“Исламын улс” бүлэглэл хэрхэн мөнгө олдог вэ?

2015-12-16, 02:45
16,593
Сүүлийн үед дэлхий даяар гарч буй аймшигт террорист халдлага, олон хүний амийг авч одсон буудалцаан, энд тэндгүй онгоц сүйрсэн тухай мэдээлэл чих дэлсэх болж. Эдгээрийг сонссон хэн хүний тархинд "Лалын улс" буюу "ISIS" хэмээх аймшигт нэр орж ирэн, аюулын харанга дэлдэж, улс орнууд ямагт байлдааны бэлэн байдал авч, цэргийн өндөр хамгаалалтыг гаргах болжээ. Тэд энэ бүгдийг гүйцэтгэхийн тулд мэдээж их хэмжээний хөрөнгөтэй байх ёстой. Харин яг хаанаас эх үүсвэрээ хангадаг вэ гэдэг нь олон хүнд нууцлаг байдаг. Тиймээс бид та бүхэнд энэ тухай мэдээллийг хүргэхээр шийдлээ.
“Исламын улс” бүлэглэл хэрхэн мөнгө олдог вэ?


6. Банк тонох
Саяхны нэгэн жишээ дурьдвал Парисын халдлагын үеэр алан хядагчид Бельгийн “ING” банкнаас 15,000 евро дээрэмдсэн хэрэг зэрэгцэн гарсан. Энэ мэтчилэн алан хядагчдын бүлэг олон тооны банк дээрэмдэж, харин ганц нэгээрээ үедээ бэлэн мөнгөний машин ч дээрэмддэг байна. Тэдний хувьд ганц нэг хүний амийг золионд гаргаж, банк дээрэмдэнэ гэдэг тийм ч ноцтой үйлдэл биш, зүгээр л мөнгө олох арга хэрэгслүүдийнх нь хамгийн энгийн жишээ юм.



5. Эртний эдлэл хил дамнуулан зарах
Сири болон Ирак улсуудын эрт дээр үеийн алт мөнгөн үнэт эдлэлүүдийг хил дамнуулан наймаалах нь толгой эргэм их хөрөнгө болдог аж. Тэдний энэхүү үйлдлийг ажигласан ЮНЕСКО энэ бол үндэстний хэмжээний аюул хэмээн анхааруулж байсан. Тэд эртний эдлэлүүдээ ихэнхдээ хувь хүмүүс болон дэлгүүрээс дээрэмдэж, Саудын Араб, Катар, Ливан, Туркаар дамжин барууны орнууд руу гаргадаг байна.



4. Хандив
Хандивыг зөвхөн буурай орнуудын ядуу иргэдэд өгдөггүй. Гэмгүй иргэдийг алж талан, дээрэм тонуул, хууль бус үйлдэл өчнөөнөөр нь гаргадаг тэднийг хөхүүлэн дэмжиж, хандив өгдөг улс олон байдаг аж. Энэ онд гарсан нэгэн мэдээллээр бол "ISIS"–ийн алан хядах бүлэглэлийн хандивын санд Саудын Араб, Катар, Кувейт зэрэг орнуудаас 40 сая гаруй доллар цугларсан гэжээ.



3. Барьцааны мөнгө
"ISIS"-ийн бүх гишүүд ямар ч хараа хяналтгүйгээр улс орнуудын гэмгүй ард иргэдийг барьцаалж мөнгө нэхдэг. Өнгөрөгч 11-р сард гэхэд л Норвеги, Хятадын 2 иргэнийг барьцаалан их хэмжээний мөнгө нэхсэн ч хоёр улсын засгийн газар хариу өгөхгүй байсан тул тухайн 2 иргэнийг хөнөөсөн хэрэг гарсан. Тэд энэ онд л гэхэд 25 сая долларыг хүн барьцаалж, олжээ. Түүнчлэн хүүхэд наймаалах, охид эмэгтэйчүүдийг хэмжээ хязгааргүй хүчирхийлэн алдаг аймшигт хэргүүдийг ар араас нь үйлдэж, дэлхий нийтийг айдаст автуулсаар байна.



2. Газрын тосны наймаа
Газрын тосыг наймаалах явдал бол тэдний орлогын гол эх үүсвэр юм. Исламын улс бүлэглэл Ирак, Сири дэх газрын тосны томоохон газруудыг эзэмшин, Турк руу гаргаж байгаа аж. Сардаа 50 сая доллар, жилдээ дунджаар 600 сая доллар олдог гэх мэдээлэл бий.



1. Татвар
“New York Times” сэтгүүлээс гаргасан мэдээллээр бол тэд тухайн газарт амьдарч буй оршин суугчид, энгийн ард иргэд, бизнесмэнүүдээс жилд дунджаар 900 сая долларын татвар авдаг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()