Орон орны онгоцны хоолнууд

2015-12-19, 20:30
8,892
Аливаа улс орны иргэний нисэхийн компаниудын бизнес класс буюу нэгдүгээр зэрэглэлийн суудлын бүх зүйл тансаг байдаг тухай бид өмнө нь та бүхэндээ хүргэж байсан. Нэгдүгээр зэрэглэлийн тийз хэдийгээр тэнгэрт хадсан үнэтэй ч “үнэ дагаж чанар” хэмээх үгийг уриа болгосон гэлтэй. Ингээд иргэний нисэхийн компаниудын зорчигчдод санал болгодог зоогуудын та бүхэнд хүргэж байна.
Орон орны онгоцны хоолнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Сингапурын нисэхийн компани
Амталж шарсан үхрийн мах, тусгай аргаар хуурсан сармисны гол болон сүмстэй будаа өгдөг байна. Түүнчлэн зорчигчийн хүсэлтээр цагаан гаатай амтлагч ч дагуулдаг ажээ.



2. Хятадын нисэхийн компани
Яргай загасны шинэхэн мах, шарсан талх, шинэ ногооны салат бол эдний гол цэс юм.



3. Вьетнамын нисэхийн компани
Хар вандуйн сүмстэй гоймон, цөцгийтэй сам хорхой болон ногооны салат нь харахад жаахан хачирхалтай хэдий ч үнэхээр сайхан амттай байдаг аж.



4. Арабын Нэгдсэн Эмират улсын нисэхийн компани
“Hummus” буюу шошны нухаш, үхрийн шарсан мах, яншуйны саладтай талх дагалдуулж өгдөг байна. Зорчигчдын хамгийн дуртай хоол байдаг гэнэ.



5. Германы нисэхийн компани
Үнэхээр амттай харагдаж байна шүү.



6. Францын нисэхийн компани
Тахианы махтай соустай паста, мини-франц талх болон мини –франц бялуу идэнгээ амтат дарс шимвэл ямар вэ? Арааны шүлс асгаруулам харагдаж байна.



7. Австрийн нисэхийн компани
Амталж жигнэсэн төмс, гахайн махтай жигнэсэн байцаа өгдөг. Үндэсний уламжлалыг шингээсэн гайхалтай амттай байдаг аж.



8. Шинэ Зеландын нисэхийн компани
Бүрж шарсан тахиан цээж мах болох пастаны хачир. Энгийн хэрнээ үнэхээр сайхан харагдаж байна.



9. Саудын Арабын нисэхийн компани
Ногоон вандуй болон жигнэсэн луувантай үхрийн махан стейк. Түүнчлэн Саудын Арабын нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод олон төрлийн соус дагалдуулдаг бөгөөд тэдгээрээс өөрийн хүссэнээ амтлах боломжтой байдаг.



10. Америкийн нисэхийн компани
Шинэ ногооны салад, савтай сүмс, 2 өөр төрлийн бялуу, дээд зэргийн шампан дарс уунгаа “Эрх чөлөөний орон” луу нисвэл ямар вэ?



11. Японы нисэхийн компани
Зарим нисэхийн компаниуд уламжлалт хоолны цэс санал болгодог ч зарим нь “KFC”-ийн шарсан тахиа өгдөг гэнэ.



12. Монголын нисэхийн компани
Харин энэ бол Монголын нисэхийн шилдэг компани "МИАТ"-ын нэгдүгээр зэрэглэлийн зоог. 



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()