Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Англи
Хэн нэг танихгүй эмэгтэйтэй нэг оронд орохоор шийдсэн бол тэр бүсгүйгээсээ үнэхээр ийм зүйл хийхэд итгэлтэй эсэхийг нь баттай асуух хэрэгтэй. Үгүй бол тухайн эмэгтэй цагдаад энэ талаар ямар нэг гомдол гаргавал эрэгтэй нь 180 евро төлөх эсвэл 3 сар шоронд хоригдох хуультай байдаг ажээ.
2. Ирланд
Ирландын ямар ч дэлгүүр, эмийн сангуудаар жирэмснээс хамгаалах хэрэгсэл, бэлгэвч зардаггүй аж. Зарлаа гэхэд тэдгээр нь маш цөөхөн байдаг байна. Тийм болохоор энэ орноор ганцаараа аялах гэж байгаа хэн бүхэн халаасандаа бэлгэвчтэй явахыг зөвлөе.
3. Лебанон
Лебанонод эрчүүдийг амьтатай хурьцахыг хуулиараа зөвшөөрдөг байна. Гэхдээ зөвхөн эмэгчин амьтадтай л зөвшөөрнө. Харин эрэгчин амьтадтай бэлгийн харьцаанд орвол цаазын ял хүлээдэг ажээ.
4. Израйль
Израйльд олон нийтийн телевезээр порно үзвэл 3 жил шоронд хоригдох ял сонсдог.
5. Хятад
Хятад улсад эмэгтэй хүний хөл рүү харах нь маш том гэмт хэрэгт тооцогдоно. Хэрвээ хэн нэг эмэгтэйн хөл рүү удаан гөлрөх л юм бол, төлбөр тооцооны асуудал эсвэл бүр цаашлаад хэдэн өдрийг торны цаана өнгөрүүлэх асуудал яригдах болно.
6. Индонез
Эрэгтэй хүнийг гар хангалга хийж байх үед нь барих юм бол шууд цагдаад мэдэгдэж, эрүүгийн хэрэг хүлээлгэдэг байна.
7. Унгар
Будапешт хотод өдөр, гэрэлтэй үед секс хийхийг тас хориглодог байна. Зөвхөн шөнийн цагаар л хийж болно.
8. АНУ
АНУ-ын Мичиган мужид гэрлэсэн эмэгтэйг өдсөн эрэгтэй хүнд 5 жилийн хорих ял оноодог байна. Түүнчлэн Небраска мужид гоннорей өвчтэй бол гэрлэж болохгүй хуультай байдаг бол, Техас мужид эмэгтэй хүн 6-аас дээш хиймэл эрхтэнтэй байж болохгүй гэсэн хууль байдаг байна.
9. Энэтхэг
Энэтхэг улсад гэр бүлийн хүчирхийлэл хүчингийн хэрэгт тооцогддоггүй байна.
10. Колумб
Энэ улсад ээжүүд охиныхоо хуримын анхны шөнөд тусалж, зааж зөвлөн хажууд нь хамт байх ёстой байдаг аж.
11. АНУ
АНУ-ын Флорида мужид эхнэрийнхээ хөхөн дээр үнсэх нь хууль бус үйлдэл тооцогддог байна.