Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Энэ долоо хоногт болсон уг түүхэн сонгуульд нийт 130 мянган эмэгтэй саналаа өгчээ. Хүйсийн эрх тэгш байдлын 978 гишүүдээс нэр дэвшигчдийг дэвшүүлсэн ба улс орон даяар нийт 20 эмэгтэй орон нутгийн зөвлөлд суудал авсан байна.
Саудын Арабын эмэгтэйчүүд сонгуульд саналаа өгсний дараа бараг бүгдээрээ зургаа Твитер хуудсандаа байршуулжээ.
Найман сарын эхээр эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг баталгаажуулж бүртгэл эхэлсэн байна.
Саналаа өгсөн эмэгтэйчүүд ямар сэтгэл дүүрэн аз жаргалтай байгаа нь дараах зургаас илэрхий харагдах ажээ.
Тус оронд эмэгтэйчүүдийн эрхийн байдал маш ихээр зөрчигддөг тухай НҮБ-аас гаргасан тооцоо байдаг. Харин эмэгтэйчүүд уг өдрийг тэмэглэж, одоо ч баярласаар байна. Учир нь энэ бол тэдний хувьд тохиох хамгийн жаргалтай мөчүүдийн нэг юм.
Саналын хайрцагт саналаа хийж буй инээмсэглэсэн эмэгтэйн зураг Твитерээр Саудын Араб төдийгүй дэлхий дахинд тараад байна.
Уг сонгуульд бүх насны эмэгтэйчүүд хамрагдсан байна.
Түүхэн явдлын гэрч болж байгаа учраас зарим эмэгтэйчүүд хүүхдүүдээ авчирчээ.