Энэ бүсгүй юу хийдэг вэ?

2015-12-15, 18:00
16,105
Бид үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг ихэвчлэн ухаан муутай, сайхан царайгаараа мөнгө олдог гэх зэргээр андуу ташаа боддог нь нууц биш. Гэвч энэ нь ердее л нэг өнгөцхөн ойлголт юм. Тэдний талаар мэдэх тусам эхний ойлголт хэзээд худал болох нь нотлогдоно.Ингээд Орегон мужын сайхан бүсгүйн зоримог шийдвэрийн цаана юу байсныг хамтдаа сонирхоё.
Энэ бүсгүй юу хийдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
























*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*



Өдгөө 21 настай Пайж ВанЗант (Paige VanZant)-ийг танилцуулж байна.Тэрээр Орегон мужын Ньюберг хотод төрж өссөн. "Nike", "Columbia" зэрэг спорт хувцасны моделоор ажиллаж байсан байна.Гэтэл сүүлийн хэдэн жил тэрээр тулааны спортоор шаргуу хичээллэж эхэлжээ.



Улмаар Пайж ВанЗант (Paige VanZant) UFC-гийн дэлхийн холимог тулааны 68 кг-ын жинд, өрсөлдөгчаа 6:1-ийн харьцаатай буулган авч амжилт тогтоосон байна. Моделийн карьераа орхин байж, тулааны спорт сонгосон шалтгаан юу байв?Тэрээр багаасаа л бүжгийн спортоор хичээллэж, моделийн чиглэлээр ажилладаг байсан. Хэн ч түүнийг өөрөөсөө гарамгүй ийм зоримог шийдвэр гаргана гэж бодоогүй байх.Түүний шийдвэрт ойр дотны хүмүүс нь санаа зовнидог гэнэ.



Пайж ВанЗант (Paige VanZant) 2009 оноос UFC-гийн холимог тулааны домог болсон Кен Шамрок (Ken Shamrock)-ийн удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн байна. Тэрээр хэлэхдээ: "Миний аав UFC-гийн хамгийн том шүтэн бишрэгчдийн нэг.Тэгээд ч миний шийдвэрийг дэмжиж, надад үүнийг хийх урам зориг өгсөн."



Пайж ВанЗант (Paige VanZant) багаасаа спортод дуртай нэгэн байв. Түүний хамгийн анхны холимог тулааны ялалт нь 2012 онд буюу түүнийг 18 настай байхад болжээ. Ингээд түүнд ялалтын хур бууж эхэлсэн байна. Орсон тэмцээн бүртээ амжилттай оролцож ялалт байгуулж эхлэв.



Тэрээр " Би одоо л жинхэнэ өөрийгөө оллоо. Орсон тэмцээн бүрээ эргэж санахад үнэхээр гайхалтай санагддаг. Би үнэхээр энийг хийж чадсандаа итгэж ч чадахгүй нь" Пайж ВанЗант (Paige VanZant) UFC-гийн эмэгтэйчүүдийн өсвөр үеийн амжилттай яваа залуу тулаанчдын нэг юм. Үзэсгэлэнтэй бүсгүйгээс яриа авах хэвлэл мэдээллийн газрууд, спорт хувцасны нүүр царай болгох санал зэргүүд тасардаггүй байна.



Түүний менежер Майк Робертс (Mike Roberts) энэхүү саналуудад эсрэг байр суурьтай байдаг гэнэ. Тэрээр түүнийг олон юманд сатааралгүй, тэмцээнийхээ бэлтгэлийг сайн хийлгэхийг хүсдэг гэжээ. Пайж ВанЗант (Paige VanZant) хэлэхдээ: "Би зөвхөн өөрийнхөө хүслээр амьдрахыг хүсэж байна. Бусад хүмүүсийн юу гэж хэлэх нь тийм ч сонин биш. Тэд намайг яагаад тулаанч болох замыг сонгосонд маш их гайхдаг. Энэ намайг аз жаргалтай болгодог учраас би өөрийнхөө сонголтонд хэзээ ч харамсахгүй"



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()