Америк эрийн аймшигтай ажил

2015-12-23, 01:35
15,735
Америк улсад суурьшсан цагаач иргэн Исаиа Овэнс (Isaiah Owens) хүүхэд байхаасаа л этгээд сонин зүйлсийг сонирхдог, эгэлгүй хүүхэд байжээ. Бусад хүүхдүүд түүний хачирхалтай гэмээр үйлдлээс цэрвэж, ойртож нөхөрлөдөггүй байсан гэнэ. Түүний одоогийн хийж байгаа зүйл нь ч үүнтэй холбоотой. Хачирхалтай нь тэрээр өөрийнхөө ажилд дуртай төдийгүй, сэтгэл хангалуун байдаг гэнэ шүү. Та түүнийг ямар ажил хийдэг гэж бодож байна?
Америк эрийн аймшигтай ажил


Тэрээр 5 настайдаа гэрийнх нь ойролцоо үхсэн амьтдын сэг зэмийг цэмбийтэл цэвэрлэн, хусаж, “сайн дураараа” оршуулдаг байжээ. Удалгүй түүний авга эгч нас барахад, эгчийнхээ шарилыг дээрээс нь тонгойн хальт харахдаа тэрээр “нас барсан хүн  яагаад заавал ийм муухай царайтай нөгөө ертөнцөд очих ёстой гэж?” хэмээн боджээ. 



Хүүхэд байхдаа аймшигтай биш харин цэвэрхэн, орчин үеийн оршуулгын газартай болно хэмээн мөрөөддөг байсан нь 1969 онд буюу их сургуулиа төгссөний дараахан нь биелэлээ олж, тэрээр Нью-Йорк хотын Харлем дүүрэгт өөрийн гэсэн оффистой болоход нь томоохон түлхэц болсон байна. 



Тэрээр өдгөө энэхүү газрынхаа үйл ажиллагааг явуулаад 46 дахь жилээ үдэж байгаа бөгөөд талийгаачдын нүүрийг хувиргах, хувцсыг нь солих, гадаад төрхийг нь сайхан болгож өөрчлөх гэх мэт буянтай ажил хийдэг аж. 



Ингэснээр тэднийг диваажинд очиход тусална хэмээн талийгаачийн ар гэрийнхэн болон Овэнс ч өөрөө итгэдэг гэнэ. 

























Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()