Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэдний энэхүү маргаан Кимийн дүү Клое Кардашяний экс нөхөр сагсчин Ламар Одом (Lamar Odom)-оос эхлэлтэй аж. Одом, Клое нар гэр бүлээ цуцлуулсан бөгөөд харин энэ талаар тэдний ээж Крис, охин Клоедоо хандаж “Чи Одомд 2 дахь боломж олгосон нь дээр байх” хэмээн хэлжээ.
Үүнийг сонссон Ким Кардашьян ээжийнхээ өөдөөс “Таны энэ үнэт зөвлөгөө хичнээн муу ээж болохыг тань харуулж байна. Охиндоо ийм зөвлөгөө өгдөг ээжийг би лав мэдэхгүй юм” гэжээ.
Охиныхоо энэ үгний хариуд Крис Женнер ихэд гайхширч “Чиний үг намайг ямар их гомдоож байгааг мэдэж байна уу? Гэхдээ би юунд баяртай байна гээч? Чиний надтай харьцаж байгаа шиг би хэнтэй ч харьцдаггүй” хэмээн хэлжээ.
Энэхүү явдлын дараахан ээж охин хоёрын хэрэлдэх шалтгаан болсон сагсчин Ламар Одом, Невада мужийн эмсийн хүрээлэнгээс ухаангүй байдалтай олдож эмнэлэгт хүргэгдсэн юм. Эмч нар түүнийг архи, хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн оношилж, ухаан орох магадлал тун бага хэмээн мэдэгджээ. Хэдийгээр Клое Кардашьян түүнээс салсан ч гэлээ эмнэлэгт байн байн очиж, түүнийг асарч сувилж байгаа.
Реалити шоуны энэхүү дугаарын дараа: “Би хүүхдүүддээ өмнө нь хэзээ ч үүн шиг ихээр гомдож байсангүй” хэмээн Кимийн ээж ярьжээ.
Видео