Гэрээ цэвэрлэх хялбар аргууд

2015-12-07, 03:08
10,150
Хүн болгон гэр орны ажилтай тулгардаг нь яахын аргагүй үнэн. Ялангуяа гэрийн эзэгтэй нарт их цэвэрлэгээ гэдэг хүндхэн асуудал байдаг. Тэгвэл өдөр тутмын цэвэрлэгээний аргаа шинэчилж, илүү хялбар бас хөгжилтэй болговол ямар вэ? Та бүхэндээ зориулан гэрийн ажлыг хялбарчлах ухаалаг, сонирхолтой аргуудыг хүргэж байна.
Гэрээ цэвэрлэх хялбар аргууд


1. Та хэрэглэдэггүй шүдний сойзныхоо үсийг спирт эсвэл савантай усанд дүрээд, усыг нь сэгсэрсний дараа компьютерийн гараа цэвэрлээд үзээрэй. Бохирдлоос амархан салах болно.



2. Хувцсанд наалдсан хогноос наалдамхай цаас, скочны тусламжтай амархан салах болно.



3. Наалдамхай хоол хүнсийг шарах шүүгээндээ хийхдээ листнийхээ дээр тугалган цаас дэвсээрэй.  Хооллож дууссаныхаа дараа усаар зайлахад л хангалттай.



4. Хөргөгчнийхөө шилэн тавцанг уутаар бүрчихвэл цэвэрлэгээний ажлаас мултрах болно. Шаардлагатай бол уутаа сольж болно шүү дээ.



5. Суултуур цэвэрлэгчнийхээ саванд үнэр дарагчтай багахан шингэн (угаалгын нунтаг, толбо арилгагч нунтаг гэх мэт) хийгээд өгвөл түүнээс гарах эвгүй үнэр арилах болно.



6. Мебель болон модон тавилган дээрх удсан толбыг арилгахад хэцүү байвал халуун сэнсээр багахан үлээлгээд, нойтон алчуураар арчихад амархан арилах болно.



7. Хуучин оймсныхоо толбыг арилгахыг хүсвэл савантай усанд жаахан цагаан цуу хийгээд хэсэг байлгахад толбо арилах болно.



8. Өмсдөггүй хуучин зузаан оймсоо шалны модондоо углаад шалаа арчвал сайн өнгө ордог.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()