Гоёлын даашинзны шоу амжилттай болж өнгөрлөө

Хамгийн тансаг гоёлын даашинзны “O Couture High Fashion show-2016” өнгөрсөн 12 сарын 3-ны өдөр Corporate Convention Center зочид буудалд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэ жилийн загварын шоуны онцлог нь тайз заслыг гоёлын даашинзны тансаг коллекцтой хослуулсаны дээр, урлаг соёлын алдартнуудтай хамтарч ажилласанаараа бусад ижил төстэй шоунаас ялгарч чадсан юм. 
Гоёлын даашинзны шоу амжилттай болж өнгөрлөө


Даймонд Хаусын очир алмаазыг шигтгэсэн 370 мянган ам долларын үнэ цэнэтэй гайхалтай даашинз, тансаг брэндүүдийн үзэсгэлэн, босоо хүлээн авалт гээд олон олон үзүүштэй хөтөлбөрүүдтэй, үл мартагдам сайхан үдэш боллоо. Барууны загварын шоуг санагдуулам энэ үдшийн арга хэмжээнд Монголд суугаа элчин сайд, мөн яамдын төлөөлөлөгчид, Монголын бизнесийн томоохон төлөөлөл болсон эрхмүүд, үзэсгэлэнт хатагтай нар болон урлаг соёлын алдартай уран бүтээлчид хуран цугласан юм.



“O Couture High Fashion show-2016”-ийн ерөнхий зохион байгуулагчаар Глобал Маркетинг Медиа Группын залуус, Азийн шилдэг дизайнер Д. Отгонжаргалын “O Couture” фэйшн салон, Монголын Загвар Урлагийн Холбоотой хамтран амжилттай зохион байгуулж Монгол HD телевиз мэргэжлийн түвшинд дуу, дүрсний өндөр чанартайгаар гайхалтай дүрсүүдийг буулгаж авчээ. Мөн загварын шоуны тансаг гоёлын даашинзыг амилуулсан үзэсгэлэнт бүсгүйчүүд, эрхэм зочдын торгон агшин, үйл явдлыг тодруулан Bronze Hero entertainment зураг болгон авсан билээ. Энэ удаагийн арга хэмжээг Porsche Mongolia, Данийн гоёл чимэглэлийн брэнд Dyrberg/Kern, гоёмсог гэрлийн бүрхүүлийн Soo Light, Европын тансаг гутлын брэнд Loriblu, Moёt Chandon, Сэнгүүр брэнд ивээн тэтгэгчээр ажиллаж мөн Саак.mn, Гоодаль сэтгүүл, Монгол Модель Агентлаг, Mint, Büro247, Fashion channel, Хос Шагай салон гэх мэт олон олон байгууллагууд дэмжин оролцлоо.



















































































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()