Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Түүний нэрийг Брэндон (Brandon) гэдэг бөгөөд тэрээр Сан Франциско дахь үнэтэй байшингаас ачааны машинд амьдарснаар орлогынхоо 90%-ийг хадгалж чаджээ. Өнгөрсөн зун Массачусэтсээс нүүн ирж “Google” компанид дадлага хийсэн ба энэ жил түүнийг ажилд авахаар болсон юм байна.
Дадлага хийх хугацаанд нь Брэндонд 4 хүн амьдрах боломжтой, 2 унтлагын
өрөөтэй хамгийн боломжийн орон сууцийг санал болгожээ. Гэвч энэ нь хоногт 65
доллар буюу сард 2000 долларын үнэтэй байсан байна. Энэ тухай тэрээр өөрийн
“Хайрцагнаас гадуур сэтгэе” буюу “Thoughts from Inside the Box” блогтоо
ингэж бичжээ:
“Байр орон сууц, хоол хүнс, унаа тэрэг гээд л бүх зүйл Массачусэтд амьдарч байснаас минь аймшигтай их үнэтэй юм. Би 2014 онд “Google”-д дадлага хийх хүсэлт гаргаж тэндээ ажиллах болсон. Тэгээд корпорациудын орон сууцны үнэ хамгийн багадаа хоногт 100 доллар байдаг гэдгийг олж мэдээд л ачааны машиныг гэрээ болгоё гэж шийдсэн дээ”
Түүний хэлснээр ачааны машинд амьдрах нь дараах давуу болон сул талуудтай гэнэ:
Давуу тал: "Мөнгө хэмнэнэ, Амьдралын туршлагатай болно, Ажилд ойрхон, Эрүүл мэндэд тустай"
Сул тал: "Нийгэмд хөнөөлтэй, тухгүй, cтресс ихтэй, сэтгэл зовнилтой, гэнэтийн зардал гарч болзошгүй"
Брэндон 10 сарын 21-нд туршилтийн журмаар 10,000 долларын ачааны машин хөлсөлжээ. Сард 121 доллар даатгалд шаардагдаж байсан учраас тэр төлөхгүй байхаар шийдсэн байна. "Цахилгааны төлбөрөө ч төлөхгүйн тулд цахилгаанаа таслуулах нь амьдралын чинь хэв маяг уу?" гэсэн асуултад ийм тайлбар хийжээ:
“Цахилгаан холбуулах шаардлагатай ч гэсэн ачааны
машин дах хэд хэдэн гэрэл, мөн зайгаар ажилладаг гэрлүүдийг би шөнө
ашигладаг. Чихэвч, гар утсаа батарей цэнэглэгчээр цэнэглэдэг. Харин
зөөврийн компьютерээ ажил дээрээ цэнэглээд шөнөдөө хэрэглэдэг. Нарны
эрчим хүчийг хэрэглэх бодолтой байгаа ч одоогоор сайн судлаагүй байна.”
Түүний амьдардаг машин