Телевизор худалдан авахдаа зөв сонголт хийгээрэй!

2015-12-16, 18:32
7,487
Техник, технологи хөгжихийн хэрээр гагцхүү үнэ ханшаар нь баримжаалан телевизор сонгон авахад жилээс жилд улам л төвөгтэй болж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар бол дэлхийн телевизорийн зах зээл бүхэлдээ 2018 он хүртэл жил бүр 3 хувиар өсөх бөгөөд ТВ техникийн нийлүүлэлт 260 сая нэгжид хүрэх аж. Энэ салбарын шилдгүүд, LG компанийн зүгээс аль нэг загварын телевизорийг сонгон авахдаа инчийнх нь хэмжээ, нягтрал, хэв маяг зэрэг үзүүлэлт дээр алдаж эндэхээс тань сэргийлж доорх зөвлөгөөг өгч байна.
Телевизор худалдан авахдаа зөв сонголт хийгээрэй!


LG телевизорүүдийн шинэ цувралд арын самбар нь хавтгай, дэлгэц нь нумарсан хүнхэр болон шилдэг, өндөр үнэтэйгээсээ жирийн хямдханыг хүртэл бүхий л төрлийн загварууд байгаа. Яг өөрт тань ямар телевизор шаардлагатайг тогтоохын тулд эдгээр загвар зарчмын хувьд  ямар  ялгаа, давуу талуудтай болохыг мэдэх хэрэгтэй юм.

LED телевизорүүдийн хувьд инчийн хэмжээ чухал болох тухайд.
55-аас бага инчийн хүнхэр LED телевизорүүд нь хавтгай телевизорүүдээс юугаараа ялгаатай вэ? Эн түрүүнд үзэх өнцөгт нь анхаарлаа хандуулаарай. 55-аас бага инчийн (40’-43, 47’-49’) хүнхэр LED телевизорүүдийн үзэх өнцөг нь 173 градус байдаг бол хавтгай LED телевизорүүдийн үзэх өнцөг 178 градус байдагтай холбоотойгоор 55-аас бага инчийн хүнхэр LED телевизорүүдээр гарч буй дүрс хажуунаасаа гажиж харагддаг бөгөөд үүнээс улбаалан телевизорийн дэлгэцэн дээр гэрлийн ойлтоор үүссэн цагаан цагаан толбо гарч ирдэг.

Үүний зэрэгцээ 55-аас бага инчийн (40’-43, 47’-49’) хүнхэр LED телевизорүүд нь хоёроос илүү хүн хамт суугаад үзэхэд тохиромжгүйгээс гадна анхнаасаа л стандарт хэмжээний зочны өрөөнд зориулагдаагүй байдаг. 55-аас бага инчийн хүнхэр LED телевизор үзэж буй хүн дэлгэцэн дээрх дүрсийг цагаан толбогүйгээр харахын тулд тухайн дэлгэцийн яг өмнө нь суух шаардлагатай болдог, харин бусад хүмүүсийн хувьд үзэх өнцгөөс нь хамааран дэлгэцэн дээрх дүрс улам гажиж харагдах болно. Тиймээс 55-аас багагүй инчийн хүнхэр LED телевизор худалдан авахыг зөвлөж байна.        
 

 
Сайн талуудаас нь  нэг зүйл тэмдэглэхэд хүнхэр LED телевизорийг /”хавтгай телевизор” гэх гээд андуурсан юм болов уу?/ хананд тогтооход илүү том орон зай хэрэгтэй, учир нь түүний зузааны хэмжээ 47 мм-ээс дээш хэлбэлздэг. Харин хүнхэр LED телевизорийг хананд тогтооход  дөрвөн өнцөг нь хананаас урагш ёрдойн гадаг болохоор түүнийг мөргөж гэмтэх эрсдэл байдаг. 

Жинхэнэ хүнхэр телевизор ямар байх ёстой вэ?
Цагаан толбогүй, элдэв гажилтгүй! LG-гийн хүнхэр OLED телевизорүүдийн үзэх өнцгийн хэмжээ багасдаггүй болохоор дурын инчийн телевизорийг хаанаас л бол хаанаас дүрсний ямар ч гажилтгүйгээр таашаан үзэх боломжтой. Зөвхөн LG-гийн хүнхэр дэлгэцтэй OLED телевизорүүд л Танд аль ч өнцгөөс үзсэн хурц бөгөөд тод дүрс харан баясах боломж олгоно. Дэлгэцийнх нь ар талд гэрлэн лампуудын оронд өөрөө гэрэлтэгч органик талстууд буюу бие биеэсээ үл хамааран асаж унтардаг өөрөө гэрэлтэгч OLED пикселиүд суулгаж өгсөн байгаа.  Үүний ачаар LG компани нь ер бусын баялаг өнгөтэй дүрс бүтээх хар цагааны ялгарлын гайхалтай өргөн цар хүрээг бий болгож чадсан юм. Ойрын зайнаас үзэхэд ч харагдах бусдаас давуу тодрол болон эзлэхүүнтэй дүрсийг нь Full HD нягтралаас 4 дахин их 4К Ultra HD нягтрал бий болгодог байна.

