Гоо сайханд хүрэх “золиос”

Бид арьсаа толигор сайхан харагдуулахын тулд өөрсдийнхөө хэр хэмжээнд л арчилдаг билээ. Зарим нь үнэтэй гоо сайхны салонуудаар үйлчлүүлдэг байхад өөр нэгэн нь гэртээ өргөст хэмх, сүү, тараг, зөгийн бал гэх мэт гарын доорх материал ашигладаг. Харин одуудын хувьд гайхалтай үр дүнтэй болов ч, санаанд оромгүй аргуудыг хэрэглэдэг байна. Тэдний заримаас та бүхэнд танилцуулъя.
Гоо сайханд хүрэх “золиос”


1. Хануур хорхойн эмчилгээ
Хануур хорхой бол 20-р зууныг хүртэл хамгийн эрэлттэй эмчилгээний арга байлаа. Хүмүүс хануур хорхойг биеийн муу цусыг сорж аван гадагшлуулдаг хэмээн боддог байсан бөгөөд өнөө ч эмч нар энэхүү аргыг гоо сайхны хагалгааны дараа, спа болон залуужуулах эмчилгээнд хэрэглэж байна. Арьсны гадаргуугийн хорыг сайн шимж авдаг ч, энэхүү эмчилгээг хийлгэхэд маш их хугацаа шаардагдана. Мөн үүнийг 500 доллараар хийлгэх боломжтой.



2. Ихэсийн эмчилгээ
Ихэс бол хэвлийд буй хүүхдийг хүйгээр дамжуулан холбож, тэжээлт бодис болон хүчилтөрөгчөөр хангадаг, умайн хананд шигдэж ургасан амин чухал эрхтэн юм. Элэгтэй төстэй ихэсийг тарилга хэлбэрээр нүүрэнд шахаж хэрэглэх бөгөөд ингэснээр эсийн сэргэлт явагдаж, хөгшрөлтийн процессийг мэдэгдэхүйц удаашруулдаг байна. Сөрөг тал нь бага зэрэг муухай үнэртэй, бас маш үнэтэй байдаг.



3. Эмгэн хумсны эмчилгээ
Анх Япон улсад Африкийн зэрлэг эмгэн хумсаар нүүрний арьс залуужуулах эмчилгээг хийж эхэлснээс хойш энэхүү эмчилгээний үр дүнг гайхан шагширч, дэлхий дахинд хэрэглэх болжээ. Эдгээр эмгэн хумснууд хэдийгээр арьсийг гайхалтай тайвшруулж, залуужуулах боловч бага зэрэг эвгүй мэдрэгдэх нь тодорхой. Эмчилгээний эмгэн хумснуудыг тусгай органик тэжээлээр хооллон, хүний нүүрийг “эмчлэхээс” бараг долоо хоногийн өмнө тэднийг “сойж” бэлддэг байна.



4. Сангасны эмчилгээ
Өглөө гэрээсээ гарахад машины шил бохирдуулчихсан байдаг шувууны баас буюу сангас тийм ч хэрэггүй, бухимдмаар эд биш бололтой. Харин ч арьсийг нөхөн сэргээх, гүн цэвэрлэх, чийгшүүлэх гайхмаар үр дүнтэй байдаг гэнэ шүү. Америкд энэхүү эмчилгээ нь доод тал нь 180 доллар байдаг бөгөөд бусад эмчилгээнээсээ ялгаатай нь олдоц ихтэй байдаг ажээ. Тусгай тэжээлийн шувуу сангасаа гаргантуут түүнийг нь цуглуулж аваад, хатааж нүдэн, будаа болон тусгай чийгшүүлэгч шингэнтэй хольж хүний нүүрэнд түрхдэг байна.



5. Могойн массаж
Мэдээж аймшигт хортой могой биш, харин хоргүй могойгоор массаж хийх уламжлал нь Филиппин улсаас гаралтай. Энэхүү массажийг хийлгэхээр шийдсэн хүн аль болох биеэ чангалахгүй байж, булчингаа суллах хэрэгтэй. Эс тэгвэл могой ч гэсэн адилхан чангарч, биеэ хөвчрүүлэн танд таагүй мэдрэмжийг төрүүлэх болно хэмээн “Себу хотын амьтны хүрээлэн”-ийн тусгай массажистууд зөвлөж байна.



6. Өвсөн ванн
Өвсөн ванн гэж та өмнө нь сонсож байсан уу? Хэрвээ үгүй бол энэхүү эмчилгээ нь таны бодсоноос ч урт, бараг 100 гаруй жилийн өмнөөс үүсэж байжээ. Халаасан өвсөн дунд 20 минут хэртэй хэвтсэнээр биед хурсан бүх хор гадагшилж, арьс зөөлөрч, ядаргаа тайлагддаг байна.



7. Царсны навчин эмчилгээ
Халаасан царсны навчаар ядаргаа тайлах, биеийг эрүүлжүүлж хоргүйжүүлэх болон нурууны өвчнийг анагаах аргыг Орос улсад эртнээс хэрэглэж иржээ. Халуун царсны навч нь таатай үнэр ялгаруулах төдийгүй хүзүү, мөр, нурууг цохиж, саваадсанаар ядаргааг тайлдаг байна.



8. Бумба тавих эмчилгээ
Бумбыг ихэвчлэн 5-10 минутын турш тавьдаг бөгөөд бумбаны таталтаар судасны хана өргөсөж, цусны эргэлт сайжирдаг байна. Түүнчлэн бумба нь арьсны нүх сүвийг нээж, хорыг гадагшлуулж чаддаг. Эмзэглэл ихтэй, хөдөлгөөний хомсдолтой хүнд тавьсан бумбаны мөр илүү тод бөгөөд илүү удаан хоногоор тогтоно. Харин өвчин эмзэглэл багатай бол ягаан өнгийн ул мөр үлдэх бөгөөд хэдэн минутаас хэдхэн цагийн дотор арилдаг байна.



9. Загасны эмчилгээ
Амьтныг ашиглаж биеэ эрүүлжүүлэх арга ч дуусахгүй нь бололтой. Өнөө үед Азийн ихэнх орнуудад тархсан жараахайгаар хөлний үхэжсэн арьсыг гуужуулан цэвэрлэж, хорыг гадагшлуулах арга нь Туркээс гаралтай ажээ. Хүний биеийн бүх мэдрэлийн судсууд хөлөнд байрладаг учир энэхүү эмчилгээ нь маш үр дүнтэй юм.



10. “Вампир” эмчилгээ
Энэхүү арга нь гарын шуунаас цус авч, тэрхүү цусыг нүүрэнд шахаж түрхдэг ажээ. Хэр үр дүнтэй нь одоохондоо мэдэгдээгүй ч Ким Кардашьян хүртэл туршиж үзсэн бөгөөд үнийн хувьд 1500 доллар байхаас нь харвал хөгшрөлт, үрчлээний эсрэг хамгийн сайн арга гэдэг нь тодорхой бололтой. Түүнчлэн шуунаас авсан, үлдсэн цусыг хандивлаж болох сайн талтай юм байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()