Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Элизабет Тайлор
Жүжигчин Элизабет Тайлор амьдралынхаа туршид 8 удаа хуримаа хийсэн гэдэг. Эх сурвалж болон түүний ярилцлагуудаас харахад зүрх сэтгээлээсээ хайрлаж явсан хүн нь жүжигчин Ричард Бартон байжээ. Тэд нэгэн цагт хуримаа ч хийж, бас нэгэн цагт нууц амрагууд ч болж явсан түүхтэй. Алдарт “Клеопатра” түүхэн киноны зураг авалтын үеэр буюу 1961 онд танилцсан жүжигчид 1964 оны 3-р сарын 15-нд Англи, Америкийг бүү хэл, дэлхийг донсолгосон цуутай хуримаа хийсэн юм.
2. Франк Синатра
Америкийн поп жазз стилийн алдарт дуучин Франк Синатра 50 насандаа, жүжигчин, загвар өмсөгч Миа Фарровтэй хуримаа хийсэн юм. Тэд анх Франк Синатрагийн тоглосон “Von Ryan’s Express” киноны зураг авалтын үеэр танилцаж, 1966 оны 7-р сарын 19-ний өдөр хуримаа хийсэн нь олон хүний гайхшралийг төрүүлжээ. Харамсалтай нь 29 насны зөрүүтэй хосууд хоёрхон жилийн дараа салсан байна.
3. Элвис Пресли
Өнгөрсөн зууны домогт дуучин Элвис Преслигийн хурим 1967 оны 5-р сарын 1-ний өдөр Лас Вегас хотын “Аладдин” зочид буудалд болж байжээ. Тэрээр сүйт бүсгүй Присциллатай ярилцан, хуримын тангарагийнхаа доторх “Бие биедээ ямагт захирагдана” гэсэн утгатай үгийг хэлээгүй байна. Түүнчлэн тэдний хуримын бялуу одоогийн ханшаар 22,000 долларын үнэтэй байсан хэмээн “People” сэтгүүл мэдээллэжээ. Хосууд 6 жилийн турш хамт амьдарсан бөгөөд тэдний салалтыг Присциллагийн өөр хүнд дурласан явдлаас үүдэлтэй гэж ярьдаг.
4. Одри Хепборн
Гоо үзэсгэлэнгийн сор гэгддэг жүжигчин Одри Хепборн анхны нөхөр Мел Феррертэйгээ 1954 оны 9-р сарын 25-ны өдөр Швейцарит хуримаа хийсэн юм. Тэд 14 жил хамт амьдарсны эцэст Одригийн шинэ хайр болох Андреа Доттигоос болж, 2 тийш болсон гэх яриа бий. Тун удалгүй энэ яриа батлагдаж хосууд салав уу үгүй юу ганцхан жилийн дараа Одри Андреа Доттитой мөн л сүр дуулиантайгаар хуримаа хийжээ.
5. Мэрилин Монро
Мэрилин Монрог танихгүй хүн байхгүй биз ээ. Түүний амьдралд цөөнгүй эрчүүд байсны ихэнх нь олны танил, алдартай бизнесмэнүүд, тэр ч байтугай ерөнхийлөгч, түүний ах дүүс ч багтаж байв. Түүний гурав дахь нөхөр нь тамирчин Жое ДиМаггио байсан бөгөөд тэд хуримаа 1954 оны 1-р сарын 14-нд хийж, бал сараа Японд өнгөрүүлсэн байна. Жое Монрод чин зүрхнээсээ хайртай байсан ч аймшигтай харддаг байсан нь салалтын шалтгаан болсон гэдэг. Түүний алдарт “Долоо дахь жилийн хууралт” кинон дээр гардаг цагаан даашинзны хормойгоо дэрвүүлдэг хэсгийг Жое харан уурлаж, түүнд гар хүрч байжээ.
6. Грэйс Келли
Холливуудын од Грэйс Келли Монакогийн ханхүү III Реньетэй гэрлэснээр алдартай жүжигчнээс гадна Монакогийн гүнж болсон юм. Угсаа залгамжлах ханхүүтэй болохгүй бол Монако Франц улсын эрхшээлд орно гэсэн хуулиас эмээн, битүүхэндээ эхнэр хайж явсан ханхүү III Ренье үзэсгэлэнт Грэйсийг харангуутаа л эрсэн хүнээ оллоо хэмээн бодсон гэдэг. Тэдний хуримыг хэвлэл мэдээллийнхэн зууны хурим хэмээн нэрлэсэн юм. Тэдний гэрлэлт ханхүүг таалал төгсөх хүртэл үргэлжилсэн бөгөөд хожим хосуудын шарилыг яг нэг газар оршуулсан ажээ.
7. Одри Хепборн, Андреа Дотти
Одри Хепборний 2 дахь гэрлэлт болох Италийн сэтгэл зүйч Андреа Дотти нарын хурим 1969 онд болж, тухайн үеийн хэвлэл мэдээллийн онцлох сэдэв болж байлаа. Одри хуримын ёслолынхоо үеэр “Givenchy”-ийн ягаан даашинз, энгийн намхан ултай гутал өмссөнийг загварынхан одоо ч ярих дуртай.
8. Натале Вүүд
Америкийн кино жүжигчин, гоо үзэсгэлэнгээ эрчүүдийг шуугиулж явсан Натале Вүүд 1957 оны 12-р сард алдарт жүжигчин Роберт Вагнертай гэрлэснээр жинхэнэ дуулианыг тарьсан юм. Хачирхалтай нь тэд 1963 онд салчихаад, 9 жилийн дараа ахиад л хуримаа хийсэн гэдэг.
9. Элизабет Тайлор, Конрад Хилтон
10. Франк Синатра, Ава Гарднер
Элизабет Тайлорыг 8 удаа хуримаа хийсэн тухай бид дээр дурьдсан. Түүний анхны нөхөр буюу Америкийн бизнесмэн, алдарт “Хилтон” зочид буудлын үүсгэн байгуулагч Конрад Хилтонтой хийсэн хурим нь мөн л сүр дуулиантай болсон юм.
10. Франк Синатра, Ава Гарднер
Ава Гарднер буюу тухайн үеийн дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй гэгдэж байсан бүсгүй дуучин Франк Синатрагийн 2 дахь эхнэр юм. Тэд 6 жилийн турш амьдарсны эцэст салсан ч, бие биенийхээ амьдралд үргэлж ойр дотно байсан гэдэг.