Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Өнгөрсөн зууны эмэгтэйчүүдийн хувьд нарийхан бэлхүүсийг том сайхан хөхтэй хослуулах корсетийг илүүд үздэг байжээ. Учир нь хэвлий цээжний илүүдэл махыг корсетний тусламжтайгаар хөхрүү түрж томосгож харагдуулдаг байна.
Мөн түүнчлэн жижиг хөхийг илүү том харагдуулахын тулд хөхөвчнийхөө дотор хөвсгөр биетийг хийгээд зогсохгүй, хөхийг хэсэгхэн хугацаанд том сайхан болгох бумбан төхөөрөмж, тосыг хүртэл хэрэглэдэг байжээ.
Овор хэмжээгээрээ бага төдийгүй биед эвтэйхэн, ямарч хэмжээтэй хөхөнд төгс таарах хөхөвчний эрин эхэллээ. Хөхийг том харагдуулах хатуулга, нэмэлт өргөгчийг ч оруулж өгсөн байна.
Эмэгтэйчүүдийг том хөхнөөс илүүтэйгээр даашинзнийх нь цаанаас харагдах тэдний төрөлх хөх чимэх болов. Биед тээртэй зузаан хиймэл хөхөвчийг хэрэглэхээ больж, хөнгөхөн авсаархан байгалийн гоо сайхныг илтгэх цээживчин хөхөвчийг илүү зүүх болжээ.
Бариу биш корсетийг ч урлах болсон байна.
Хожим хөхийг илүү төмбөгөр сайхан харагдуулахуйц гоёмсог корсетууд ч гарч эхлэв. Нэг сумаар хоёр туулай буудсантай ижил тухайн үеийн эмэгтэйчүүд гоё сайхан хөх, нарийхан бэлхүүсийг хослуулан гунхах болжээ.
Хөхөвчний загвар 1890-д оны үед илүү гоёмсог өнгө төрхтэй болж ирэв. Хөхөвчний гадуур загварлаг бүрээсийг хийж өгснөөр цэвэрлэгээний асуудалд ч торохгүй болсон байна. Эдгээр хөхөвчийг корсетний дотор зүүдэг байжээ.
Тухайн үеийн бүсгүйчүүд "S" биеийн галбирыг илүүд үзэх болов. Энэ нь том хөх, нарийн бэлхүүс, ондгор өгзөг юм. Тэр үед ч гэсэн охид бүсгүйчүүд хөх бөгсөнд ихээхэн ач холбогдол өгдөг байжээ. Түүнийгээ дагаад корсетний хэв маяг ч гэсэн өөрчлөгдөж эхлэв. Өгзөг дархааргүй загвар нь бүсгүйчүүдийн өгзгийг улам тодотгож өгчээ.
1905 оны үед ийм хөхөвчүүд моданд орж байв. Дотор талд нь бэхэлгээ, хатуулга зэргийг ухаалгаар шийдэж өгсөн байна.
1900-1910 оны үеийн хөхөвчний хувьсгал