Онгироо зангаасаа болж хүний аминд хүрчээ

2015-12-03, 02:58
20,539
Индонез улсад саяхан нэгэн аймшигт осол гарч 1 хүн нас барж, 4 хүн хүнд хөнгөн бэртсэн байна. Уг ослыг 24 настай Лаутнер (Lautner) хэмээх эр гудамжаар явж буй “Ferrari” машинтай уралдан давхиж, хурд хэтрүүлснээс болж жолоодлогоо алдан, мод мөргөж, үйлдсэн байна.
Онгироо зангаасаа болж хүний аминд хүрчээ


Тэрээр “Lamborghini” маркийн машинтай явж байсан бөгөөд мод мөргөх үедээ 40 эргэм насны Мужианто (Mujianto), Сриканти (Srikanti), 20 орчим насны зөөгч залуу нарыг хүнд гэмтээн, харин 51 настай Кусванто (Kuswanto)-г хэдэн метр чирч, хөлийг нь хугалсан байна.



Лаутнер мод мөргөж, базсан лааз шиг болсон машинаасаа цус нөж болчихсон гарч ирснээ утсаараа юу ч болоогүй мэт зурвас бичин, хэн нэгэн рүү залгаж байсан гэнэ. Цагдаа нар түүнийг тусламж гуйн залгасан хэмээн сүүлд нотолсон байна. Ингээд түүнийг цагдаагийн хэлтэс рүү хүргүүлжээ.








Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()