1. “Шуудан зөөгч эр биднээс гарын үсгээ зурж өгөөч гэж хүснэ, таксины жолооч хамт зургаа татуулахыг хүснэ, зөөгч бүсгүй гар барихыг хүснэ. Бидний өчүүхэн жаахан үйлдэл хүртэл хүмүүст асар их баяр баясал бэлэглэдэг гэж бодохоор үнэхээр сайхан.”
2. “Биднийг хүмүүс Есүс Христээс ч илүү сайн таньдаг болжээ.”
3. “Бид бие биедээ бол Битльзийнхэн гэж бодогддоггүй. Зүгээр л Жон, энгийн нэг Паул, тэнэг царайтай Жорж нар шүү дээ”
4. “Бид заримдаа олон сая хүний өмнө тайзан дээр гараар Пөөх, бид чинь энэ хүртэл яаж ирээ вэ хэмээн гайхширдаг. Цаг хугацаа, алдар хүнд гэдэг ийм л айхтар зүйл байдаг байх нь.”
5. “Амьдралаа он жилээр бус, найз нөхдөөр тоол, нулимсаар бус инээмсэглэлээр тоол”
6. “Бидэнтэй таарч байсан хамгийн хэцүү хэвлэл бол Английн шар сонинууд байлаа. Тэд хэрвээ манай хамтлагийг тарвал цаашдаа юу хийцгээх вэ ч гэж асууж байсан. Энэ асуулт бидэнд мэдээж үнэхээр инээдтэй санагдсан л даа. Яагаад гэвэл бид чинь тактиктай, зохион байгуулалттай хамтлаг биш, хүсэл мөрөөдлөөрөө нэгдсэн нэгдэл юм шүү дээ. Бид юу хийж байгаагаа үргэлж мэддэг байсан.”
7. “Таны байх учиргүй газар гэж үгүй. Бодол санаанд чинь багтаж л байгаа бол тийшээ та заавал хүрнэ гэсэн үг.”
8. “60-д оны нийгмийн байдал бидэнд асар их хариуцлагыг сургаж, аливаа боломжийг зүгээр ч нэг ашиглах биш, олон бэрхшээл дундаас ганц боломжийг харах тэр гайхалтай чадварыг сургаж өгсөн.”
9. “Амжилттай яваа ямар ч тэнэгийн ард ухаантай гэргий нь байдаг”
10. “Хайр бол бэлэг биш. Хайр бол ургамал юм. Түүнийг үргэлж усалж, энхрийлж, нар үзүүлж, арчилж байх хэрэгтэй.”
11. “Йокотой уулзахаасаа өмнө би их эрэлхэг, омогтой залуу байлаа. Харин түүнтэй учирснаас хойш би тэр их омог бардам зангаа, тэр их цаг заваа 2 хуваах хэрэгтэй болсон.”
12. “Бидний хайр бол яг үнэндээ багш шавийн харилцаа байсан юм. Би бүхнийг мэддэг мэт царайлдаг ч надад тэр бүгдийг зааж өгдөг хүн нь миний эхнэр байлаа.”
13. “Намайг 5 настай байхад ээж минь аз жаргал бол амьдралын утга учир гэж хэлж байж билээ. Харин намайг сургуульд ороход том болоод ямар хүн болохыг хүсч байна гэхэд нь би аз жаргалтай хүн болмоор байна гэж хариулсан. Багш намайг асуултынхаа учрыг ойлгоогүй байна гэхэд нь би дотроо харин та нар амьдралын утга учрыг ойлгоогүй байна даа хэмээн бодож байлаа”
14. “Зугаатай өнгөрүүлэн гарздаж байгаа цаг хугацааг дэмий үрсэнд тооцдоггүй юм”
15. “Бурхан, буг чөтгөр, луу гээд л үлгэр домгийн зүйлс тархинд чинь эргэлдэж л байгаа цагт тэд чиний хувьд оршиж байна л гэсэн үг. Үүнтэй адил мөрөөдөл хүслийг чинь биелэхгүй гэж хэн хэлээд байгаа юм бэ?”
16. “Миний ямар харагдах, юу мэдрэгдэх надаас өөр хэнд ч хамаагүй, миний л хувийн зүйл. Би ийм л байсан, үүнийгээ хэзээ ч өөрчлөхгүй.”
17. “Би хэн нэгнээс амьдралын утга учрыг хэзээ ч асууж шалгааж байсангүй. Харин уран бүтээлээрээ л тэр бүхэнд чадах ядахаараа хариулт өгөхийг хичээж ирлээ.”
18. “Хайр, энх тайван гэдэг зүйл зөвхөн 60-д онд л үлдэх зүйл гэж бодох юм бол тэр чиний амьдралдаа гаргаж болох хамгийн том алдаа болно. Харин тэдгээр зүйлс бол мөнх настай юм.”