Үзэсгэлэнтэй харагдахын тулд өөрийгөө золиослосон бүсгүй

Венесуэлийн модель 7 жилийн турш корсет зүүж 50 см-ийн бэлхүүстэй болсон ба 4 удаа хөхний мэс засал, 2 удаа хамрын мэс засал хийлгээд зогсохгүй бүх шүдээ авахуулан дахин суулгаснаар түүний бие төгс гэж хэлж болохоор болжээ. Түүний бодлоор бол эмэгтэй хүн бүр үзэсгэлэнтэй болохын тулд гоо сайхны хагалгаанд орох ёстой ажээ. 

Үзэсгэлэнтэй харагдахын тулд өөрийгөө золиослосон бүсгүй


Алейра Авендано (Aleira Avendaño) өдгөө 26 настай бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй байх хүсэлдээ автаж, 7 жилийн хугацаанд нийт 20 удаа биедээ мэс хүргэжээ.


 
Тэрээр өөрийн хүссэн 50 см-ийн бэлхүүстэй болохын тулд 7 жилийн турш өдөрт 23 цаг корсет зүүсэн байна. Тэрээр "Үүнийг зүүхийг анх үзэн ядаж байсан ч, зүүснээс хойш зургаахан сарын дараа бие маань их гуалиг болсон байлаа. Ингээд л би корсетийг байнгын хэрэглээгээ болгохоор шийдсэн дээ" гэжээ. 


 
Түүгээр ч зогсохгүй хөхнийхөө хүрээг тэлэхийн тулд 4 удаа, хамрын  мэс засалд 2 удаа мөн ходоодны судасны мэс засал, 3 үе шаттай өгзөгний биодолимер, нумарсан хөмсөгтэй болгох магнай өргөх мэс засал, хүзүү сунгах гэх мэтчилэн хагалгаануудад орсон байна. Түүний хамгийн анхны хамрын мэс засал нь маш зовиуртай байсан ба түүний царай хөх саарал өнгөтэй байсан учраас 1 сар инстаграмдаа зураг оруулж чадаагүй хэмээн их л санаа зовж байсан гэнэ. 


 
Алейра аварга том хөх, өгзгөөрөө олны анхаарлыг татаж байгаа ч дахин мэс хүргэхээс буцахгүй хэмээн цахим хуудсандаа зарлаад байгаа юм. Тэрээр "Эмэгтэй хүн гэдэг төгс байх ёстой, тиймдээ ч гоо сайхны хагалгаанд дор хаяж нэг удаа ороход буруудах зүйлгүй" хэмээн хэлжээ. 


 
Тэр инстаграм хаягтаа 500,000 дагагчтай бөгөөд өдөр болгон биеэ гайхуулсан, ялангуяа хөх өгзгөө харуулсан зураг нийтэлдэг ажээ. “Миний дагагчид надад маш чухал. Найз залуу маань онлайн шүтэн бишрэгчдийн минь хандалтаас болж намайг хэзээ ч хардаж байгаагүй. Одоогийн моделуудад нийгмийн сүлжээ маш чухал үүрэгтэй гэдгийг би сайн ойлгосон юм. Тэгээд ч цахим сүлжээнд л өөрийн бие хаагаа ил болгож байж, дэлхий дахинд танигдана шүү дээ" гэжээ. 
 


Мөн түүнийг Мексикийн "Playboy" моделиор өргөмжилжээ.



Алейрагийн энэхүү байдлыг дэмжих хүмүүс байхад шүүмжлэх, жигших хүмүүс ч бас өчнөөн байх аж.


 
Ер нь удаан хугацаанд корсет зүүх нь дотор эрхтэнд аюултай. Уушиг, амьсгалын замын эрхтнүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, ходоод, цөс, элгэнд ч муугаар нөлөөлдөг. Мөн түүнчлэн хавиргыг хавчиг болгодог байна.



Энэ сэрэмжлүүлэг Алейраг огт айлгаагүйгээр барахгүй энэхү бүх мэс засал, өөрчлөлт нь хангалтгүй санагдаж байгаа гэнэ. "Элсэн цаг шиг бие бол эмэгтэй хүний төгс галбир. Үүнд би ойртож байна. Цаашид улам илүү хичээх болно" хэмээн тэрээр мэдэгджээ.





Видео


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()