Хараа салгахын аргагүй сайхан дүрсийг дээд зэргийн цэвэр тунгалаг дуугаралт дагалдах ёстой. Harman/Кardon компанийн дээд зэргийн чанартай дуу авиа нь Танд сонсож мэдрэхийн мартагдашгүй баяр баясгаланг бэлэглэх болно. OLED телевизорүүдийн хээнцэр тансаг технологийн шинэчлэлийг Art Slim дизайн нэмэн баяжуулдаг бол LG-гийн webOS үйлдлийн систем нь Таны тав тух, сэтгэл ханамжинд зориулагдан бүтээгдсэн юм. Интернэтээр бэдрэх, аливаа эх сурвалжаас дурын контентоо татан үзэх, үүлэн агуулахын үйлчилгээ болон хавсралтуудыг ашиглах, зөөврийн бусад төхөөрөмжүүдтэй мэдээ баримт солилцох, хэд хэдэн бүсэд дэлгэцийг нь хуваан ашиглах зэргээр ийм телевизорийн үйлдлийн боломжид хил хязгаар гэж үгүй билээ.   
 

  
«Супер» хэмээх тодотголтой телевизор 
Хэрэв та телевизорээ хананд тулган байрлуулах юм уу ханандаа бэхлэн тогтоох нь дээр гэж үздэг бол хавтгай артай, шинэлэг LG SUPER UHD TV-д анхаарлаа хандуулаарай. Квантын цэгийн технологийг анх удаа ашиглаж буй телевизорийн LG 55UF950V загвар нь өндөр чанартай дүрс бүтээх хамгийн шилдэг боломж юм. Квантын цэгүүд нь өнгөний дамжуулалтыг сайжруулах үүрэгтэй болохоор телевизор үзээд төрөх сэтгэгдлийг мэдэгдэхүйц гүнзгийрүүлдэг. 2-оос 10 хүртэлх нанометрийн хэмжээтэй өчүүхэн жижиг талстууд нь өөр өөрийн хэмжээнээс хамааран өнөө үед байгаа гэрлийн эх сурвалжуудаас илүү нарийн цар хүрээ бүхий өнгө цацруулдаг.

Энэ нь  өнгөний нарийн ширийн зааг ялгааг яг бодитой дамжуулах боломжийг нэмэгдүүлдэг байна. ColorPrime технологи нь Nano Spectrum (нано спектр) технологи ашиглан LED-телевизорийн өнгө ялгаруулалтын цар хүрээг тэлснээр ердийн телевизорүүдээр гардаг өнгө будгийг дэлгэцэн дээр амилуулах боломж олгодог. Ultra Luminance технологи нь өнгөний зааг ялгааг сайжруулан, тодролын цар хүрээг нэмэгдүүлж байдаг бол IPS 4K матрицын онгой бүтэц зохион байгуулалт нь гэрлийн ямар ч гажилтгүй яг бодитой дамжуулалт, үзэх өнцгийн тэлэлт, дэлгэцийн бат бөх байдлыг хангаж байдаг. Harman/Kardon-ы дуу авианы аудиосистем нь асар том дэлгэцтэй өв тэгш хослон нүд салгахын аргагүй сонирхолтой үзвэрийг шимтэн үзэх, өөгүй цэвэр тунгалаг дуу авиа сонсох боломж олгоно. 


Хэрэв Та өндөр чанартай нэвтрүүлэг, кино үзэхээр үнэхээр орчин үеийн телевизор сонгон авах гэж байгаа бол LG ТВ-ийн загваруудад анхаарлаа хандуулах нь зүйтэй. Учир нь энэ загварын телевизорүүдэд LG-гийн хамгийн боловсронгуй технологийн бүхий л ажилбарууд, тухайлбал, алс хэтийн боломжоор дүүрэн, нэн шинэ WebOS ухаалаг платформ, гурван хэмжээст дүрс бүтээх туйлшруулалтын систем, орчин үеийн интерфейсийн бүрэн дүүрэн цуглуулга болон хээнцэр дэгжин хэв маяг зэрэг нь биеллээ олсон билээ.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.