“Victoria Secret”-ийн хамгийн их орлоготой моделиуд

“Victoria Secret”-ийн албан ёсны загвар өмсөгчид бол дэлхийн хамгийн алдартай, хамгийн нэр хүндтэй, өндөр ашиг орлоготой гэдгээрээ алдартай. Хамгийн бага орлоготой модель л гэхэд жилийн 100,000 долларын ашигтай ажилладаг. Үүнээс харахад л тэдний нэр нөлөө, чанар чансаа яавч доогуур үнэлэгдэхгүй гэдэг нь тодорхой билээ. Ингээд 2015 онд “Victoria Secret”-ийн сахиусан тэнгэрүүд хэр их ашигтай ажилласныг харцгаая.
“Victoria Secret”-ийн хамгийн их орлоготой моделиуд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Жич: Энэхүү үзүүлэлт нь жилийн хугацаанд олсон орлого юм.

8. Марта Хант (Martha Hunt) - 2 сая доллар
26 настай АНУ-ын модель тэрээр “Free People”, “Juicy Couture”, “Albion Cosmetics” брэндүүдтэй гэрээ байгуулж ажилласнаар 2 сая долларын ашигтай ажилласан байна.



7. Лили Олдриж (Lily Aldridge) - 2 сая доллар
Өдгөө 30 настай АНУ-ын модель Лили "Victoria's Secret"-ийн гэрээт загвар өмсөгчөөс гадна “Michael Kors”, “Carolina Herrera” зэрэг алдартай брэндүүдийн нүүр царай болсон юм.



6. Жижи Хадид (Gigi Hadid) - 2.5 сая доллар
20 настай залуухан модель Жижи Хадид мөн л Америк гаралтай. Тэйлор Свифт (Taylor Swift)-ын “Bad blood” дууны клипнд тоглосноор анх олны танил болж байв. “Maybelline”, “Guess”, “Sea Folly” болон Австралийн дотуур хувцасны брэндүүдтэй гэрээ байгуулж хамтарч ажилласнаараа хэдэн саяаар тоологдох орлоготой болж чаджээ.



5. Кендалл Женнер (Kendall Jenner) - 4 сая доллар
Ким Кардашьяний дүү 20 настай Кендалл Женнер “Victoria Secret”-ийн моделиос гадна гоо сайхны “Estée Lauder”, “Calvin Klein”, “Fendi”, “Marc Jacobs”, нүдний шилний “Karl Lagerfeld” зэрэг брендүүдтэй гэрээ байгуулж олон саяын орлоготой болжээ. Женнерийн инстаграм нь 43,8 сая дагагчтай байгаа нь ямарч сурталчилгаанд амжилттай, ашигтай ажилладаг гэдгийг нь баталж байна. Мөн өөрийн дүү болох Кайли Женнер (Kylie Jenner)-тэй хамтран “Topshop” гэх загварын брэндийг гаргахаар төлөвлөж байгаа юм байна.



4. Кэндис Свейнпол (Candice Swanepoel) - 5 сая доллар
Өмнөд Африкийн 26 настай модель тэрээр гоо сайхны “Max Factor”, “Versace” брэндүүдтэй гэрээ байгуулж, “Givenchy”, “Free People” брэндүүдийн нүүр царай болсноор хэдэн саяар тоологдох орлоготой болж чаджээ.



3. Алессандра Амбросио (Alessandra Ambrosio) - 5 сая доллар
“Schutz”, “Dafiti” брэндүүдтэй моделийн гэрээ байгуулан ажилласан нь түүний орлогын ихэнх хувийг эзэлж байна. Өдгөө 34 настай, 2 хүүхдийн ээж тэрээр өөрийн “Planet Blue” гэх усны болон энгийн хувцасны брэндтэй. Түүнчлэн саяхан Бразилийн олон ангит кино болох “Verdades Secretas”  кинонд тоглосон байна. Энэ мэтчилэн загварын ертөнцөд ч төдийгүй, кино ертөнцөд ч шинэ дүр төрхийг авчирч, амжилт бүтээлийн оргилд хүрч байгаа алдарт сахиусан тэнгэр жилд дунджаар 5 сая долларын ашиг орлого олдог ажээ. 



2. Жоан Смолс (Joan Smalls) - 5.5 сая доллар
Жоан Смолс “Estée Lauder”, “H&M”, “Joe Fresh”, “Calvin Klein”, “Marc Jacobs” гэх зэрэг маш олон брэндүүдтэй хамтарч ажилладаг нь хөрөнгийнх нь ихэнх хувийг эзэлдэг байна. 27 настай Пуэрто-Рикогийн загвар өмсөгч тэрээр дэлхийд алдартай гоо сайхны бүтээгдэхүүний “Estée Lauder” брэндийн нүүр царай болсон анхны Латин модель юм.



1. Адриана Лима (Adriana Lima) - 9 сая доллар
Адриана 2000 оноос хойш “Victoria Secret”-тэй гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус брэндийн онцлох моделиудын нэг юм. 34 настай Бразил гаралтай тэрээр “Marc Jacobs”, “H&M”, “Desigual”, “Maybelline” болон “Vogue Eyewear” зэрэг брэндүүдтэй гэрээ байгуулснаар олон саяаар тоологдох хур их хөрөнгийн эзэн болсон байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()