“SAMSUNG”-ийн дэлхийн стандартын Лед дэлгэц Монгол оронд худалдаалагдахад бэлэн боллоо

2015-12-23, 19:10
3,105
Дэлхийн технологийн тэргүүлэгч “Samsung” компани нь дэлхийн нийтийн сүлжээгээ улам өргөжүүлсээр, сая сая хэрэглэгчиддээ зориулж үргэлж шинэ техник, технологийг нээж байна. “Samsung” компани дэлхийн дахинаа нийт 15 төв удирдах оффис, 54 борлуулалтын төв оффис, 38 үйлдвэр, 34 судалгаа хөгжүүлэлтийн төв, 80 гаруй оронд өөрийн үндсэн ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
“SAMSUNG”-ийн дэлхийн стандартын Лед дэлгэц Монгол оронд худалдаалагдахад бэлэн боллоо


Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндийн 7-р байр, дэлхийн хамгийн том компаниудын жагсаалтад 13-т (2014) эрэмбэлэгддэг үндэстэн дамнасан томоохон компаниудын нэг юм. 2015 оны 3 сард “Samsung” компани нь ЛЕД дэлгэцийн зах зээлд өрсөлдөх томоохон алхам хийсэн нь “Yesco Electronics” компанийг худалдаж авсан явдал байлаа.



“Yesco Elelctronics” 
“Yesco Elelctronics” компани нь 1988 онд байгуулагдаж анх электрон мессэжийн дэлгэц үйлдвэрлэж эхлэсэн ба анхны худалдан авагч нь казиногийн эздүүд байсан ба дэлгэц нь 24 цаг, Лас Вегас хотын бөгчим халуунд ажиллах хүндхэн нөхцөлтэйгөөр анх гараагаа эхлэж байсан бол одоо “Yesco Elelctronics” компани нь мянга мянган дэлгэцийг АНУ-ын муж,  хилийн чанадад суурилуулсан дэлхийн тэргүүлэгч ЛЕД дэлгэцийн брэнд болоод байна.

“Yesco Elelctronics” нь хялбар угсралт, тод өнгө, тунгалаг дүрс, тог бага зарцуулалт, эдэлгээ удаан, найдвартай ашиглалт зэрэг үзүүлэлтүүдээрээ ЛЕД дэлгэцийн салбартаа тргүүлэгч бөгөөд дэлгэц тус бүрийн гэрэл, модулыг зөвхөн АНУ-ын Юта хотод байрлах өөрийн үйлдвэртээ угсарч, бэлтгэдэг учир дэлгэцийн чанарт бүрэн хяналт тавьж өндөр чанартай ЛЕД дэлгэц бүтээх үндэс суурь нь болдог.



Яагаад “Samsung” -ийг сонгох ёстой вэ?
Хамгийн шилдэг нь байхын тулд та хамгийн шилдгийг санал болгох хэрэгтэй.

Дэлхийн технологийн тэргүүлэгч “Samsung” компани нь таньд дараах давуу талыг санал болгох болно: 

1. Чанар. Дэлхийд танигдсан өндөр чанар. 25 жилийн түүхтэй ЛЕД дэлгэцийн салбарын тэргүүлэгч компанийн бүтээгдэхүүн таньд нэр төр, чанарын баталгааг 100% өгч чадна. 

2. Техникийн өндөр хүчин чадал. Маш хурц нарны халуун туяа, өндөр чийгшил зэрэг цаг агаарын онцгой нөхцөлийг даах бүрэн чадвартай.

3. ЛЕД процессор. Мэргэжлийн түвшинд дэлгэцийг ажиллуулах нэмэлт өндөр үнэтэй процессор авах шаардлагагүй. Дэлгэцийн өөрийн процессор нь контентийг нарийн дүрслэлтэй, мэргэжлийн түвшинд гаргах бүрэн боломжтой.   

4. Мэргэжлийн зөвлөгөө. Судалгаа шинжилгээн дээр үндэслэсэн олон талт өвөрмөц шийдэл, захиалагчийн үйл ажиллагааны онцлог, байршилд тохирсон техникийн үзүүлэлт бүхий дэлгэцийг мэргэжлийн баг таньд зөвлөх болно. 

5. Борлуулалтын дараах үйлчилгээ. “Samsung”-ийн сүлжээний оператор 365 хоногийн 24 цагт техникийн туслалцаа, үйлчилгээ үзүүлдэг.

6. Эко бүтээгдэхүүн. Ердийн ЛЕД дэлгэцээс 2-3 дахин бага цахилгаан зарцуулдаг ба үйл ажиллагааны зардлыг 2-3 дахин хэмнэх боломжтой.

