээ. Тэрээр Инстаграм хуудаснаа "Санта Клаус манайд ирлээ. Зул сараар хүсэл бүхэн биелдэг юм байна" хэмээн тайлбарын хамт доорх зургаа нийтлэсэн байна.



11. Жеймс Франко (James Franco)
Франко болон түүний ах дүү нар болох Дэйв болон Том нар зул сарын баяраар "Оддын дайн" дээр гардаг шиг гэрэлт сэлмээр тулалдаж тэмдэглэлээ.



12. Бекхэм гэр бүл (The Beckham family)
Тэд зул сарын баяраар хүүхдүүдийнхаа хамтаар нас барсан ээж аав, эмээ өвөө нарынхаа дурсгалыг хүндэтгэжээ. Түүнчлэн Инстаграм хуудаснаа "Бид та нарыгаа үргэлж дурсан санадаг шүү. Бид хэдийнээ өсөж томрон жаахан хүүхдүүд байхаа болжээ. Асрагч Харпер минь, би таныхаа хийж өгдөг хачиртай талхыг санаж байна. Зул сарын мэнд хүргье. Бид та нартаа хайртай шүү" хэмээн жиргэжээ. Түүнчлэн Тэд гэр бүлийнхээ зургийг ийнхүү Инстаграм хуудаснаа оруулсан байна.



13. София Вергара (Sofia Vergara)
Колумб, Америкийн алдартай жүжигчин бүсгүй зул сарынхаа зоогийг ийнхүү  бэлтгэжээ. Тэрээр Инстаграм хуудаснаа баярын ширээний зоогийнхоо зургийг хуваалцсан байна.



14. Кардашьяаныхан (Kardashians)
Алдарт Кардашьяаны охид маань шинэ жилээ ийнхүү тэмдэглэжээ:







Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()