1. Хумхаа өвчнийг эсэргүүцэх чадвартай хүмүүс
Шумуулаар дамжин халддаг хумхаа өвчнөөс болж жилд 600-700 мянган хүн харамсалтайгаар амиа алддаг билээ. Хумхаа өвчний бичил бактери нь хүний цусны улаан эсэд нэвтрэн, эсийн хэлбэрийг өөрчлөн, дархлааны системийг бүхэлд нь маш хурдан устгадаг. Түүнчлэн цусны эргэлтийг боогдуулж, хүчилтөрөгчийг сааруулдаг ажээ. Харин төрөлхийн цусны эсийн өөрчлөлттэй хүмүүс энэхүү халдварыг эсэргүүцэх чадвартай байдаг бөгөөд ийм өвчинд ерөөсөө нэрвэгддэггүй байна.
2. “Алтан” цустай хүмүүс
Дэлхий дээрх хамгийн ховор цусны бүлэг бол “0 RH” бүлэг юм. Одоогоор ийм цусны бүлэгтэй 40-50 хүн, харин 10 донор л дэлхийд байдаг аж. Эмч нар тэднээс маш яаралтай тохиолдолд л цус авдаг байна. Харин тэдэнд өөрсдөд нь таарах донор гэж бараг байдаггүй нь харамсалтай.
3. Өндөрлөг газарт дасан зохицсон хүмүүс
Түвдүүд бол далайн түвшнээс дээш 4500 метрт өргөгдсөн, ууланд амьдардаг хүмүүс. Маш өндөрлөг газар учир хүчилтөрөгчийн хэмжээ энгийнээс 1.5 дахин бага байдаг бөгөөд амьсгалахад үнэхээр хэцүү байдаг нь тодорхой. Харин тэд энэхүү нөхцөл байдалдаа аль хэдийн дасан зохицсон төдийгүй анатомийн бүтэц нь ч энгийн хүнийхээс өөр буюу илүү өргөн цээжтэй, уушигны багтаамж сайтай байдаг байна. Түүнчлэн тэд харьцангуй бага улаан эстэй тул цус өтгөрөлт явагдаж, бүлэгнэл үүсэх аюултай байдаг. Судалгааны өгөгдөлд өндөрлөг бүсэд харъяалагдах хүмүүсийн генийг “EPAS1” хэмээн тэмдэглэдэг бөгөөд тэдний ген нь хүчилтөрөгчийн агууламжыг үлэмж хэмжээгээр тээх чадвартай байдаг ажээ. Харин нам дор газар амьдардаг хүмүүс өндөрлөг бүсэд гарч ирэхээрээ толгой нь эргэх, дотор нь давчдах, ухаан алдах зэрэг реакц өгч эхэлдэг байна.
4. Тархины өвчлөлийг эсэргүүцэх чадвартай хүмүүс
Папуа Шинэ Гвенейд 15-р зууны үед амьдарч байсан “Fore People” хэмээх омгийнхон аймшигтай тархины тахал болох “куру” хэмээх өвчлөлийг эсэргүүцэх чадвартай байжээ. Энэ нь ихэнхдээ тархины өвчтэй хүн болон малын махыг идсэн тохиолдолд шууд халдварладаг бөгөөд тахал туссанаас хойш 6-12 сарын дотор нас бардаг байв. Энэ омгийнхон нас барсан хамаатан садан, ахан дүүсийнхээ тархийг иддэг аймшигт уламжлалтай байж. Үүнийгээ харин “тэднийг хүндэтгэж буй хэрэг” хэмээн тайлбарлан үлдээсэн ажээ. Чухам энэ аймшигт хэргээс болоод л омгийнхон бараг тэр чигтээ “куру”-аар өвчилж, амиа алдсан гэдэг ч цөөн хэдэн хүн онцгой генийнхээ тусламжтайгаар энэхүү өвчөөс амь гарч чаджээ.
