44 жилийг шоронд өнгөрүүлсэн эр гарч ирээд шоконд оржээ

АНУ-ын иргэн Отис Жонсон (Otis Johnson) хэмээх эр 1970 онд цагдаагийн ажилтныг хөнөөж, хүн амины хэргээр 44 жил шоронд хоригдох ял авч байжээ. Тухайн үед Отис 25-хан настай залуу байв. Харин тэр 2014 онд буюу 69 настайдаа шоронгоос суллагдан гарч ирсэнээр гадаад ертөнцийн хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэлтийг 44 жилийн дараа харж байгаа нь энэ...

44 жилийг шоронд өнгөрүүлсэн эр гарч ирээд шоконд оржээ


Түүний зургуудаас сонирхвол:
Тэрээр шоронгоос гарч ирэхдээ цүнхэндээ ердөө л 40 доллартай, хуучин гэрэл зургуудтай гарч ирсэн байна. Гудамж талбай, гадаад ертөнц түүний төсөөлснөөс тэс өөр, хүмүүсийн амьдрал ахуй ч гайхалтай хөгжсөн байсан нь түүнийг ёстой л мэл гайхуулж цэл хөхрүүлжээ.





Отис шоронд бичээчээр ажиллаж байв.



Шоронгийн дурсамж.
Отис арын эгнээний зүүн гар талаасаа нэгдэх нь.



Түүнд яг л цаг хугацааны машинаар аялж байгаа мэт, эсвэл зөгнөлт кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрсөн гэнэ. 





Тэр анх удаа шинэ цагийн метронд суух гэж байна. Яаж тасалбар авдгийг нь ойлгох гэж багагүй мунгисны эцэст арай гэж ойлгов бололтой.




 
“Эргэн тойрны бүх хүмүүс л чихэндээ нэг юм хийчихээд өөрөө өөртэйгээ яриад байв. Арай эд бүгд тагнуулын ерөнхий газрынхан биш байгаа, намайг ахиад шоронд аваачих гэж байгаа юм биш биз гэх мэт хөгийн инээдтэй зүйлс бодогдож байлаа. Тэгээд л хамаг учир чихэнд байгаа тэр жижигхэн зүйлд байгаа юм байна гэдгийг ойлгосон доо” хэмээн тэр инээж байлаа.



Хүмүүсийн гар утаснууд ямар ч товчгүй байсан нь түүний хувьд мөн л хамгийн том шок байсан юм.


 
“Ганцхан техник технологийн дэвшил ч биш, өдөр тутмын жижиг сажиг зүйлс ч бүхэлдээ өөрчлөгдсөн бололтой. Хүнсний дэлгүүрт ортол яг л музей шиг газар угтсан. Бүх зүйл гоё гялгар савлагаатай, би бүгдийг нь идэж, задалж үзмээр байна” хэмээн тэр сэтгүүлчид хэлжээ.





Отис: “Ямар гоё гоё зүйлс үйлдвэрлэдэг болоо вэ, бурхан минь. Энэ шилтэй газрын самрын тосыг хар л даа, ийм сайхан зүйлийг би анх удаа л харж байна. Миний мэдэх 60-аад оны үеийн зүйлсээс бүр юу ч үлдээгүй байна шүү ”



“Нийгэмд эргэн ирэх сайхан санагдаж байна. Одоо би ирээдүйгээ дандаа сайхнаар л төсөөлж байна. Өнгөрсөн зүйл ахиж ирэхгүй шүү дээ. Хамгийн гол нь би энд амьд зогсож байна” хэмээн Отис ярьсан байна.
Видео


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()