2015 онд “Google”-ээс хамгийн их хайгдсан 10 кино

2015-12-17, 21:30
14,139
2015 он бол найруулагч, жүжигчдийн хувьд уран бүтээлийн олз омог ихтэй, харин кино сонирхогчдын хувьд үзэх харах шинэ содон кино бүтээлээр элбэг дүүрэн жил болж өнгөрлөө. Иймээс уншигч та бүхэнд энэ онд “Google”-ээс хамгийн их хайгдсан, хамгийн их үзсэн шилдэг 10 киног танилцуулж байна. Оскарын шагналт шилдэг кинонуудаас гадна үзэгчдийг жинхэнэ утгаараа байлдан дагуулж чадсан гайхалтай бүтээлүүд бүгд багтжээ.
2015 онд “Google”-ээс хамгийн их хайгдсан 10 кино


10. “Birdman”
Энэ бол Мексикийн кино найруулагч Алехандро Гонзалес Иньяритту (Alejandro Gonzalez Inarritu)-г “Шилдэг найруулагч” болгосон “шилдэг кино” юм.”Зөвхөн би” хэмээн өөрийгөө хэт дөвийлгөж, бодит байдлаас тасарсан хүн эцэстээ юунд хүрдэг тухай өгүүлэх энэхүү гайхалтай бүтээлийг та хэрвээ үзэж амжаагүй бол заавал үзэхийг зөвлөх байна.


Видео




9. “Prem Ratan Dhan Payo”
Энэтхэг кино бол хэзээнээс л дуу бүжгийн гайхалтай дэглэлт, хослолоороо алдартай. Энэ удаад ч гэсэн хөгжилтэй, сонирхолтой хайрын түүхийг дуу бүжгийн гайхамшигтай хослуулж олон хүний сонирхлыг татжээ.


Видео




8. “Mad Max: Fury Road”
Энэ жил нээлтээ хийсэн “Галзуу Макс” кино нь анх 1979 онд гарч байсан хувилбрын шинэчилсэн найруулга гэж хэлж болно. Үйл явдлын зангилаа, өрнөл, жүжигчдийн ур чадварын дээд түвшнийг зөвхөн энэ киноноос л мэдрэх боломжтой. Хэрвээ хүн төрөлхтөн ухаангүй үйлдэл хийсээр, хүн чанаргүй байсаар байвал мөдхөн сөнөх болно гэдгийг харуулахыг зорьжээ.


Видео




7. “Straight Outta Compton”
Америкийн гудамжны репперүүдийн амьдралын хэв маяг, ялалтын төлөөх няцашгүй тэмцэл болон нөхөрлөлийн тухай харуулсан энэхүү киноны гол дүрд жүжигчин O’Shea Jackson, Corey Hawkins, Jason Mitchell нар тогложээ.


Видео




6. “Spectre”
Бүхэл бүтэн 50 жил өнгөрөхөд ширхэг ч үс нь цайгаагүй Жейми Бонд бол мөрдөх, “сүйтгэх” ажилдаа гаргууд нэгэн. “James Bond” цувралын хамгийн өндөр өртгөөр бүтсэн гэж хэлж болох энэхүү сүүлийн ангид нийт 303 сая доллар зарцуулсан бөгөөд тэндээс 34 сая нь зөвхөн машин сүйтгэхэд зарцуулагдсан гэдэг.  Түүнчлэн “Spectre”-ийн гол дүрийн жүжигчин Даниел Крайг (Daniel Craig) өөрийгөө “James Bond”-ийн цувралын гол дүрүүдээс хамгийн царайлаг нь хэмээн хошигносон гэнэ шүү.


Видео




5. “Minions”
“Despicable Me” буюу “Сарыг хулгайлах төлөвлөгөө” хүүхэлдэйн киноны хамгийн чамин шигтээ болсон дүр бол мэдээж өхөөрдөм хөөрхөн Минионууд. Тэд өмнөх жилүүдэд Грү болон түүний 3 бяцхан охины туслагч байсан бол 2015 онд өөрсдийн түүхээ үзэгчдэд үзүүлэхээр “шийдсэн” нь хамгийн зөв алхам болсон билээ.


Видео




4. “Fifty Shades of Grey”
Английн зохиолч E.L.James-ийн эротик гурамсан тууж “Fifty Shades of Grey”-ээс сэдэвлэсэн энэхүү кино нь энэ оны эхээр гарсан даруйдаа 500 сая долларын ашиг орлогог олсон байна. Сэтгүүлч бүсгүйн адал явдал, захирал залуугийн хайр сэтгэл хоёр хэрхэн нэгдэж буйг энэхүү киноноос үзээрэй.


Видео




3. “American Sniper”
Америкийн жүжигчин Брадлей Күүпер энэхүү кинонд сайн эцэг, сайн дайчны дүрд тоглосон бөгөөд энэхүү дүр нь түүний жүжигчний карьерийн хамгийн шилдэгт зүй ёсоор тооцогдоно.


Видео




2. “Furious 7”
“Галзуу хурд 7” киноны гол дүрийн жүжигчин Паул Вокер автын ослоор нас барснаас хойш энэхүү киноны зураг авалт түрдээ зогсоод байсан боловч түүний оронд төрсөн дүү болох Коди тоглосон байна. Албан ёсны дуу нь хүртэл “Youtube”-д хамгийн их хандалт авснаас харахад үнэхээр л “галзуу” кино болж чадсаныг илтгэнэ.


Видео




1. “Jurassic World”
Юрийн галавын эриний цэцэрлэгт хүрээлэнд болсон явдлаас 22 жилийн дараа энэхүү цэцэрлэгийг ахин сэргээхээр эрдэмтэд ирдэг. Хүмүүсийн анхаарлыг татаж, мөнгө олох гэсэн арга нь харин эсрэгээрээ эргэж, аймшигт үйл явдлууд ар араасаа үргэлжилнэ.


Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()