5. Хүйтнийг тэсвэрлэх чадвартай хүмүүс
Дэлхийн хамгийн хүйтэн хэсэгт амьдардаг, тухайлбал Эскимосчууд 4000 жилийн тэртээгээс өвөл урттай, зун богинотой газар буюу Гринландын эрэг, Аляск Оросын хойд хэсэг, Канадын хойд хэсгээр ихэвчлэн суурьшсан бөгөөд -40 градусын хэмтэй орчинд аж төрдөг. Тэд эртнээс ийм хатуу хахир уур амьсгалтай газар амьдарч ирсэн учир генед нь хүйтнийг эсэргүүцэх чадвар суусан байна. Тэдний бодисын солилцооны түвшин энгийн хүнийхээс 1.5 дахин их байдаг бөгөөд -40 хэмд ч дагжин чичирдэггүй, мөн биеийн дулаанаа бага алддаг аж.
6. Усан доор харж чаддаг хүмүүс
Ус нь бидний нүдэн дэх шингэнтэй адилхан нягтралтай байдаг учир бид усан дор сайн харж чаддаггүй. Харин усан доорхи 22 метрийн гүнд ч маш сайн хардаг хүмүүс бол “Мокен” омгийнхон юм. Тэд амьдралынхаа 2/3-ийг усан дээр болон доор өнгөрүүлдэг бөгөөд ховор дунгуудыг цуглуулж арилжан амьдралаа залгуулдаг ажээ.
7. Бат бөх ястай хүмүүс
Бид бүгд л хөгшрөхөөрөө ясны сийрэгжилтэнд “идэгдэн”, ясны жингээ алдаж эхэлдэг. Харин Өмнөд Африкийн нэгэн жижигхэн омог болох Африканерууд ясны жингээ амьдралынхаа туршид ердөө алддаггүй бөгөөд “ясны сийрэгжилт” гэсэн ойлголт тэдэнд байдаггүй аж. Эрдэмтэд энэхүү генийг “SOST” хэмээн нэрлэдэг бөгөөд ясны сийрэгжилт, хугарал, хорт хавдрыг эмчлэх гайхалтай ховор ген хэмээн тэмдэглэжээ.
8. Унтах шаардлагагүй хүмүүс
Эрүүл хүн өдөрт дор хаяж 7 цаг унтах ёстой байдаг бол “DEC2” хэмээх гентэй цөөхөн хүний бие организмд нойр тийм ч чухал биш байдаг аж. Бид дутуу нойртой удаан явахаараа цусны даралт ихсэх, ядаргаанд орох, толгой өвдөх, ухаан санаа орж гарах, сэтгэл санаагаар унах зэрэг сөрөг шинж тэмдэг анзаарагддаг. Гэтэл эдгээр хүмүүс өдөрт ердөө л 3-5 цаг унтдаг бөгөөд энэ нь тэдний хувьд хэвийн нойр ажээ. Хамгийн сонирхолтой нь 60 сая хүн тутмын 600,000 нь ийм байдаг байна.
9. Холестрины түвшин нь нэмэгддэггүй хүмүүс
Бид болж л өгвөл шарсан хуурсан хоол идэхгүй байж холестрины түвшингээ нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авдаг. Гэтэл “PCSK9” гентэй төрсөн хүмүүсийн холестрины хэмжээ огтхон ч нэмэгддэггүй байна. Энэ нь нэг талаар эерэг боловч зарим талаараа харин ч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж.
10. ДОХ-ыг эсэргүүцэх чадвартай хүмүүс
Хүн төрөлхтөн устах шиг амархан зүйл үгүй. Ганцхан том солир унах, эсвэл томоохон үер, хар шуурга дэгдэх, тахал, халдвараар өвчлөх зэрэгт л хүчин мөхөсдөнө. Эдгээрийн нэг бол ДОХ юм. Одоохондоо ДОХ-ыг саармагжуулах эм бэлдмэл, эмчилгээний аргыг гаргаж авч чадаагүй байгаа боловч “CCR5” гентэй хүмүүсд ДОХ-ын вирус огт нөлөөлдөггүй аж. Энэхүү ген нь цусанд вирусыг нэвтрэхээс хамгаалдаг гайхалтай хамгаалалт болдог байна.