“Samsung” компанийн Ази дахь албан ёсны төлөөлөгчийн газраас Монгол улсад ЛЕД дэлгэцийг борлуулах албан ёсны дистрибьютор компанийн сонгон шалгаруулалт явагдсан бөгөөд ЛЕД дэлгэцийн худалдаа, түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд дундаас Лед дэлгэцийн бэлтгэгдсэн хүнийн нөөц, ажлын туршлага, компанийн дотоод бүтэц зохион байгуулалт, менежмент зэрэг олон шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзэж “Броадбэнд” компанийг сонгон шалгаруулаад байна.  

“Броадбэнд” компани
“Броадбэнд” компани нь 2008 оноос хойш Медиа сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлэж, 2012 оноос хойш ЛЕД дэлгэцийн сурталчилгаа, ЛЕД дэлгэцийн худалдаа, түрээс зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагааа өргөжүүлэн ажиллаж байна. “Броадбэнд” компани ЛЕД дэлгэцийн зах зээлд чанартай бүтээгдэхүүн, мэргэжлийн найвартай үйлчилгээгээрээ бусад ижил төрлийн компаниудаас ялгарч чаддаг бөгөөд дээд хэмжээний хурал, чуулган зэрэг томоохон арга хэмжээнд зориулагдсан өндөр нягтаршил бүхий ЛЕД дэлгэцийг хэрэглэгчдэдээ санал болгодгоороо онцлог давуу талтай юм. 

ЛЕД дэлгэцийн зах зээлийн орчин
Манай оронд ЛЕД дэлгэцийн тухай бүрэн хэмжээний ойлголт дутмаг байдгаас үүдэн захиалгч дэлгэцийг байршлын онцлог, ашиглалт зэргийг бүрэн тооцолгүйгээр, мөн борлуулагч компаниуд захиалагчид мэргэжлийн заавар, зөвлөгөө өгдөггүйгээс буруу дэлгэц худалдан авах явдал элбэг байна. Багагүй хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг энэхүү бүтээгдэхүүнийг өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан олон талт судалгааг хийсний эцэст сонголтоо хийх нь эргээд өгөх өгөөжид шууд хамаардаг онцлогтой бүтээгдэхүүн юм. Учир нь ЛЕД дэлгэцийн сурталчилгааны зах зээл дэлхий нийтэд маш хурдацтай хөгжиж байгаа ба Манай оронд ч мөн адил тодорхой түвшинд хөгжиж эхлээд байгаа юм. Гэвч Монгол улсад нийлүүлэгдэж байгаа нийт ЛЕД дэлгэцийн 90 орчим хувь нь хямд үнэтэй, чанаргүй дэлгэцүүд орж ирж байгаа нь ЛЕД дэлгэцийн талаарх сөрөг ойлголтыг төрүүлж байна. Учир нь чанаргүй ЛЕД дэлгэц нь гэрлийн өнгө бүдэг, насжилт бага, эвдрэл гэмтэл ихтэй зэрэг олон сул талууд байгаа нь зах зээлд Монголын эрс тэс уур амьсгалд тохиромжгүй гэх буруу ойлголтыг хөрөнгө оруулагч нарт төрүүлж байна.

Samsung компанийн ЛЕД дэлгэц Монголд орж ирснээр ЛЕД дэлгэцийн салбарт томоохон өөрчлөлт хийх ба Өнгө дүрсний өндөр чанарыг мэдрүүлж зах зээлд олон эерэг өөрчлөлтүүдийг авчрах ба хөрөнгө оруулагч нарт ямар ч эргэлзээгүй хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бүрдүүлж өгөх юм. Цаашлаад Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчилж, дэлхийн томоохон хотууд болох New-York, Hong-Kong, Singapore зэрэг хотуудтай энэ зэрэгцэхүйц өнгөлөг, гэрэлтэй хот болох үүд хаалга нээгдэх юм.

Дэлхийн стандартын чанартай ЛЕД дэлгэц, мэргэжлийн түвшний угсралт суурилуулалт, өвөрмөц шийдэл, доголдолгүй найдвартай ажиллагааг “Samsung” компани албан ёсны дистрибьютор “Броадбэнд” компани Монгол оронд нэвтрүүлэхэд бэлэн болсныг дуулгахад таатай байна. .  



Ингээд Дэлхийн тэргүүлэгч компани болох “Samsung” “Броадбэнд” компанийг Монгол дахь албан ёсны дистрибьютор компаниар сонгож, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол 2015 оны 12-р сарын 21-ны өдөр “The One” Event hall- д болж өнгөрлөө.

Ёслолын үйл ажиллагаанд
Самсунг Электрониксийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Байгууллага хариуцсан менежер М.Бадрах
Броадбэнд компанийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар санамж бичигт гарын үсэг зурж, батламж солилцов.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.