Баярын бялуугаа өөрсдөө хийж сурцгаая

2015-12-27, 20:15
12,697

Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань гэртээ янз бүрийн нарийн боов, бялуу хийх болсон билээ. Зарим нь шарах шүүгээнийхээ хэмийг буруу тохируулснаас болж гурил нь хөөхгүй байх, түүхий болох, түлэгдэх тохиолдол гардаг нь нууц биш. Тэгвэл бид та бүхэнд энэ удаад шарах шүүгээнд хийлгүйгээр бэлтгэж болох 7 төрлийн бялууг танилцуулж байна. Та дараах жоруудыг туршиж, баярын ширээгээ чимээрэй.

Баярын бялуугаа өөрсдөө хийж сурцгаая


1. Шоколад, гадилтай бялуу
Орц:    
Хольцгүй жигнэмэг 100-200гр
Цөцгийн тос 50-100гр
Гадил 2-3 ширхэг
Цөцгий эсвэл тараг 400 мл
Сүү 100 мл
Элсэн чихэр 6 хоолны халбага
Какао 80-100 гр
Желатин 10 гр

Хийх арга:
Желатинаа 100 мл усан дээр хийж хутгаад хэвэнд оруулна. Жигнэмэгээ бяцлаад дээрээс нь цөцгийн тосоо хайлуулж хийгээд сайтар хутгаад хөргөгчинд 30 минут байлгаарай. Өөр саванд сүү, элсэн чихэр, какао болон желатинаа хийнэ. Эдгээрийг плеткан дээрээ желатин хайлтал нь халаана, харин буцалгаж болохгүй шүү.  Тэгээд цөцгий эсвэл таргаа хийгээд хутгана. Дараа нь гадилаа хальслаад нимгэн хэрчээд дээрээс нь хийнэ. Хамгийн сүүлд шоколад хийж болно. Бэлэн болсон зуурмагаа хэвэнд хийж хөргөгчинд хамгийн багадаа 3 цаг байлгаарай.



2. Жимстэй бялуу
Орц:    
Жигнэмэг 300 гр
Цөцгий 0.5 литр
Элсэн чихэр 1 цайны аяга
Желатин 3 цайны халбага
Жимс (Гадил, киви, алим, гүзээлзгэнэ гээд хүссэн жимсээ хийгээрэй)

Хийх арга:
Хамгийн эхлээд жигнэмэгээ бяцлаж бэлдэе. Желатинаа тал аяга хүйтэн устай хольж 30 минут байлгаарай. Дараа нь үүнийгээ плетка эсвэл богино долгионы зууханд хийн халаана, мөн л буцалгаж болохгүй. Хамгийн гол нь желатинаа хайлуулж, шингэрүүлэх ёстой гэдгийг санаарай. Энэ хооронд цөцгий, элсэн чихрээ хольж, дээрээс нь хайлуулсан желатинаа хийн хутгана. Энэхүү зуурмаг дээрээ, жимснүүдээ дунд зэргийн хэмжээтэй хэрчиж хийгээд холино. Үүнийгээ хэвэнд нь хийн мөн л хөргөгчинд 3-4 цаг хөргөх хэрэгтэй.


 
3. Бяслагтай бялуу
Орц:    
Зөөлөн бяслаг 500 гр
Молоко 1 лааз
Желатин 10 гр
Сүү цайны аяганы 2/3
Жигнэмэг 250 гр
Цөцгийн тос 100 гр
Нэрсний чанамал

Хийх арга:
Жигнэмэгээ миксердээл хайлуулсан цөцгийн тостойгоо сайтар холино. Энэ нь бялууны маань суурь болно. Үүнийгээ ойролцоогоор 21 см-ийн диаметртэй наалддаггүй цаасан дээр тарааж тавина. Энэ хооронд желатинаа сүүтэйгээ хольж 10 минут амраана. Дараа нь желатиныхаа зуурмагийг мөн л өмнөх шигээ халаагаарай. Одоо харин молокогоо зөөлөн бяслагтайгаа хольж, бяцлаарай. Үүнийгээ хайлуулсан желатинтайгаа хольж бэлдэнэ. Өмнө нь бэлдсэн жигнэмэгэн суурь дээрээ зуурмагаа асгаад бялууны хэв тавиад, үүнийгээ 3-4 цаг хөргөгчинд хийнэ.



