Шинэ жилийн чимэглэлээ хэрхэн хийх вэ?

2015-12-11, 20:45
21,175
Жилийн хамгийн өндөрлөг үе улам л наашлан айсуй. Энэ үеэр хүн болгон эргэн тойрноо өөрийн эрхгүй чимэхийг хүсэж, гэрэл гэгээрээр цацран, аз жаргалаар бялхан байгаасай гэж хүсдэг нь тодорхой. Иймээс та бүхэнд гэрээ өөрийн гараар хийсэн чимэглэлээр хэрхэн гоёх тухай зөвлөгөөг хүргэх гэж байгаадаа бид баяртай байна.
Шинэ жилийн чимэглэлээ хэрхэн хийх вэ?


1. Жил бүр л нэгэн хэвийн гацуурны ногоон гэрэлнээс залхаж байна уу? Тэгвэл гэрлийн шилнүүдээ салгаж байгаад мөнгөлөг, боронзон, саатай улаан гэх мэт гоёмсог өнгөөр будаарай.











2. “Үзэсгэлэнт охин жонон 2” хүүхэлдэйн кинон дээр гардаг шилтэй сарнайг санаж байна уу? Яг түүн шиг хэрнээ сарнайных нь оронд жижигхэн гацуур байвал бүр хөөрхөн харагдана даа... Харин гацуурыг урт савхан мод, өнгийн цаас ашиглан хийгээрэй.



3. Шувууны хоол болон жижиг ширхэгтэй хайрга, элс зэргийг хооронд нь барьцалдуулан , хэвэнд оруулаад гацуурны тоглоом хийж болно.











4. Дүрдэг цайны уутыг та арай зүгээр л хогийн саванд чулуудчихдаг юм биш биз? Тэгвэл тэдгээрээр ч гэсэн ширээний жижигхэн гацуур урлаж болно шүү дээ.



5. Хүүхэд багачуудын тоглох дуртай өнгө өнгийн шаарнуудаар амтат десертний таваг хийж болдог байх нь. Үнэхээр хэрэгтэй, хийхэд амархан чимэглэл байна шүү.







6. Бяцхан хөөрхөн Теди баавгайд дургүй хүн ховор бизээ. Тэгвэл дуртай амьтнаараа доорх зааврын дагуу шинэ жилээр гацуурны чимэглэл хийгээрэй.







7. Цас орсоны дараа гадаах моднууд дуу алдам үзэсгэлэнтэй харагддаг. Гэртээ байгаа модондоо яагаад өнгө нэмж болохгүй гэж. Цагаан өнгийн шүршдэг лакан будаг байхад л хангалттай.



8. Хайртай нохойндоо хүзүүний чимэглэл хийхийн тулд полимер шаврыг хүссэнээрээ ашиглаж болно. Нэрийг нь бичих эсвэл зурган доорхтой адилаар саварных мөрийг дараад богино долгионы зууханд хэдэн минут халаахад хангалттай. Ингээд хүссэн өнгөөрөө будаарай.







9. Гацуурыг заавал мод байх ёстой гэж хэн хэлээв? Зул сарын зурагт мэндчилгээ, карт гээд л хүссэн бүхнээрээ хэлбэр гаргаад чимэглэж болохнээ.





10. Гэрийнхээ хаалга цонхыг гацуурны тоглоомнуудаар чимэглээрэй. Ирсэн зочид сэтгэл өндөр буцах болно.



11. Бяцхан хөөрхөн одойнуудыг урлаарай. Бөмбөлөгөн тоглоом байхад л сахал, малгай, үсийг нь хялбархаан хийчихнэ.



12. Зөвхөн цавууны буу байхад л  үзэсгэлэнтэй цасан ширхэгүүдийг хийж болно. Мэдээж бидний хэрэглэдэг наалдан пад биш силикон маягийн хурдан хатаж бэхждэг цавуу юм. Энэ цавуугаар ихэвчлэн үсний боолт, хавчаар чимэглэл зэргийг тогтоодог.







13. Амттаны цуглуулга хийгээрэй. Заавал тавган дээр ил биш, ижилхэн хэмжээтэй иймэрхүү шилэн савнууд байхад маш өвөрмөц, гоё чимэглэл болох болно.





14. Гарын доорх материалаар цасан хүнийг хялбархаан хийж болох нь байна. Таньд нэхмэлийн бүдүүн ширхэгтэй утас, үлээдэг шаар, ороолт хийх материал, мөчир, тууз, цавуу, өнгийн хуулга, Товч гээд бас бус зүйлс орно. Зааврын доорх аргачлалаар цасаа хүнээ хийцгээгээрэй.









15. Хэрэглэдэггүй шилэн сав, тоглоомон машин, жижигхэн бялууны чимэглэл зэргээр хөөрхөн шилэн сувинер хийж болохнээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()