Австри улсын тухай сонирхолтой баримтууд

Байгалийн гайхалтай үзэсгэлэнт газрууд, эрт цагийн гайхамшигт иргэншил болон орчин үеийн хотын төрх зэргийн ер бусын зохицлын зөвхөн Европын бяцхан зүрх болсон Австри улсаас л харах боломжтой. Австри улс нь хойт талаараа Герман, Чех, зүүн талаараа Словак, Унгар, урд талаараа Итали, Словен, баруун талаараа Швейцари, Лихтенштейн зэрэг нийт 8 улстай хиллэдэг ажээ. Ингээд та бүхэнд Австри улсын талаарх сонирхолтой баримт мэдээллүүдийг хүргэж байна.
Австри улсын тухай сонирхолтой баримтууд


1. Австри улс ямар ч дайны үед шууд оролцож байгаагүй бөгөөд үргэлжид төвийг сахисан байр суурь баримталдаг.



2. Европын холбооны гишүүн орон ч гэлээ, НАТО-ийн бүрэлдэхүүнд багтдаггүй байна.



3. Хөгжмийн суут зохиолч Бетховен Германд төрж өссөн ч гэлээ Австри гаралтай хүн байжээ. Түүнчлэн Австрид амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн байдаг.



4. Моцарт ч гэсэн Шуберт, Страус нарын нэгэн адилаар Австри гаралтай, Австрид төрж өссөн ажээ. Суут хөгжмийн зохиолчдын өлгий гэгддэг нь ийм учиртай ажээ.



5. Адольф Гитлерийг Герман хүн гэж бодож байна уу? Тэр ч мөн Австри хүн аж.



6. Арнольд Шварценеггер нэгэн үе Австри улсад амьдарч байжээ.



7. Австри улсын нутаг дэвсгэрт байх “Eysrayzenvelt” хэмээх газар нь дэлхийн хамгийн том мөсөн агуй ажээ. Үүнийг Германаас орчуулах юм бол “Мөсний ертөнц” хэмээх утгатай ажээ.



8. Австри улсын төрийн далбаа нь дэлхий дээрх хамгийн эртний төрийн тугны нэг бөгөөд тэртээ 13-р зууны үеээс өнөөг хүртэл уламжилж иржээ. Хэрвээ Австрийн төрийг далбааг босоогоор нь харах юм бол Перу улсын төрийн далбаатай адил болох ажээ.



9. Австрийн тугны үүсэл маш сонин. 1191 онд эзэн хаан Дюк Леопольд тулалдааны үеэр хэвлийдээ шарх олж, цустай бүсээ тайлан цагаан ширээн дээр тавьжээ. Тэрхүү зураглалаас сэдэвлэн төрийн далбаагаа зохиосон байна.



10. Австрийн ханхүү Хабсбург 1551 онд Испаниас Вена хотод нэгэн зааныг авчран нутагшуулжээ. Гэвч хүйтэн цаг агаараас болоод Австрид байсан ганц заан үхчихсэн гэдэг.



11. Уран бүтээлч Эдвин Липбург Австри улсаас ганцаар тусгаар тогтнох гэж өөрийн эзэмшлийн энэхүү байшиндаа засгийн газраас газрын зөвшөөрөл хүссэн боловч бүтээгүй ажээ. Ингээд түүний нэг хүний улс бүтээх гэсэн оролдлого талаар болжээ. Тэрээр энэхүү байшиндаа “Кугелмугелийн бүгд найрамдах улс” гэсэн хаяг тавьсан байв.



12. Австрийн газар нутгийн ихэнх хэсэг Альпийн нуруугаар хүрээлэгдсэн байдаг бөгөөд хүн амынх нь 1/4 нь Вена хотод амьдардаг байна.



13. “Grossglockner” уул нь 3798 метр өндөр бөгөөд Европын 2 дахь өндөр уул юм.



14. Харин 380 метрийн өндрөөс урсах “Krimmler”-ийн хүрхрээ нь Европын хамгийн өндөр хүрхрээ юм.



15. Австри улс Скандиновын орнуудаас  “Нобелийн шагнал”-ынхаа тоогоор Швейцарь, Люксембургийн дараа ордог. 



16. Дэлхийн хамгийн том  буюу 2860 каратын маргад эрдэнийн чулуу Вена хотод байдаг.



17. 1500-д онд үхсэн зааныг эс тооцвол Вена хотын “Tiergarten Schonbrunn” амьтны хүрээлэн нь дэлхийн хамгийн хуучин амьтны хүрээлэн юм.



18. “St. Peter Stiftskeller” зочид буудал нь одоогос 1200 жилийн тэртээ нээгдсэн бөгөөд дэлхийн хамгийн эртний зочид буудлуудын нэг юм.



19. Вена хотын төв оршуулгын газарт 2.5 сая булш байдаг. Энэ нь хотын нийт хүн амаас ч их тоо юм.



20. Австри улс дэлхийн хамгийн амар тайван, оршин суухад тохиромжтой улсын нэг. Вена хот ч мөн адил хамгийн баян хотуудын жагсаалтанд дээгүүр ордог.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()