Эрүүл мэндээ хумсаараа хэрхэн шинжих вэ?

Эмэгтэй хүн бүр гар хумсандаа онцгой анхаардаг. Зарим үед арчлаад арчлаад цаанаасаа л өнгө нь хувираад, эмзэг болчихдог шүү дээ. Хумсанд орсон ямарваа нэгэн өөрчлөлтүүд нь таны бие организмд юу дутагдаж байгааг илтгэдэг байна. Тэгвэл доорх мэдээллээс асуултынхаа хариултыг аваарай охидоо.

Эрүүл мэндээ хумсаараа хэрхэн шинжих вэ?


1. Хумс цайрах
Хумсны угаас жигд цайрч, үзүүр хэсэгтээ гэнэт бараан өнгөтэй болсон хумс нь бөөрний өвчлөлийг илэрхийлдэг. Бөөрний үйл ажиллагаа алдагдсанаар цусан дахь химийн найрлагад өөрчлөлт орсноор  меланиныг хумс руу ялгарахад хүргэдэг. Мөн хумсны суурин дах жижиг цусны эсүүдийг нэмэгдүүлдэг гэсэн баримт ч бий. Энэ тохиолдолд бөөрний эмчид үзүүлж зөвлөгөө авах нь зүйтэй. Харин хумсны толио биш махан суурь нь цайрсан байвал ямар нэг халдвар эсвэл хумсны цусан хангамж муудсантай холбоотой. Элэгний цирроз, чихрийн шижин, төмрийн дутагдал, бамбай булчирхайн томрол, тэжээлийн хомсдол зэрэг шалтгаан хумсны цусан хангамжтай холбоотой юм.



2. Хумс шарлах
Хумс шарлах нь эрүүл мэндийн талаас хэд хэдэн шалтгаантай байж болно. Чихрийн шижин, элэг, уушиг, бөөрний өөрчлөлт, төмөр болон цинкийн дутагдал үүнд багтана. Хэрвээ нэг л сэжигтэй санагдаад байвал цусны шинжилгээ өгөөд үзэхэд үлүүдэхгүй. Мөн тамхи татдаг хүний хумс аажимдаа шарлах нь бий. Энэ тохиолдолд тамхиа зогсоохоос өөр үр дүнтэй арга үгүй. Хумсаа тасралтгүй буддаг бол энэ нь толионы хүчилтөрөгчийн хангамжинд саад учруулж, өнгийг нь өөрчилж байна гэсэн үг. Нэг хэсэгтээ будагнаас хол байж, хумсаа амраагаарай.



3. Хумс хөхрөх
Ихэвчлэн төрөлхийн зүрх судасний эмгэгтэй хүмүүсийн хумс нь ийнхүү хөх толботой байдаг. Хэрвээ таны хумс хөхрөөд байвал зүрхний эмчээс зөвлөгөө авахыг зөвлөж байна.



4. Хумсан дээр “хонь гарах”
“Хонь гарах” бол хүн бүрт тохиолддог түгээмэл өөрчлөлт. Жижигхэн цагаан толбо үүсэх олон шалтгаантай. Алханд цохих, гараа хавчуулах зэрэг хумсны бяцхан гэмтлээс ч улбаатай байж болно. Мөн маникюр тогтмол хийлгэдэг бол энэ нь “хонь гарах” бас нэг шалтгаан болдог.
Бусад шалтгаануудыг тоочвол:
- Тодорхой хэдэн төрлийн хумсны бүтээгдэхүүнээс харшлах
- Акрилик хумс нааснаас болж
- Цинкийн дутагдал
- Уургийн дутагдал (Гэхдээ энэ тохиолдолд жижигхэн цэг биш урт тууз маягаар гардаг)
- Кальцийн дутагдал
- Төмрийн дутагдал
- Цөөн тохиолдолд элэг, бөөрний өөрчлөлт байж болно.
Ихэнх тохиолдолд “хонь” хэдэн долоо хоногийн дараа өөрөө алга болдог бөгөөд ноцтой өвчний шинж тэмдэг биш байдаг. Харин тасралтгүй, арилахгүйгээр удвал эмчид хандаарай.



5. Хумсны толио атираатах
Хумсны босоо атираа бол жирийн хүнд байдаг л зүйл бөгөөд юуг ч илтгэхгүй. Нас нэмэгдэх тусам босоо атираа улам тодрох нь бий. Харин хөндлөн атираанууд үүссэн байвал энэ нь эрүүл мэндийн асуудал байгааг илэрхийлнэ. Анагаах ухаанд үүнийг “Beau’s lines” гэж нэрлэдэг бөгөөд хумс ургалт тухайн атираатай хэсгүүдэд түр хугацаанд их хэмжээний өвдөлт, стресс, ядаргаанаас болж зогссон, завсарласан гэдгийг харуулж байгаа юм. Хэсэг хугацаанд пауз авсан хумс буцаад ургаж эхлэхдээ тийм догол үүсгэдэг юм. Хэдэн сарын дараа хумс хангалттай хэмжээнд түрэн ургахад догол нүдэнд харагдахуйц болдог нь энэ. Хумс 6-12 сард нэг бүтэн ургаж дуусдаг учраас жилийн дараа гэхэд алга болно.



6. Хумсан дээр босоо  атираа үүсэх
Голдуу нойр булчирхай өвдөх, чихрийн шижин, бодисын солилцоо алдагдсаны улмаас үүсдэг. Мөн ходоод гэдэсний ажиллагаа муудаж, биед А аминдэм дутагдалтайг харуулах нь бий. Энэ тохиолдолд аль болох их лууван, сүү, өндөгний шар, элэг идэх хэрэгтэй.



7. Хумс хугарах, эмзэг болох
Хумс удаан ургах, хугарамтгай болох нь олон шалтгаантай. Ихэвчлэн хумс үсэнд, шаардлагатай амин дэмүүд дутагдсантай холбоотой байдаг.Тиймээс дараах аргуудыг туршаад үзээрэй. Зохистой хооллолт бол эрүүл хумсны үндэс. Хоол хүнсэндээ жимс, ногоо, сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх нь зохимжтой байдаг. Эдгээр хүнсэнд агуулагдах E, A, C, D витаминууд хумсанд зайлшгүй шаардлагатай байдаг. Үүгээр ч барахгүй эдгээр хүнс кальц, төмөр, цайр, ханаагүй тослог хүчлээр баян байдаг тул давхар эрүүл мэндэд тустай. Гар хуруундаа иллэг хийх нь цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн энэ үед хумсаа сойзоор үрж иллэг хийн дараа нь гар болон хумсанд зориулсан тэжээлийн тосыг түрхэх нь маш их нөлөө үзүүлдэг.Мөн оливын тос хумсны ургалтыг эрчимжүүлдэг байна. Гар, хумсандаа зориулаад жижигхэн саванд оливийн тосоо халааж хийгээд дээрээс нь далайн давс нэмж хийнэ. Тэгээд саванд гараа дүрж таван минут байлгахад хангалттай. Аль эсвэл гараа зүгээр л оливын тосоор тослосон ч болно.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()