4. Гүзээлзгэнэтэй жигнэмэгэн бялуу
Орц:      
Шинэхэн гүзээлзгэнэ
Хөвсгөр крем 500 гр
Жигнэмэг (нимгэн) 500 гр
Элсэн чихэр 1 аяга
Какао 50 гр
Ванилийн сахар нэг жижиг уут (ойролцоогоор 10 гр)

Хийх арга:
Гүзээлзгэнээ ишнээс нь салгаж, угаагаад 2 юмуу 3 хуваана. Дараа нь жигнэмэгээ 4 хэсэгт тэнцүү хуваагаад, дээрээс нь хөвсгөр кремээ тарааж тавина. Дээрээс нь ахиад жигнэмэгээ тавиад хөвсгөр крем, жигнэмэг, хөвсгөр крем... гэх мэт жигнэмэгээ дуустал нь ээлжилж өрнө. Энэ завсар гүзээлзгэнээ хавтгай хэрчээд хавчуулна. Хамгийн дээр нь бага зэрэг хөвсгөр крем түрхээд, какаогоо тарааж түрхээрэй.



5. Шоколадтай сүүн цэлцэгнүүр
Орц:    
Сүү 750 мл
Шоколад 150 гр
Элсэн чихэр 100 гр
Желатин 30 гр
Амт оруулах төдий ванил

Хийх арга:
10 гр желатинаа 80 гр хүйтэн усанд 30-40 минут сойно. Шоколадаа үрээд халуун сүүнд хайлуулна. Үүн дээрээ желатинаа хийгээд хамтад нь халаагаарай, харин буцалгаж болохгүй. Энэхүү зуурмагаа бялууныхаа хэвэнд хийгээд 2-3 цаг хөргөгчинд хийнэ. Хэвэнд орж цэлцэгнүүр шиг болмогц нь жимс болон хөвсгөр кремээр “хачирлаж” идээрэй.



6. Зөөлөн рулет
Орц:
Жигнэмэг 200 гр
Ус 100 мл
Элсэн чихэр 20-100 гр
Какао 2 цайны халбага
Кокос 80 гр
Цөцгийн тос 80 гр
Сахарны пудр 60 гр

Хийх арга:
Жигнэмэгээ бяцлаад какаотайгаа холино. Элсэн чихрээ бага зэрэг халуун усанд хийн уусгана. Элсэн чихэртэй усаа жигнэмэг, какаотайгаа хутгана. Харин энэ хооронд кокосны үйрмэгээ элсэн чихэр, цөцгийн тостойгоо холино. Жигнэмэгээ мөнгөлөг цаасан дээр бага зэрэг зузаантай тавьж дээрээс нь цөцгийн тосны зуурмагаа нимгэн түрхэж, болгоомжтой ороогоорой.



7. Газрын самарны тостой бялуу
Орц:    
Шоколадтай жигнэмэг 30 ширхэг
Элсэн чихэр нэг цайны аяга
Цөцгийн тос 6 хоолны халбага
Зөөлөн бяслаг (cream cheese) 100 гр
Газрын самарны тос аяганы 1/3
Хөвсгөр крем 1 аяга

Хийх арга:
Жигнэмэгээ гараараа бяцлах эсвэл бага зэрэг миксердсэн ч болно. Бяцалсан жигнэмгээ хайлуулсан маслотойгоо хутган, элсэн чихрээ хийнэ. Энэхүү жигнэмгээ суурь болгож, тэгшхэн гадаргуу дээр бага зэрэг зузаан тарааж тавиад хөргөгчинд 1 цаг байлгаарай. Хүсвэл шарах шүүгээнд 7 минут хийж нягтаршуулсан ч болно. Газрын самарны тос, элсэн чихэр, зөөлөн бяслаг, кремээ хамтад нь холиод жигнэмгэн суурин дээрээ тавиад хөргөгчинд 2-3 цаг хийнэ. Үүнийгээ шоколад болон хөвсгөр кремээр чимэглэж болно.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()