Жастин Биберийг ухаангүй дурлуулсан охин

Залуу дуучин Жастин Бибер (Justin Bieber) саяхан өөрийн инстаграм хуудсандаа нэгэн үл таних охины зургийг байршуулан “Ээ бурхан минь, түүний нэрийг мэдэх хүн байна уу?” хэмээн бичсэн байна. Чухам ямар шалтгаанаар ингэж бичсэнээ одоохондоо тайлбарлаагүй ч, энэ охин түүнд таалагдсан болов уу хэмээн фэнүүд нь таамаглаж байгаа ажээ.
Жастин Биберийг ухаангүй дурлуулсан охин




Дээрх зурагны доор хүмүүс “Энэ охины инстаграм хаяг нь “сindywolfiereal” хэмээн бичиж Жастинд тусалсан байв.



 
Түүний жинхэнэ нэрийг Синди Кимберли (Cindy Kimberly) гэдэг бөгөөд Испани-Индонези гаралтай, 17 настай ажээ. Синдигийн тухай саяхан нэгэн дуулиан гарсан нь тэрээр хүүхэд асрагч хийж, халаасны мөнгөө олдог тухай мэдээлэл байлаа.



Жастин Бибер яагаад түүнийг онцлох болсон талаар Синди: “Яагаад ийм явдал болсон талаар надад мэдэх юм юу ч алга. Би фэйсбүүк, твиттер ашигладаггүй, зөвхөн инстаграм хаягтай. Хэн нэгэн нь миний Tumblr хаягнаас зураг хулгайлчихсан болохоор би ихэнх цахим хуудсуудаа хаачихсан байгаа” гэжээ.



Түүнчлэн өөрийнхөө тухай товчхон хариултууд өгсөн байна. Үүндээ тэрээр Испанид амьдардаг тухайгаа, ямар нэгэн гоо сайхны хагалгаанд орж байгаагүй, загвар өмсөгч биш, болон ойролцоогоор 170 см өндөртэй гэдгээ хэлсэн байна.





Жастины энэхүү үйлдэл нь түүний хуучин найз бүсгүй дуучин Селена Гомез (Selena Gomez) шинэ найз залуутай болсон тухай мэдээллийн хариу үйлдэл болов уу... 



Тэрээр Оросын үзэсгэлэнтэй модель, загвар өмсөгч Ирина Шейктэй тун адилхан байгаа биз...







Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()