“LG Electronics”- ын “SUPER UHD TV”-тэй хамт бодит байдлын хил хязгаарыг даван гарсан гайхамшигт ертөнц!

2015-12-17, 17:19
2,903
Энэтхэгт айлчлан ирж буй хаврын баяр Холиг хэрхэн тэмдэглэдгийг Та мэдэх үү? Энэ бол хамгийн гүн гүнзгий сэтгэгдэл төүүлдэг өргөн цар хүрээтэй үйл явдлын нэг юм. Энэхүү баярын үеэр болдог олон тооны зан үйлийн дунд янз бүрийн өнгөтэй нунтгийг бие бие рүүгээ цацах заншил байдаг бөгөөд олон өнгийн тэдгээр нунтаг будаг өөр хоорондоо холилдон найрахаараа тийм гэхийн аргагүй ер бусын гайхамшигт өнгөний нийлэмж зохирлыг  үүсгэдэг байна.
“LG Electronics”- ын “SUPER UHD TV”-тэй хамт бодит байдлын хил хязгаарыг даван гарсан гайхамшигт ертөнц!


Энэ өвөрмөц зан үйлийг зуу зуун мянган хүн хийж гйүцэтгэдэг. Энэ л баяраар болдог өнгө будгийн “галзуу” найр, баярын жагсаалын цар хүрээг ажиглаж, жинхэнэ ёсоор нь үнэлж дүгнэе гэвэл, жишээ нь,  55UF950V SUPER UHD телевизор үзсэнээр ийм мэдрэмж төрж болох юм.

LG SUPER UHD телевизорүүдийн дүрсний чанар нь Full HD нягтралаас 4 дахин илүү юм. 8,3 сая пиксель нь дүрсийг улам хурц тод болгож, ойроос үзсэн ч гэсэн түүнийг өөгүй сайхан харагдуулдаг. Хар цагааны зааг ялгарал нь улам сайжирсан болохоор өнгөний нарийн ширийн ялгаа, үл мэдэг гэрэл сүүдэр ч улам тодорч, гайхалтай нийлэмж өнгө үүсгэх боломж олгодог. Өнгө будгийн энэхүү баяжлаг зохирол нь өөрийн тань огт анзаарч мэддэггүй байсан өнгөний хамгийн  нарийн ширийн зааг ялгаа, гэрэл сүүдэр, солонгорлыг өчүүхэн төдий ч гажилтгүйгээр дэлгэц рүү дамжуулдаг байна.      

Зузаанаараа атомын ердөө л 20 орчим үе давхаргатай тэнцэх 2-оос 10 хүртэлх нанометрийн хэмжээтэй өчүүхэн жижиг талстууд нь өөр өөрийн овор хэмжээнээс хамааран тодорхой өнгө цацруулж байдаг. Тийнхүү гэрэл цацруулагч тусгай элементүүд бүхий нэмэлт давхарга буюу хальс бүтээн гаргасан нь өнгө дамжуулалтыг сайжруулах, хар цагааны ялгарлыг гүнзгийрүүлэх, арын самбарын /панелийн/ эрчим хүчний хэрэглээг бууруулах боломж олгосон байна. Шинэлэг технологи ашигласны хүчээр ижил нэр төрлийн бусад загвараасаа ялгаатай нь, ердөө л 8,5-хан мм зузаантай телевизор үйлдвэрлэн гаргаж чаджээ.   
 

 
Nano Spectrum технологийн ачаар дээд зэргийн чанартай дүрс болон хурц тод өнгө будгийн гайхмаар баялаг нийлэмж зохирлыг гарган авсан байна. Color prime процессор нь график боловсруулалтыг хариуцаж, дүрсийг улам  хурц, ялгац сайтай болгон, түүний тодрол болон хар цагааны ялгарлыг нэмэгдүүлдэг бөгөөд ингэхдээ дүрс хувиргагч гурван алгоритмыг, тухайлбал, анхдагч мэдээллийн задлан шинжилгээ, сүүдрийн шинжилгээ болон хийсвэр хэтийн төлөвийг ашигладаг байна.     

Хэрэглэглэж буй эдгээр технологи нь шингэн талстуудыг оновчтой зөв удирдах чадварыг нэмэгдүүлж, телевизорийн дэлгэцэн дээрх дүрснүүдийг ерөнхийдөөө аль ч өнцгөөс харсан өнгө зохирлыг нь гажуудуулалгүйгээр үзэх боломж олгодог байна. Нүд чилээн ядраахгүй баялаг, байгалийн, тааламжтай өнгөнүүд нь телевизор үзэх үеэр өдөр бүр Танд сэтгэлийн цэнгэл эдлүүлнэ. 4K загварын телевизорүүдээр гарч буй дүрсийг нүдэнд хамгийн өртөмгүй нарийн ширийн ялгаралтай нь өрөөний аль ч хэсгээс, дурын өнцгөөр ташуулдан үзэж болно. LG-гийн телевизорүүдийн дэлгэцийн хосгүй өвөрмөц онцлог болох IPS матрицын ачаар ийм боломж бүрдсэн юм. Телевизорийн дэлгэцэн дээрх дүрс нь уг дэлгэцийг дарах, тогших зэргээр гадны нөлөө үзүүлэхэд ч гажуудан мууддаггүй байна.
     
Эдгээр телевизор нь өөгүй сайхан дүрснээс гадна ULTRA Surround хэмээх бусдаас нэн давуу дуу авианы системээр тоноглогдсон бөгөөд уг систем нь Таныг дэлгэцэн дээр гарч буй үйл явдлын өрнөл дунд аваачна. Өндөр чанартай дуу авианы энэхүү систем нь гайхалтай сайхан дуут дүрсээрээ өөрийг тань бишрүүлнэ. 4 дахин нэмэгдүүлж сайжруулсан нягтралынх нь ачаар дэлгэцэн дээрх объект болон эд зүйлсийг бараг гараар барин тэмтэрч болмоор санагдтал 3D дүрснүүд бодитой болон амилдаг. Харин дүрсийг ямар нэгэн гялбалтгүйгээр таашаан үзэх боломж олгодог туйлшруулалтын технологитой хослон 4K 3D+ телевизорийг, үзэхэд хамгийн шилдэг бөгөөд таатай телевизор хэмээн нэрлэж болох биз ээ. Ийм телевизор үзсэнээр хорвоо ертөнцийг бодит өнгө будгийн бүрэн дүүрэн зохирлоор нь бахдан харах боломжтой билээ.    



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.