2015 онд хүмүүсийн анхаарлын төвд байсан алдартнууд

2015 он бол чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэсэн сонин сайхан явдлуудаар дүүрэн жил байлаа. Дэлхий дахинд хэний ч санаанд оромгүй хүмүүс хамгийн их анхаарал татаж, бүр өдөр тутмын ярианы сэдэв болтлоо онцгойрч, бараг л түүхэнд бичигдэх үйл явдлуудыг хийсэн юм. Ингээд та бүхэндээ энэ онд интернэтээр хамгийн их хайгдсан, хэвлэл мэдээлэл дээр байнга шахуу бичигдсэн 10 алдартныг танилцуулж байна. Тэдний хийж бүтээсэн зүйлс өдгөө олонд хүрсэн төдийгүй өөрсдийн салбартаа багагүй шуугианыг тариад амжсан билээ.
2015 онд хүмүүсийн анхаарлын төвд байсан алдартнууд


10. Жереми Кларксон (Jeremy Clarkson)
Ажил дээрээ танхайрч, хүн зодсон дуулиан дэгдээгээд байсан Британийн алдартай шоуны хөтлөгч, Жереми Кларксон оны хамгийн эрэлттэй оддын 10-т бичигдсэн байна. Түүний энэхүү балмад үйлдэл олон хүний шүүмжлэл дагуулаад амжсан юм.



9. Дакота Жонсон (Дакота Жонсон)
Дакота Майи Жонсон 1989 оны аравдугаар сарын 4-нд Техасын Остинд төрсөн Америкийн залуу жүжигчидын нэг юм. "Бен, Кейт" сериалаар танигдсан тэрээр алдарт жүжүигчид болох Дон Жонсон, Мелани Гриффит нарын охин юм. "50 shades of Grey"(2015) киноны дүрээрээ олонд танигдсан тэрээр алдартай модель Хайди Клум-ын найз залуутай болзож, шуугиан тариад байсан юм.



8. Сиа (Sia)
40 насныхаа төрсөн өдрийг тэмдэглээд удаагүй байгаа авьяаслаг дуучин бүсгүй "Titanium", "Chandelier",  зэрэг алдартай дуунууд нь олонд хүрсэн төдийгүй дуулсан бүх дуунуудынхаа үгийг өөрөө бичдэг байна. Түүний шинэ цомог 2016 оны 1 сард гарах гэнэ. Энэ нь түүний шүтэн бишрэгчдэд багагүй хүлээлт үүсгээд байгаа гэхэд болно.



7. Дональд Трамп (Donald Trump)
Дэлхийн толгой баячуудын нэг, барилгын магнат тэрбумтан Дональд Трампын ийнхүү хамгийн эрэлттэй хүмүүсийн тоонд ороод байна. Тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд Сирийн дүрвэгчдийг Америкт орохыг нь хориглоно, хил дээрээ хана хэрэм босгоно гэх мэт Гитлер мэт аймшигтай мэдэгдлүүд олон хийсэн билээ.



6. Рүби Рөүз (Ruby Rose)
Австралийн модель, DJ, жүжигчин зэрэг тал бүрийн авьяастай бүсгүй маань интернэт ертөнцөд багагүй шуугиан тариад амжсан. Тэрээр найз бүсгүйгээсээ салсны дараа фэйсбүүктээ хийсэн дэндүү бардам пост, ижил хүйстэн хамгийн халуухан эмэгтэйгээр шалгарсан гэх мэт олон зүйлээрээ цахим ертөнцөд байнга бичигдсээр байсан билээ.



5. Чарли Шин (Charlie Sheen)
Холливуудын алдартай жүжигчин Шинийг  энэ оны арван нэгдүгээр сард ХДХВ-ийн халдвартай байж болзошгүй хэмээн зарлаж байсан. Тэрээр өвчнөө нуухын тулд 10 сая долларыг хахуулдсан гэхчилэн түүнтэй холбоотой маргаанууд ийнхүү түүнийг 5-р байранд оруулж байна. Шиний хуучин сүйт бүсгүй арван хоёрдугаар сарын эхээр түүнийг шүүхэд өгсөн байна.



4. Адель (Adele)
Орчин үеийн “алтан гургалдай”гэгддэг дуучин Адель, Лондоны хойд Энфилдэд 1988 оны таван сарын 5-нд төржээ. Хотынхоо хамгийн нэр хүндтэй урлагийн сургуулийг төгссөн ажээ. Дунд сургуулийн нэлээд даруухан охин Адель дуучин болох гараагаа тун ч санамсаргүй эхэлсэн байна. Өөрийгөө тийм ч сайхан дуулдаггүй гэж боддог тэрбээр нэгэн өдөр сургуулийнхаа урлагийн зааланд дуулж зогсчээ. Гэтэл дээд нотыг гайхалтай авахыг нь харсан нэгэн хөгжмийн мэргэжилтэн түүнд “Чамд маш гайхалтай хоолой байна. Чи энэ телевизээр дуулдаг охидоос хавьгүй дээр хоолойтой юм. Тэднээс хамаагүй илүү дуулж чадна. Чи бол жинхэнэ дуучин” гэж хэлжээ. Ийнхүү бүсгүй түүний үгэнд урамшин дуу бичиж эхэлсэн гэдэг.



3. Кэтлин Женнер (Caitlyn Jenner)
Өнгөрсөн дөрөв дүгээр сард телевизэд өгсөн ярилцлагаараа трансжендер гэдгээ баталсан Ким Кардашьяаны аав, амьдралынхаа үлдсэн жилүүдэд өөрийнхөө жинхэнэ дүр төрхөөрөө олны дунд амьдрахыг хүсч байгаа ажээ. Түүний энэ шийдвэрийг гэр бүлийнхэн нь, ялангуяа охид нь хамгаас их дэмжиж байсан юм. Брюс Женнер гэдэг эрэгтэй нэрнийхээ оронд Кэйтлин гэж дуудуулахыг хүсч байгаа тэрээр Кэйтлин нэрээрээ Твиттерт нэгдэхэд дөрөвхөн цагийн дотор нэг сая дагагчтай болж Ерөнхийлөгч Б.Обамагийн тогтоосон рекордыг эвджээ.



2. Ronda Рүси (Ronda Rousey)
"UFC"-гийн мэргэжлийн тулааны тамирчин Ronda Рүси ялагдашгүй, жинхэнэ дайчин бүсгүй юм. Тэрээр тэмцээний үед Холли Холм-д ялдагдсанаар олон мянган фэнүүддээ зодог тайлах болов уу?.. гэсэн гайхширал үүсгээд байна. Ингээд тамирчин ирэх онд юу дуулгах бол? хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чих тавин хүлээж байна. Хэрвээ тэд ахин тулалдахаар болвол 2016 онд дуулиан шуугиан тарих хүмүүсийн тоонд зүй ёсоор орох нь мэдээж.



1. Ламар Одом (Lamar Odom)
NBA-гийн од Ламар Одом Невадагийн нэгэн эмсийн хүрээлэнгээс ухаангүй олдож, маш их хэмжээний хар тамхи болон виаграг хэтрүүлсний улмаар яаралтай эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл олон нийтэд шуугиан тариад байсан. Ламар Одомын хувьд "ЛА Лэйкэрс"-ийн хамтаар 2009, 2010 онуудад NBA-н аварга цол хүргэж хамгийн сүүлд 2013 онд NBA-д тоглосон юм. Улмаар Одом Хлоя Кардашьяантай гэрлэсэн боловч, 2013 онд Кардашьяан гэрлэлтээ цуцлуулах санал гаргасан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()