1. Адриана Лима (Adriana Lima)
Бразилийн алдарт, сэтгэл татам сахиусан тэнгэр болох Адриана Лима анх хүүхдийн эмч болохыг хүсдэг байжээ. Тэрээр өөрийгөө загвар өмсөгч болно гэж зүүдлээ ч үгүй байсан хэмээн нэгэн ярилцлагандаа хэлсэн удаатай. Адриана сургуульд байхдаа найзуудынхаа хамтаар загварын дугуйланд бүртгүүлсэн нь ийнхүү өнөөдрийн амжилтынх нь эхлэл байжээ. Мөн тэрээр алдарт "Forbes" сэтгүүлээс тодруулсан хамгийн ашиг орлоготой моделиудын 2-р байранд жагсаж байна.
2. Алессандра Амбросио (Alessandra Ambrosio)
Дур булаам сахиусан тэнгэрүүдийн нэг Алессандра Амбросио хүүхэд байхдаа чихний асуудлаас болж нэлээн хэдэн удаа хагалгаанд орж байжээ. Тэрээр 11 настай байхдаа анх удаа том чихээ жижигрүүлэх хагалгаанд орж байсан байна. Түүнчлэн тэрээр охиноо төрүүлээд 24 кг нэмсэн ч шаргуу хичээл зүтгэлийнхээ ачаар хэвийн хэмжээндээ хүрч, ахин тайзнаа өөртөө итгэлтэйгээр алхсан билээ.
3. Линдсей Эллингсон (Lindsay Ellingson)
Викториа Секретийн сахиусан тэнгэр Линдсей мэргэжлийн баллетийн бүжигчин юм. Түүний сайхан бие галбир, урт хөл нь үүнтэй холбоотой. Ахлах сургуульд байхдаа өдөрт 5 цагийн турш баллетээр шаргуу хичээллэдэг байсан гэнэ шүү.
4. Жессика Харт (Jessica Hart)
Австралийн дур булаам загвар өмсөгч Жессика Харт Викториа Секретийн загварын шоунд орохын тулд 7 жил зарцуулжээ. Хэд хэдэн удаагийн татгалзсан хариуны дараа шантралгүй хичээллэсний эцэст нь хүссэндээ хүрсэн зоримог бүсгүй юм.
5. Кайли Бисутти (Kylie Bisutti)
Викториа Секрет загварын агентлагийнхан анх интернэтээс түүний усны хувцастай зургийг олж харан, түүнтэй холбогдон гэрээ байгуулахыг санал болгож байжээ. Харин Кайлигийн гэрээнд гарын үсэг зураагүй ч тус агентлагийн албан ёсны модель болсон байна. Сонирхуулахад Викториа секрет-д харъяалагддаг бол өөр компанитай хамтарч ажиллаж болохгүй хэмээн гэрээнд нь заасан байдаг ажээ.
6. Миранда Керр (Miranda Kerr)
Миранда Керр загвар өмсөхөөс гадна, ном бичих авьяастай гэвэл та итгэх үү? Тэрээр эрүүл хооллолт, хувь хүний хөгжлийн талаар ном бичиж байв. Түүнчлэн Австралид өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүний дэлгүүрийг нээсэн юм.
7. Сара Сампайо (Sara Sampaio)
24 настай Португалийн сахиусан тэнгэр, өмнө нь гурван ч удаа Викториа Секретээс татгалзсан хариу авч байжээ. Эцэст нь тэрээр хүслээ биелүүлж, Викториа Секретийн албан ёсны гэрээт модель болсон юм. Сара хийл, гитар тоглох дуртай. Түүнчлэн түүнийг "One Direction" хамтлагийн гишүүн Хари Стайлт (Harry Style)-тай тэврэлдэн зочид буудлаас гарахыг харсан хүмүүс, тэднийг болзож байна хэмээн таамаг дэвшүүлсэн ч түүний хувийн амьдрал төдийлөн олны өмнө байдаггүй тул тэгэсгээд энэхүү цуурхал намжжээ.
8. Кэндис Свейнпол (Candice Swanepoel)
Өмнөд Африкийн шаргал үст сайхан бүсгүй Кэндис хамгийн өндөр орлоготой 10 загвар өмсөгчийн нэг юм. Тэрээр үхрийн аж ахуй эрхэлдэг хөдөө нутгийн гэр бүлээс гаралтай гэнэ. Түүнчлэн "Максим" сэтгүүлээс гаргасан 2014 оны хамгийн халуухан бүсгүйчүүдийн жагсаалтанд ч мөн нэгт бичигджээ. Кэндис 2010 оноос хойш Канадын "Эдмонтон" их дэлгүүрт Викториа Секретийн нэрийн дэлгүүрээ нээсэн байна.
9. Дутцен Крез (Doutzen Kroes)
Дутцен 2014 онд Викториа Секреттэй байгуулсан гэрээгээ дуусгавар болгожээ. Тэрээр маш олон загварын тайзнаа алхаж үзсэн туршлагатай моделуудын нэг төдийгүй 2009, 2010 онуудад Голландын "Marie Claire" сэтгүүлийн тусгай буланг ажиллуулдаг байсан гэнэ. Үүндээ тэрээр сар бүр өөрийнхөө амьдралын тухай бичдэг байсан бөгөөд удалгүй энэхүү ажлаа зогсоож, загварын карьертаа илүү анхаарах болсон байна.
10. Жизель Бундхен (Gisele Bundchen)
Жизель бол "Викториа Секрет" брэндийн хатан хаан юм. Тэрээр дэлхийн хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчдийн нэг байсан хэдий ч яг үнэндээ Викториа Секрет-д анх шалгуулахдаа том хамарнаасаа болоод тэнцэж байгаагүй аж. Түүнчлэн дунд сургуульд байхдаа үеийнхнээсээ хамаагүй өндөр, эв хавгүй урт хүзүүтэй байсан тул "Оливиа" (Popeye-ийн эхнэр) хэмээх хочтой байжээ. Харин Викториа Секрет сүүлд түүнийг өргөгчтэй хөхөвчний хамгийн тохиромжтой модель хэмээн үнэлж, нилээдгүй үнэтэй дотуур хувцсуудаа өмсүүлэх болсон юм. Дутагдлаа давуу тал болгосон түүний амьдрал олон бүсгүйд урам зориг өгдөг нь лавтай.